Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Засгийн газраас 16 дэд сайдыг томилсонтой холбоотойгоор АН-ын бүлгээс энэ ондоо багтаан дэд сайд нарыг томилгоог эргэн харахыг шаардаж буй. Тэгвэл өчигдрөөс байдал улам ширүүсч сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гарган, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт 32-оос дээш гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барьж, гурав хоногийн дараа хэлэлцэх хуультай юм.
Дөнгөж хоёр сарын өмнө сайдын суудалдаа арай гэж үлдсэн Г.Занданшатар дахин тийм нөхцөлтэй тулгарвал асуудал илүү хүндэрнэ. Тиймээс Засгийн газар сөрөг хүчнийг аядаж дэд сайдуудаасаа шүд сугалах шийдвэрт хүрч байгаа бололтой. Тодруулбал, шинээр томилогдсон 16 дэд сайдаас зөвхөн ерөнхий чиг үүргийн яамдад очсон сайд нарыг үлдээж үлдснийг нь эргүүлэн татах мэдээлэл байна.
Ерөнхий чиг үүргийн дэд сайдуудад ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн, Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Амартүвшин, Сангийн яамны дэд сайд Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нараас бусад нь огцорно гэсэн үг юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
