Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Үе залгамжилсан улс төрөөс аль болох татгалзахыг хичээж МАН тэрийгээ илэрхийлж буй ч яг гарааны шатанд ажиллаж яваа чадварлаг боловсон хүчнээ бол яах ч аргагүй. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү Ө.Золбоо Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга болжээ.
Тэрбээр өмнө нь Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин түүний аав элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын 30 дах Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан амбицтай улстөрч. Ө.Золбоогийн хувьд УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдоржийн охин Ш.Мандхайтай суусан. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг хувь хувьсгалын амьдрал нь тун жигдхэн өнгөтэй яваа Ө.Золбоо ийнхүү У.Хүрэлсүхийн гал тогоонд орж ирлээ. Ө.Энхтүвшингийн хувьд Элчин сайдаасаа татагдах гэж буй бөгөөд хүү нь шинэ албанд томилогдож байна. Ерөнхийлөгч түүнийг эгүүлэн татах саналаа 12-р сарын 15-нд УИХ-д хүргүүлсэн байна.

Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
