Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНХАУ-ын Ардын их сургуулийн Хүндэт доктор болжээ. Тэрбээр
- 1988 онд 14 дүгээр орос дунд сургуулийг төгсөж,
-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлал судлалын мэргэжилтэй
-1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг сургуулийг Олон улсын хуульч мэргэжлээр дүүргэжээ.
Дамдины Цогтбаатар нь 1994 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар томилогдож, улс төрд орсноосоо хойш албан тушаал ахисаар УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, төрийн албанд тарсалтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм.
Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх хүртлээ дэвшсэн тэрбээр 2016 оноос хойш УИХ-д сонгогдож, найман жил хууль тогтоох дээд байгууллагад ажилласан. Улс төрд хөл тавьснаасаа хойш гурван Засгийн газарт багтаж ажиллахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд, Гадаад харилцааны сайдаар томилогдож байлаа. Харин энэ өдрүүдэд тэрбээр хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
