САРД 5-7 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖРҮҮДТЭЙ ТАНИЛЦ!

САРД 5-7 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖРҮҮДТЭЙ ТАНИЛЦ!

Ах намынхан дотроо хагарч хоёр сарын турш амьсгаа дээгүүр гүйж арай гэж суудал дээрээ үлдсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг энэ удаад Ардчилсан намынхан амлаж авлаа. Тэд Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг хүртэл цуглуулж эхэлсэн гэнэ.

Учир нь өнгөрсөн долоо хоногийн /2025.12.17/ Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудад хяналт тавина гэх ганган гуншинтай бүтээмжийн менежерүүдийг цомхотгож оронд нь 16 дэд сайдыг томилж улс төр нилээн шуугиантай байлаа.

Тус бүтээмжийн менежрүүдийн томилгоонд дийлэнхи нь Ардчилсан нам болон ХҮН намын гишүүд ажиллаж байв. Чухам тийм учраас АН-ынхан дэд сайдуудын томилгоог эсэргүүцсэн болж таарч байгаа юм. Харин Засгийн газрын зүгээс тус бүтээмжийн менежрүүдийг халж дэд сайдуудыг томилох нь төсөвт хэмнэлттэй хэмээсэн.

Тэгвэл төрийн өмчит компаниудын бүтээмжийн менежерээр ямар хүмүүс ажиллаж хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ хэмээх асуулт анхаарал татна.

Энэ оны тавдугаар сард төрийн өмчийн нийт 99 компанид Бүтээмж хариуцсан менежер болон хяналт хариуцсан менежерүүдийг томилсон байдаг. Хачирхалтай нь, нэг компанид нэг л бүтээмжийн менежер байх ёстой атал 2-3 хүн томилогдож байж. Тухайлбал:

            1.         “Эрдэнэс Монгол” ТӨХК-д хоёр менежер томилогдсон. Хяналтын менежер Н.Жавзанпагма нь Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан гэдгээр нь олон нийт танимхайрдаг. Харин бүтээмжийн менежрээр томилогдсон Д.Ядамжавын хувьд улстөрд орж ирж буй залуу төлөөллийн нэг бөгөөд 2012 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа аж. Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын туслахаар ажлын гараагаа эхэлж байсан. Тэр ч утгаараа түүнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ойр гэх нь бий.

            2.         “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежрээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, харин Хяналтын менежерийг АН-аас томилсон нь АН-ын дарга Л.Гантөмөрийн МҮАН фракцын гишүүн Б.Даваацэрэн юм. 

                       3.          “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-т дөрвөн менежер томилогдсон. Хүн намын гишүүн Г.Бүтэмж, Ардчилсан намаас О.Бүжин, Н.Отгонболд нар бүтээмжийн менежрээр томилогдсон. Харин Ж.Батболдын тухайд МАН-ын гишүүн бөгөөд Барилга хөгжлийн төвд хяналтын менежрээр ажилладаг аж.

            4.         Эрдэнэс Тавантолгой ХК-д гурван менежер томилогджээ. Хяналтын менежерээр томилогдсон Н.Пунцагийн хувьд Ховд аймгийн АН-ын гишүүн. Харин Б.Мөнхболдын тухайд өнгөрөгч онд УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт ХҮН намаас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн юм. Бизнес хөгжил хариуцсан менежерээр томилогдсон С.Баярмөнхийн хувьд, "ТV8" телевиз, “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулагч нэгэн бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард эл албан тушаалд МАН-аас томилогджээ.

5. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хяналтын менежрээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон. И.Мөнхжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын фракцад харьяалагддаг гэх риа бий.  Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд аравдугаар тойрог буюу нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг.

Бүтээмж, хяналтын менежрүүд сард 5-7 сая төгрөгийн цалинтай. Гэхдээ байгууллага бүр ялгаатай. Жишээ нь, бидэнд байгаа мэдээллээр МИАТ болон Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн менежерүүд сардаа 10 сая төгрөгийн цалин авдаг бол “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын бүтээмжийн менежрүүд сард 7 сая төгрөгийн цалин авдаг байна.

