20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

20 тэрбумын залилангийн хэргээр шоронд ороод гарсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан гэрийн үйлчлэгч Филиппин эмэгтэйг онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн хэргээр аавынд морилох уу?

Толгой баян явсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат толгой залиланчин, Австри улсын консул байсан гэргий Д.Сэргэлэн нь нөхрийнхөө залилангийн хамтрагч болон хүү Э.Жаргалангийнхаа хүн амины хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй нөхцөл байдал, гашуун үнэн илэрч байгаа өдрүүд. Асуудал хэдийнэ хяналтаас гарч олон нийт улс даяараа энэ гэр бүлийг жигшин зэвүүцэж байна. Асуудал өндрөө авсны нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхт хохирогч цаг бусаар зүй бусаар амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүлийнхэн хандаад байна.

14 жилийн өмнө амиа алдсан Филлипин улсын иргэний хэргийн үнэ мөнийг олохын тулд Монголын ард түмэн хандив өргөлөө.

Сэтгүүлч С.Будрагчаа Монголын ард түмний өгсөн 19,980,000 төгрөгөөр НУУЦ МАТЕРИАЛУУД эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багаараа 2025 оны наймдугаар сард Филиппин улсад очиж, “Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр цаг бусаар нас барсан Террил Атиензагийн хэргийг сурвалжлаад ирсэн. Нэвтрүүлэг цацагдсаны дараа Террил Атиензагийн ар гэрийнхэн Монголд ирж, учир битүүлгээр амь эрсэдсэн хэргийг сэргээн шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тул тэднийг Монгол Улсад авчрахаар хандивын аян өрнүүлж Монголын ард түмэн нэг өдрийн дотор /2025.12.12/ 38 сая төгрөг хандивлажээ. Анх хүссэн хандивын хэмжээ нь 15 сая төгрөг байсан бөгөөд хандивын аяны дараа ч үргэлжлүүлэхийг хүссэн, хандив өгөхөөр хандсан хүмүүс олон байгаа нь хайр талархал төрүүлж байна. Талийгаач Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза болон том охин Риел Атиенза нарыг Монголд авчрахаар төлөвлөсөн. Хандивын мөнгөөр ирэх буцах зардал, зочид буудлын төлбөр, хэвлэлийн бага хурлын заал түрээс, хоолны зардлууд, бусад зардлуудыг тооцжээ. Угтаа бол нэр холбогдсон, ажиллуулаад цалин өгөөгүй Б.Эрдэнэбатынхан төлөх ёстой! Улны гэгддэг тэдний дорд үзэж нүднийхээ булангаар хардаг ард түмэн л өмнөөс нь нүүрээ улалзуулж байгаагаасаа илүүчлэн хандив өгч сууна.

Аав Б.Эрдэнэбатын залилангийн түүх

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат толгой баян УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд явснаа 2020 онд “Номин”-гийн Ш.Баярсайханаас 20 тэрбумыг залилсан хэргээр шүүхдэлцэж 7 жилийн ял авч шоронд орсон байдаг. Мөнгөтэй хүн 3 сар суугаад 100 саяыг төлөөд гарчихсан. 2020 онд "Эрэл" группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нар 3 банк болон 23 аж ахуйн нэгж, иргэдэд нийт дүнгээрээ 222 тэрбум 327 сая төгрөгийн өртэй болсон талаар мэдээлэл тархсан. Тэдний тавьсан хамгийн бага өр нь 43 сая төгрөг, дээд хэмжээ нь 132 тэрбум 857 сая төгрөгийн өр байх агаад бодит утгаараа “Үндэсний өр үйлдвэрлэгч” болчихжээ гэж хэвлэлүүд бичиж байв.

2023 онд "Эрэл" ХХК нь Хөгжлийн банкнаас 14 сая ам.доллар, 13.2 сая евро, 9 сая ам.долларын гурван удаа зээл авсан гэдгийг тодотгосон. Зээл олгох үед "Эрэл" ХХК-ийн хувьцааг Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байжээ. Тухайн үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр төлөөгүй, үлдэгдэл 127.1 тэрбум төгрөг байгаа гэдгийг онцолсон байдаг. Энэ талаар нүүрсний Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Б.Эрдэнэбат та 2013 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор шууд олгосон 14 сая ам.долларын зээлнээс 4.3 сая ам.долларыг нь бэлнээр авсан байна. Ингэхдээ Нарангэрэл, Уянга гэсэн хүмүүст 3.1 сая ам.долларыг 15 удаагийн гүйлгээгээр авсан байна. Таны нягтлан Алтанчимэг 1.2 сая ам.долларыг бэлнээр авсан байна. Таны хүү Жаргалан 1.8 сая ам.долларыг дөрвөн удаагийн үйлдлээр бэлнээр мөнгө авсан байна" гэдгийг хэлсэн байдаг. Энэ мэтчлэн гурван удаагийн авсан зээлнийхээ нийт 8.6 сая ам.долларыг бэлнээр авч, зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ. Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын нотлох баримтад тулгуурласан мэдээллийг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Харин 2024 онд УИХ-ын сонгуульд дэвшсэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нь тун сонирхолтой байдлаар гарсан. Өөрийн орлого 2 сая төгрөг, гэр бүлийн орлого 56 сая төгрөг, Үл хөдлөх 11 тэрбум, хадгаламжгүй, авлагагүй, тээврийн хэрэгсэл 430 сая, зээлгүй гэж мэдүүлжээ. Хотын төвийн хамгийн үнэтэй газрууд Б.Эрдэнэбатынх. Өөрийн туслах Т.Ганбатын нэр дээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд буюу Зайсангийн ам, Нүтхтийн ам, Хүүшийн аманд томоохон газруудыг ашиглах эрхийг улс төрд ид явахдаа Байгаль орчны сайд дотны найз “Эх орон” намынх нь гишүүн И.Эрдэнэбаатараас энэхүү зөвшөөрлүүдийг авч байжээ.

Бага хүү нь хүн зодож танхайрсан, том хүүгийн аллагын хэрэг?!

Ийм түүхтэй нэртэй аавын бага хүү Э.Тэмүүлэнг өнгөрсөн зун эхэндээ том ах Э.Жаргалантай нь андуурч байв. Э.Жаргалан 2000-аад оны эхэн үеийн хэвлэлийн баатар. Одоогийн “баян” Базараагийн гэргий мисс Д.Ариунцэцэг, “Эко” Нямдаваагийн дурлалт бүсгүй мисс Б.Буджаргал гэхчлэн түүний гоё хүүхний сет урт. 2012 онд хуримаа хийснээр түүний шоу романс зогссон билээ. Э.Жаргаланд автомашины осол хийж цагдаад эрэн сурвалжлагдаж байсан хэргийн бүртгэл ч бий. Хүний амь нас эрсдээгүй учраас тэгсгээд намжсан. Гэвч энэ аймшигт хар дарсан зүүд мэт хэрэг нийтэд ил боллоо.

Товч сийрүүлбэл: ... 2011 оны 6 дугаар сарын 19- ний өдөр. Энэ өдөр Филиппин улсын иргэн Террил Атиенза Сингапур- Бээжин-Улаанбаатар чиглэлийн МИАТ- ын нислэгээр Монгол Улсад газарджээ. Түүнийг тосч авсан хүн бол “Эрэл “ группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын эхнэр, (тухайн үед буюу 2011 онд) Австри улсын Өргөмжит консул асан Даваахүүгийн Сэргэлэн байсан юм. Д.Сэргэлэн түүнийг тоссон даруйдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн амын үзүүрт байдаг хаустаа авчирсан байна. Атиензагийн хуучин муу гар утас, компьютерийг нь хураан авч, гэр бүлтэй нь бүтэн таван сарын хугацаанд холбоо бариулаагүй байна.

Д.Сэргэлэн гэх энэ эмэгтэйг ямар учраас тухайн үед Өргөмжит консулаар томилсныг, яагаад гадаад иргэнийг цалин хөлсгүй ажиллуулсныг, гэр бүлийнхэнтэй нь яагаад холбоо бариулахгүй байсныг, таван сарын хугацаанд түүнийг зөвхөн зарцлаад зогсохгүй, бие сэтгэл санааны хүчирхийлэлд байлгасныг олж тогтоож заавал хуулийн хариуцлага хүлээлгэх нь маш чухал байна. Хууль хяналтынхан энэ бүх баримтыг дахин шалгах хэрэгтэй. Талийгаач эмэгтэй нөхөртэйгээ хамгийн сүүлд ярихдаа” Жаажаа намайг байнга зодож дээрэлхдэг” гэж хэлж амжжээ. Болсон үйл явцаа бүтэн ярьж амжаагүй ч ерөнхий байдлаа хэлсэн байна. Э.Жаргалан ер нь одоо хаана ямар ажил хийдэг, өмнө нь юу хийж байсан бэ? Гадаад улсад үнэтэй хаусанд амьдардаг гэсэн сошиалын мэдээллээс өөр зүйл алга. Хүний нутагт амьдрал хайж ирсэн дөрвөн хүүхдийн ээжийнх нь амь насыг хохироогоод, зүрх, бөөрийг нь аваад үлдэнэ гэхлээр ой тоонд багтамгүй?!

Ийм зүйл болж байхад олны өмнө гарч ирэхгүй нуугдаад Б.Эрдэнэбатынхан дэндүү хүн чанар, ёс зүйгүй утгаараа улны аашилж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна.

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 6 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа