2025 оны рекламны ертөнцийн “new face” шинэ фото моделиуд
2025 онд маш сонирхолтой хүмүүс рекламны дүр, царайгаар тодорч, жинхэнэ моделиудыг хол хаяв.
Тэргүүн эгнээнд хамгийн үзэсгэлэн төгс, ялдам афродитагаар “Наран” группийн бэр “баян” Бямбаагийн охин Дэси буюу Б.Даваасүрэн нэрлэгдэж байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан Le Beautique салоныхаа нүүр царай болон 2025 онд хамгийн тансаг, гоёмсог зураг авалтуудыг бидэнд үзүүлэв. Утаатай, уур уцаар, стресс бухимдал ихтэй Улаанбаатарт нэг ч болов ийм мэргэжлийн ажил, тийм гоё face байдаг нь сайхан юм даа.


Десигийн араас “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн гэргий Л.Онон үзэсгэлэнт төрхөөрөө рекламны ертөнцөд дебют хийв. Алдарт эхийн одонт бүсгүй хэзээний гоё сайхнаараа алдартай ч өнөөг хүртэл олны өмнө гарч, овойж тоюойж байсан нь бараг үгүй.


Цаашилбал, ТЕГ-ын дарга асан алдарт Б.Хурц ноёнтны гэргий Ү.Сарнай өнгөрсөн жилээс Millenia цэвэр усны нүүр царай болж, рекламдах болсон. Давхар дээдсийн хатагтай нарт ширээ засах соёл заадгаараа энэ хатагтай алдаршсан. Сурталчилж буй бүтээгдэхүүн нь ч тансаг зэрэглэлийнх гэдэг утгаараа зах зээл, сегментээ нэгэнт олжээ.


“Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч Мока үе тэнгийн охидоосоо хамгийн үнэтэй рекламанд тоглосон байж мэдэх юм. Тансаг зэрэглэлийн стейк рекламдсан нь зохисон гэж ванлий. Шинэ фото моделиуд нөгөө брэнд хатагтай Э.Туул машин рекламдахдаа машинаасаа үнэтэй цүнх барьсан гэдэг шиг л ранк тогтоож орхилоо. Дараа дараагийн шинэ моделиуд давахад нэлээн хэцүү болох нь ээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.