Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, нэг жил гаруйн хугацаанд ажиллаж байна. УИХ-ын гишүүд хамгийн түрүүнд хууль санаачилж, боловсруулан, батлуулах үүрэгтэй.
Гэсэн хэдий ч энэ үүргээ биелүүлдэггүй гишүүд 126 гишүүн дунд байсаар байна. Тухайлбал, бүтэн нэг жил гаруйн хугацаанд дөрвөн удаагийн чуулганаар Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар нэг ч хуулийн төсөл батлуулаагүй. Харин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэрс дунд зөвхөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн нэр байгаа юм.
Нэг ч хууль санаачлаагүй гишүүд сонгогчдоо төлөөлөх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, төрийн бодлогод хяналт тавих боломжоо бүрэн хэрэгжүүлж чадахгүй. Улс орны аливаа салбарт өөрчлөлт, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хууль санаачилж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар хуулиар дүрэм журам, хяналт тогтоож, иргэдийн амьдралыг сайжруулдаг билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
