МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДЭД ДАРГА ХАТАГТАЙ ИЙТКА СЕЙТЛОВАТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын Танхимын дэд дарга хатагтай Ийтка Сейтлова нар уулзаж, хоёр улсын хот байгуулалт, газар төлөвлөлт, барилгын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд газар төлөвлөлт, хотжилт, дэд бүтцийн тэнцвэртэй хөгжлийн хүрээнд Монгол Улсын газар ашиглалт, хүн амын төвлөрлийн онцлог, Чех Улсын хот доторх орон зайн төлөвлөлт, иргэдийн оролцооны системийн талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн хамтарсан тунхаглал гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсныг онцлов. Уг айлчлалын хүрээнд “Хархорум” болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах саналуудыг тавьсан болохыг дурдлаа.

Мөн тэрээр Монгол, Чех хоёр улс ХХ зууны дунд үеэс боловсрол, барилга, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, инженерийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн түүхтэйг онцлон, 1960–1980-аад онд Чехийн инженер, техникийн мэргэжилтнүүд Монголд ажиллаж, үйлдвэр, орон сууц, дэд бүтцийн олон төслийг хэрэгжүүлсэн нь өнөөг хүртэл улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова Монгол Улсад хийж буй айлчлалын сэтгэгдлээ хуваалцаж, Монголын хөгжлийн хурдыг өндрөөр үнэлж, хоёр улс хот байгуулалт, газар ашиглалтын бодлого, мэргэжлийн сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг илэрхийллээ.  Тэрээр “Газар бол улсын үндэс” хэмээн Модун шаньюгийн хэлсэн үгийг эш татаж, Чех улс жижиг газар нутагтай ч хүн ам нягт, газар ашиглалт, хот төлөвлөлтийн чиглэлээр олон төрлийн арга туршлагатай болохыг дурдав.Чех Улс хүн амын нягтаршил ихтэй жижиг улс хэдий ч газар ашиглалт, өмчлөлийн уялдаа, хот доторх орон зайн төлөвлөлт, иргэдийн оролцооны тогтолцоо сайн хөгжсөн болохыг танилцуулж, эдгээр чиглэлээр Монгол Улстай туршлага солилцох, мэргэжлийн сургалт, судалгааны түвшинд хамтрах боломжтой гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаашид бодит, үр дүнтэй хамтын ажиллагаанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Чехийн төлөөлөгчдөд Монгол дахь айлчлал нь амжилттай, үр дүнтэй байхыг хүсэн ерөөлөө.

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

10 цаг 32 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 46 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 3 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

17 цаг 3 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

12 цаг 46 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа