Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна

Террил Атиенза агсны хоёр охин болон нөхөр өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүний том охин Монголд ирэх болсон шалтгаан, гэр бүлийнхээ 14 жилийн зовлон, ээжийнх нь үхлийн үнэн мөнийг олох тэмцлийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр, “14 жилийн турш бид хоосон, ядуу амьдарсан. Үүнийг мартахад тун хэцүү. Бид ээжийгээ хүний ёсоор оршуулахыг хүсэж, улс төрийн байгууллагад хүртэл хандсан. Ээжийгээ оршуулах газрын мөнгийг ч бид өөрсдөө төлж ирсэн.

Ээжийгээ алдсаны дараа манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд болсон. Тухайн үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь давхар ажил хийж, сэтгэл санааны уналтад орж хүндээр өвдөн амь насаа алдахад ойрхон байсан. Би 16 насандаа гэр бүлээ тэжээх гол хүн болж, өдөрт хоёрхон цаг унтаж сургуульдаа явж, ажил хийж байлаа. Сэтгэлийн гүн хямралд орсон ч гурван дүүгээ тэжээхийн тулд ажилласаар ирсэн.

Олон жилийн турш хэн ч биднийг хайхрахгүй, хамгаалахгүй гэдэгт бүрэн итгэсэн байлаа. Ээжийгээ алдсан ядуу гэр бүлийг хүн гэж үзэх хүн энэ хугацаанд нэг ч байсангүй. Сингапурын агентлаг ээжийг минь хүний наймааны золиос болгож Монгол руу явуулсан. Филиппин улс зөвхөн баян хүмүүсийг л хамгаалдаг, ядуу бид хэн ч биш.

Монгол Улс гэхээр олон жилийн турш айдас төрдөг байлаа. Монгол гэдэг үг сонсохоор л ээжийн минь үхэл санаанд ордог байлаа. Ээж маань яваад хэзээ ч эргэж ирээгүй газар гэж бодогддог байсан. Гэхдээ өнөөдөр энд ирж, ээжийнхээ үхлийн үнэн мөнийг олохоор зогсож байгаадаа итгэж чадахгүй байна.

Сэтгүүлч Будрагчаа болон Монголын ард түмэнд талархлаа Өнөөдөр энд зогсож байхдаа би ээжийнхээ хайр, Монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрч байна. Бидэнд дулаан хувцас бэлдэж өгсөнд чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ бол миний хүсэн хүлээсэн анхны шинэ жил байлаа. Ээжийгээ амьд мэт мэдэрч байна.

2011 онд ээжтэйгээ хамгийн сүүлд утсаар ярихад арванхоёрдугаар сард гэртээ ирнэ гэж хэлсэн. Ээж минь  амлалтаа биелүүлсэн. Гэхдээ авсанд хүйтэн цогцос болсон ээжийгээ бид тоссон.

14 жилийн өмнө хийсэн хоёр дахь задлан шинжилгээгээр түүний биед хөхрөлт, зүсэлт, тамхины цогонд түлэгдсэн ул мөр илэрсэн. Албаныхан амиа хорлосон эсвэл хүнд хордлогод орсон гэж тайлбарласан ч хүчтэй тэмцлийн ул мөр тодорхой харагдаж байлаа. Ээж маань амьд үлдэж, хүүхдүүддээ эргэж ирэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн нь илт байсан. Тэр биднийг хэзээ ч орхих хүн биш.

Ээжийг минь хөнөөсөн хүмүүс зүрхийг нь авч үлдсэн. Миний ээжийн зүрхийг яагаад авсан юм бэ?.

Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна. Та бүхний тусыг манай гэр бүл хэзээ ч мартахгүй. Бүхэл бүтэн улс бидний талд байна гэв.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 6 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 37 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа