“Гончигсумлаа” сангийн бүтээлүүдээр НҮБ-ын Хүүхдийн сан шинэ жилийн мэндчилгээгээ хийжээ

“Гончигсумлаа” сангийн бүтээлүүдээр НҮБ-ын Хүүхдийн сан шинэ жилийн мэндчилгээгээ хийжээ

НҮБ-ын элч дуучин, элч сан гэдэг тодотгол нь дэлхийн аль ч улсын иргэдийн хувьд нэр төрийн хэрэгт тооцогддог. Юун гавьяат жүжигчин, оны шилдэг байгууллага, нэрнийхээ өмнө НҮБ-ын элч гэсэн өргөмжлөл, тодотгол авсан л бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэх хэмжээний өндөр шалгуур байдаг билээ. Манай улсаас 10-р Богдын ээж, “Монполимет” группийн захирал хатагтай Н.Мөнхнасан НҮБ-ын Хүүхэд хамгааллын элчээр, МАК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал хатагтай Н.Цэлмүүн Хүүхдийн сангийн эрүүл мэнд, хөгжлийн элчээр, Ангууч буюу Б.Баттөр Өсвөр үе, хүүхэд залуучуудын элчээр, “Гончигсумлаа” сан Хүүхэд хамгааллын сангаар сонгогдон хамтран ажиллаж буй.

content 3498 аүисхша

Өнгөрсөн 8-р сард “Гончигсумлаа” сан нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, цахим ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, хорих ялаар шийтгүүлсэн хүүхдүүдэд хүрч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд өсвөр үеийнхэнд зориулсан гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг НҮБ-ын Хүүхдийн сан энэ жилийнхээ шинэ жилийн мэндчилгээнд ашиглажээ.

content 3498 1

Тодруулбал, “Гончигсумлаа” сан нь өсвөр насны хүүхдүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, өөрсдийгөө илэрхийлэх боломжийг бий болгох зорилгын хүрээнд “Төсөөл” гар зургийн уралдаан, охидын дунд нүүрээ хэрхэн зөв будах, гоо сайхны талаарх мэдлэг олгох сургалт, худаг тохижилт гэх мэт үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэ жил  уг уралдаанаа НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулснаар монгол хүүхдүүдийн зурсан зургаар НҮБ шинэ жилийн мэндчилгээний картаа гоёх бахархам явдлын эхлэл болжээ.

Дашрамд дуулгахад тус санг Гэгээ нэрээрээ алдаршсан загвар өмсөгч Л.Гончигсумлаа үүсгэн байгуулсан бөгөөд сан нь өдгөө 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа аж.

content 3498 7

content 3498 486611720 6188561743

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.