Цалинтай холбоотой мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос тодруулахад “Ямар компанид ажиллаж байгаагаасаа хамаарч 5-10 сая төгрөгийн цалин авдаг байсан байх. Яг тодорхой мэдээлэл байхгүй байна. Ямартай ч бүтээмж, хяналтын менежрүүдийг цомхотгосноор нилээд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа” гэлээ.

Тооцоолж үзбэл, төрийн өмчийн 99 компани, түүний охин компани нийлээд 123 компани бий. Тэгвэл бүтээмж, хяналтын менежерүүд сард багадаа 5-7 сая төгрөгийн цалин авдаг. Өөрөөр хэлбэл, 123 төрийн өмчит компанид томилогдсон 250-350 хүний цалингийн зардалд сард дунджаар 1.5-2.1 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Тэгэхээр томилогдсон тавдугаар сараас хойш тооцож үзвэл хяналт бүтээмжийн менежрүүдэд нийт 14.7 тэрбум төгрөгийн цалин олгосон байгаа юм.

Тэгвэл 16 дэд сайдууд сард 3.3 сая төгрөгийн цалинтай гэж тооцвол сард 52.8 сая төгрөгийн цалин олгоно. Харин жилд дунджаар 633.6 сая төгрөгийн цалин олгохоор байна.

УИХ-ын гишүүдийн цалин 7 саяас эхэлдэг. Тэгэхээр бүтээмж, хяналтын менежрүүд УИХ-ын гишүүдээс өндөр цалин хангамжтай ажилладаг байх нь.

Харин одоо будаг нь ханхалсан дэд сайдуудын тухайд,

Засгийн газар нийт 16 дэд сайдыг томилж нилээдгүй шүүмжлэл дагууллаа. Тухайлбал,

- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин,

- Сангийн дэд сайд Б.Хулан,

- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ,

- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэдсайд Б.Мөнхтамир,

- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба,

- Зам тээврийн дэд сайд Г.Ганболд,

- Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонго,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав,

- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин,

- Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн,

- Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд сайд Г.Дашням,

- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү,

- Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин,

- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн,

- Боловсролын дэд сайдаар Д.Гантулга нар тус тус томилогдож тамгаа гардаж аваад байна.

Шинээр томилогдсон дэд сайдууд салбар яаман дээрээ байрлаж ажиллана. Мөн  тэд зөвлөх, туслахгүй ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт онцолсон. Харин цалингийн тухайд, дэд сайдуудад төрийн өмчит үйлдвэрийн газрын журамд заасан цалин олгогдох аж.

2024 оны судалгаанаас үзэхэд, хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийнн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 3,3 сая төгрөг байдаг. Тэгэхээр шинээр томилогдсон 16 дэд сайд сард дунджаар 3,300,000 төгрөгийн цалинтай ажиллах аж.

Товчхондоо, төрийн өмчит байгууллагын бүтээмжийн менежрүүд УИХ-ын гишүүдийн цалингаас давсан өндөр цалинтай гэхэд хилсдэхгүй. Ёстой нөгөө торгонд умбаж, тосонд шумбана гэдэг шиг хурган дарга нар хөшигний ард төсвийн мөнгөөр туйлдаг байж гэж болохоор.  Хөшигний ард гэдгийн учир нь, яг үнэндээ төрийн өмчит компаниудад бүтээмж, хяналтын менежер ажилладаг эсэхийг жирийн иргэн тэр бүр анзаардаггүй. Тэгэхээр ард түмний төлсөн татварын мөнгө хаа сайгүй үрэлгэн урсаж байдгийн нэг тод жишээ энэ юм.

М.Үүрийнтуяа

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

7 цаг 9 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 39 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

13 цаг 39 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

9 цаг 22 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа