С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж байгаа.

Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна.

Өнөөдрийн байдлаар нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдгээрээс 73 нь 100% төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгааг та бүхэн мэднэ.

Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана.

Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож, төрийн өмчийн бүртгэл мэдээллийг цахим орчинд нээлттэй болгож олон нийтийн хараа хяналтад оруулна.

Өнөөдөр зарим төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулах шийдвэр гаргалаа.

Тухайлбал дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүнд:

  • 1. -“Монголын цахилгаан холбоо” ХК;
  • 2. -“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
  • 3. -“Үндэсний давхар даатгал” ХК;
  • 4. -“Монголын хөрөнгийн бирж” ХК;
  • 5. -“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
  • 6. -“Шивээ овоо” ХК;
  • 7. -“Багануур” ХК;
  • 8. -“МИАТ” ТӨХК;
  • 9. -“Төрийн банк” ХК;
  • 10. -“Эрдэнэс Тавантолгой” ХК;
  • 11. -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
  • 12. -“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
  • 13. -“Дулааны III цахилгаан станц” ХК;
  • 14. -“Дулааны IV цахилгаан станц” ХК;
  • 15. -“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
  • 16. -“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
  • 17. -“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
  • 18. -“Амгалан дулааны станц” ТӨХК.

Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.

  • 1. -“Дулаан шарын гол” ТӨХК;
  • 2. -“Цемент шохой” ХХК;
  • 3. -“Монгол шуудан” ХК;
  • 4. -“Багануур дулааны станц” ТӨХК;
  • 5. -“Налайхын дулааны станц” ТӨХК;
  • 6. -“Хөвсгөл дулааны станц” ТӨХК;
  • 7. -“Ховд дулааны станц” ТӨХК;
  • 8. -“Улаангомын дулааны II станц.

Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:

  • 1. “Эрдэнэс Монгол” ХХК;
  • 2. -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;
  • 3. -“Улаанбаатаар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
  • 4. -“Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ;
  • 5. -“Автоимпекс” ХК;
  • 6. -“Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;
  • 7. -“Автозамын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК.

Дээрх компаниудын хувьд 100% ХУВЬЧЛАХГҮЙ, ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН БОЛОН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ ХУВЬЦААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭР НАРИЙВЧЛАН ТОДОРХОЙЛНО.

Юун түрүүнд НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болгохын тулд КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ШИНЭЧЛЭХ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНД НЬ ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙЛГЭХ, ИЛ ТОД МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ажлыг хийнэ.

Энэ бүхнийг хийхдээ ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ЕРЭЭД ОНЫ АЛДААГ ДАВТАХГҮЙ.

ЗАЙЛШГҮЙ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ӨМЧИЙН ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛЖ ЦЭГЦЛЭНЭ.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТӨР ӨӨРТӨӨ ДАРАА БОЛЖ БАЙГАА, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖИЛД ТЭЭГ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХ РЕФОРМЫГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ.

Төрийн өмчийн хувьчлахдаа ҮЕ ШАТТАЙ, ИЛ ТОД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД хэрэгжүүлнэ." гэдгээ мэдэгдлээ. 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 38 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 20 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа