Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

Террил Атиензагийн хэрэгт “хуурамч дүгнэлт” гаргасан байж болзошгүй Шүүх эмнэлэгийн дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

Монголын толгой баячуудын нэг, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Филлипин улсын иргэн Террил Атиензагийн үхлийн шалтгаан олны анхаарлын төвд байна. Талийгаач бүсгүй олон сар тэдний гэр бүлд боолчлогдож, улмаар хүчирхийлүүлж амь насаа алдсан талаарх баримтуудыг нэгтгэн сэтгүүлч С.Будрагчаа Боолчлогч нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсний улмаас тэртээ 14 жилийн өмнө болж өнгөрсөн дээрх хэрэг эргэн сэргэж улмаар Террил Атиензагийн ар гэрийнхэн талийгаачийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргахаар Монголд ирээд байгаа билээ.  

Тус нэвтрүүлэгт ноцтой хэд, хэдэн баримтууд бий. Тухайлбал, амиа алдсан бүсгүйн шүүх шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан талаар хөндсөн байдаг.

Тодруулбал, Террил Атиензагийн нөхөр хэлэхдээ Үндэсний мөрдөн байцаах газраас эхнэрийг минь хутгалсан гэсэн дүгнэлт гаргасан. Мөн түлэгдсэн ул мөрөөс гадна хэд хэдэн хүнд шархтай байсан гэсэн мэдээллийг өгчээ. Харин манай улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр эмэгтэйн нас барсан шалтгааныг хурц хордлогын улмаас нас барсан гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Сарангэрэл, А.Амгаланболд, Б.Ууганбаатар нар 2011 оны 12 сарын 05-ны өдөр Террил Атиензагийн цогцост задлан шинжилгээ хийж амь хохирогч эмэгтэйд хурц хордлогын шинж илэрсэн ба лабораторийн шинжилгээний хариу гараагүй тул урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй хордлогын улмаас нас барсан гэдэг дүгнэлт гаргажээ. Тус задлан шинжилгээний дүгнэлтэнд Шүүх шинжилгээний газрын дарга асан Г.Дагиймаа гарын үсэг зурсан байдаг.

Тиймээс хэрэв энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдвэл тухайн үед цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч О.Сарангэрэл, А.Амгаланболд, Б.Ууганбаатар нар зохих шийтгэлээ хүлээх учиртай. Мөн түүнчлэн шинжилгээний дүгнэлтэнд гарын үсэг зурсан Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дарга асан  Г.Дагиймаа хүртэл хариуцлагаас мултрах ёсгүй юм. Учир нь хуулиараа, задлан шинжилгээний дүгнэлтэд гарын үсэг зурсан этгээд хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн тов тодорхой заасан байдаг билээ.

Ер нь шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар зориуд хуурамч дүгнэлт гаргадаг асуудал одоогоос хэдэн жилийн өмнө хүчтэй шүүмжлэл дагуулж байсан сэдэв.  

Өөрөөр хэлбэл, шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч нар гэмт хэргийн улмаас хохирсон дүгнэлтийг яаж гаргахаа өөрсдийн үзэмжээр шийддэг гаж тогтолцоо энэ салбарт угжирсан байлаа.

Хамгийн энгийн жишээ, явган хүний гарцан дээр хүн мөргүүлж хохирсон хэрэг гарав. Тухайн хохирогч иргэн гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар шүүх шинжилгээний газарт очиход мөргөсөн жолооч нь магадгүй бэл бэнчинтэй хүн байвал хохирогчийн гэмтлийг хөнгөнгэж  тодорхойлоод дараагийн шат руу явуулдаг жишээний шударга бус, хууль бус кэйсүүд олон гарч байв. Шинжээч нарт гэмтсэн хүний үлдсэн амьдрал яаж сүйрэх нь огтхон ч сонин биш. Энэ мэт жижигхэн асуудалд хүртэл авлига, хээл хахууль яригдаж байхад нэр нөлөө бүхий хүмүүсийн гэмт хэргүүд, цаашлаад хүнд гэмт хэргийн хохирогчдын шинжилгээний дүгнэлт энэ мэтээр хуурамчаар гардаг байж болзошгүй гэхээр дэндүү харамсалтай.

Тэгвэл Шүүх шинжилгээний дарга асан Г.Дагиймаа гэж хэн бэ?

Гүржавын Дагиймаа нь 1981 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. Төгссөн цагаасаа хойш Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжээчээр ажилласан бөгөөд Шүүх эмнэлгийн газрын даргаар 27 жил ажилласан. Товчхондоо, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд тасралтгүй 40 жил ажилласан ажээ. Улмаар 2021 онд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Дагиймаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат цол тэмдэг хүртэж байжээ.

Түүнийг  Шүүх эмнэлэгийн даргаар ажиллаж байх хугацаанд тоо томшгүй олон буруу дүгнэлтүүд, авлига хээл хахууль тус газарт үүрлэн цэцэглэсэн гэдэг бөгөөд цөөн хэдэн баримт л гүүглд үлджээ. Тухайлбал,

  • 2014 онд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дарга асан Г.Дагиймаа шинжээч эмч нартай нийлж шүүх шинжилгээний дүгнэлтийг зориуд худал гаргасан асуудал гарч улмаар шүүх уг хэргийг ахин авч хэлэлцэж байжээ. Тэд хүндийг хүндэвтэр, хүндэвтэр гэмтлийг хөнгөн байна хэмээн зориуд худал дүгнэлт гаргадаг. Үүний улмаас цаана нь хүнд гэмт хэрэг хийсэн этгээдүүд ял завшдаг тохиолдолууд гардаг байна.
  • Мөн түүнчлэн, албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын амиа алдсан дүгнэлтийг хүртэл санаатайгаар худал гаргуулсан байж болзошгүй талаар түүний эхнэр А.Отгонцэцэг хэвлэлд мэдээлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ, Шинжээчийг Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймаа гэх хүн томилдог. Бид энэ хүнийг хардаж байгаа. Учир нь хоёр дахь удаагийн шинжээчийн бүрэлдэхүүнд томилсон гурван шинжээчийн нэг нь мэргэжлийн бус хүн байхад томилж, дүгнэлт гаргуулсан. Тиймээс санаатайгаар худал дүгнэлт гаргуулсан байж болзошгүй гэж хардаж байгаа гэжээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 9 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 23 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 40 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 40 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 23 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа