Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

Шинээр томилогдох дэд сайдуудын хэн нь хэн бэ?

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 18 дэд сайдыг томилох юм. Угтаа төрийн бүтцийг цомхон болгоно гэж ах намын томчууд ам гардаг хэдий ч бодит байдал дээр биелэлээ эс олсоор байна. Эдгээр олон дэд сайдуудыг дагаад туслах,  зөвлөх гээд төрийн бүтэц улам л данхайх юм. Энэхүү томилгоонд лайвчин Д.Мөнх-Эрдэнээс эхлээд анхаарал татахуйц хэд хэдэн томилолтууд бий.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Б.Мөнхтамир: Түүний хувьд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр бакалавр, АНУ-ын Виржиниа Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн магистрын зэрэгтэй тус тус төгссөн.

- Дэлхийн боловсрол ХХК-д худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail  Inc компанид менежер, Оюутолгой ХХК-д Бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагчаар ажиллаж байсан

- 2017 онд МИАТ ТӨХК-д Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилд орж, 2019 оноос Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байгаад 2021 оноос 2025 оны 12-р сар хүртэл 4 жил гаруйн хугацаанд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад Г.Дашням: "Магнай Трейд" группийн өв залгамжлагч Г.Дашням МАХН татан буугдах үеэр тус намын 30 хувийн квотыг ашиглан, МАН-д элсэж, улмаар МАН-ын Бага Хурлын гишүүн, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч болсон билээ. Үүнээс хойш ихээхэн хэмжээний санхүүжилтийг тус намд хийсэн гэгддэг. УИХ-ын 2024 оны сонгуульд 10-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан.

Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайдад Б.Солонгоо: Харвардын Их сургуулийн хууль зүй ухааны магистр зэрэгтэй тэрээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай. Тэрбээр Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцан ажиллах аж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Б.Нямжав: Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг манлай уяач гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Улс төрийн угшилыг нь хөөж үзвэл,  Миеэгомбын Энхболдтой холбогддог. Тэд нэг нутаг усныхан. Хурдан мориор дамжиж улс төр, бизнест хамтрагчид болжээ. Улмаар М.Энхболдыг 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд санхүүг нь босгож өгч байсан удаатай. Одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллах гэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Д.Мөнх-Эрдэнэ: Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, референт, газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Боловсролын тухайд, 1998-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн төдийгүй 2001-2002 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, Потсдамын Их cургуульд тус тус суралцаж байжээ.

Зам, тээврийн дэд сайдад Г.Ганболд: Тэрбээр Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр 2020-2024 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан билээ. Мөн өмнө нь Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар тус тус ажиллаж байв. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшээд ялагдал хүлээсэн юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдад Г.Баярхүү: Е- Монголиа төслийн ажлын хэсгийг хариуцан ажиллаж байсан “Цахим үндэстэн” төслийн хэрэгжүүлэгч. Жи Си Айя Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч, Бат Солюшн партнер маркетингийн компанийн үүсгэн байгуулагч, Үндэсний үйлдвэрлэгч 70 гаруй брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, дотоод болон гадаадад таниулах маркетингийн ажлыг зохион байгуулсан гэгддэг.

Гадаад харилцааны дэд сайдад Г.Амартүвшин: Түүний хувьд олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан. 2021 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эрүүл мэндийн дэд сайдад Г.Номин: Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 13 төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн салбарын 14 гарын авлага, 2 нэг сэдэвт бүтээл, 54 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл дотоодод болон гадаадад хэвлүүлсэн, 8 оюуны өмчийн бүтээл эзэмшдэг. Орос, Англи, Солонгос, Японы хэлний мэдлэгтэй.

Боловсролын дэд сайдад Д.Гантулга: Түүний хувьд олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг гэгддэг байна. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн. Мөн түүнчлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүргийн ХҮН намын сонгуулийн штабыг удирдан ажилласан байдаг.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад С.Даваасүрэн: АНУ-ын Нью Хэмпширийн их сургуулийн Эдийн засгийн ухааны доктор. Салбартаа 29 жил тасралтгүй ажиллаж байна. 2016-2019 онуудад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан аж.

Эрчим хүчний дэд сайдад С.Далхаасүрэн: Малчин гаралтай айлын дөрөв дэх хүүхэд бөгөөд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг парламент дээр хэрэгжүүлсэн бодлогын рефромуудын гол автор болох МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж, "гал тогоог нь барьж" байсан гэгддэг.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Б.Энхтүвшин: Татварын эдийн засагч мэргэжилтэй. 1992-2013 оныг дуустал 21 жил татварын салбарт ажилласан туршлагатай аж. Батлан хамгаалахын дэд сайдад Д.Баасандамба:Хошууч генерал цолтой түүний хувьд Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлжээ.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 21 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа