Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

Малын даатгалаас гадна “малчингүй” болох цаг ойрхон байна

  Монгол хэмээх үндэстний дархлаа бол малчид байдаг. Гэвч харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын ихэнхи нь хот суурин газар бараадаж хөдөө тал эзгүйрч нүүдэлчин соёл алсарч байна

Өнгөрсөн баасан гарагийн /2025.12.13/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Ийнхүү “аймгаасаа хамаарч тухайн аймгийнх нь нийт малын 5-6 хувь нь хорогдсон бол даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгодог. Үүнийг өөрчилж аймгаар нь бус сумаар нь тооцдог байхаар болж байна. Ийнхүү даатгалд хамрагдах босго үзүүлэлт өөрчлөгдсөөр 120 сум дөрөв, 156 сум тав, 59 сум зургаан хувийн босго үзүүлэлттэй болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, сумаасаа хамаарч тухайн сумын нийт малын 4-6 хувь нь хоргодсон тохиолдолд даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгодог” болох юм. Үүнтэй холбоотой бас нэгэн асуудал бол үндэсний давхар даатгал юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хэлэхдээ, “Жолоочийн албан журмын даатгалыг хийлгэхийн төлөө даатгалын компаниуд өдөр шөнөгүй сурталчилгаа хийж байна. Тэр бол албан журмынх. Яг малыг нь даатгая гэхээр МАА нь өөрөө эрсдэлтэй хүнд нөхцөл байдаг. Тиймээс төрийн ямар нэг дэмжлэггүйгээр, давхар даатгалын тогтолцоогүйгээр явахгүй юм билээ. Тэгэхээр бид төрөөс доош нь болго гэдгийг хамаагүй хэлж чадахгүй юм билээ. Боломжгүй юм билээ” гэв.

Мөн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан малын индексжүүлсэн даатгалаас гадна малчдын асуудлыг ч мөн хөндлөө. Тэрээр хэлэхдээ, “Мал маллаж байгаа хүмүүсийн амьдрал улам ахуй улам хүнд болж байна. Орлого багасч, малчдын нийгмийн асуудал малчдын залуу халааг бэлтгэх, мөн хамгийн ноцтой нь залуу малчин эрэгтэйчүүдийн гэр бүлийн асуудал гэх мэт олон асуудал хүндэрч байна. Тиймээс малын зөвхөн индекжүүлсэн даатгалаас гадна малчдын нийгмийн асуудлыг нилээн анхаарч үзэх цаг болсон. Эс бөгөөс бид хэдхэн жилийн дараа залуу малчид байхгүй болж хөдөө мал маллах малчингүй болно.” гэдгийг онцоллоо.

Угаас монгол хэмээх үндэстний дархлаа бол малчид байдаг. Гэвч харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын ихэнхи нь хот суурин газар бараадаж хөдөө тал эзгүйрч нүүдэлчин соёл алсарч байна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлтой түүнийгээ дагасан эдийн засгийн голлох хөшүүрэгтэй Монгол улсын хувьд мал аж ахуйн салбар дахь малчдын залгамж халаа, тэдний эрүүл мэндийн байдал, хувь хүний боловсролын асуудал ихээр орхигдож байна.

Судалгаанаас үзвэл, 2020 оны байдлаар гэрлээгүй малчдын хүйсийн харьцааг авч үзвэл 78 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд байна. Залуу малчдын гэр бүл төлөвлөлт маш чухал асуудал. Үүнийг шийдвэрлэж чадахгүй бол малчдын залгамж халааг бэлтгэх талаар ярих байтугай бодох ч хэрэггүй гэж учир мэдэх хүмүүс нэг бус удаа хэлсэн байдаг.

Энгийн жишээ дурдвал, Малчин айл болгон охидуудаа дээд боловсролтой болгоно гээд болсон болоогүй их, дээд сургуульд оруулдаг. Харин хөвгүүдээ бол “малчин болгочихъё” хамаагүй гэдэг зарчим бариад байгаа асуудал байна. Ингээд ирэхээр хөдөөгийн залууст эхнэр олдохгүйн зовлон гарч ирнэ. Эхнэргүй эр хэчнээнхэн мал дагаад, өсгөөд яалтай билээ. Харин охид, бүсгүйчүүд нь их, дээд сургууль төгсөж боловсролтой болж хот хүрээдээ шингэчихнэ. Цаашлаад хөдөөний залуутай суухгүй гэж даналзана.

Ингээд л залуучууд ч гэсэн мал маллахын оронд нэг дээд сургууль төгссөн болж аваад, хот хүрээ бараадаж амьдрах хүсэлтэй болчихсон байна.

Хоёрдугаарт, малчдын орлого маш бага гэгддэг. Хавар ямаагаа самнаад хэдэн төгрөгтэй болно. Намар идэшний цагаар махаа борлуулж хэдэн төгрөг олно.

Ийм байхад жилд хоёрхон удаа хэдэн төгрөг гар дээрээ тавиад л мал маллаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч явах сонирхолтой залуус хэд байх билээ. Түүний оронд барилга дээр ч болов ажиллаад, сардаа хэдэн төгрөг аваад, тогтмол орлоготой амьдрах нь дээр гэж үзэх залуучууд олон болсон билээ. 

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 8 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа