Боловсролын сайд П.Наранбаярын БОХИР томилгоонууд

Боловсролын сайд П.Наранбаярын БОХИР томилгоонууд

Монголын боловсролын салбар элгээрээ мөлхөөд удаж байна. Салбарын сайд нь ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй, ардын хүүхдүүдийн боловсролыг бус танил талынхаа эрх ашгийг чухалчилдаг нэгэн. Мэргэжлийн бус хүмүүсийг шил дараалан томилж боловсролын салбарыг бохирдуулсаар байна. Үүнээс улбаатайгаар энэ чухал салбарын бүх түвшин дэх хүний нөөцийн бодлого алдагдаж байгааг цөөн баримтуудаар хүргэе.

1. Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатыг чөлөөлж, мэргэжлийн бус Г.Гантуяаг томилсон. Г.Гантуяа нь өнгөрсөн сонгуульд өөрөө нэр дэвшсэнээс гадна нөхөр нь мөн ХҮН намаас УИХ-д нэр дэвшсэн, гэвч хэн хэн нь ялаагүй ч эцэст нь өндөр албан тушаалд томилогдсон.

Г.Гантуяа нь IT мэргэжилтэй бөгөөд “Мобиком” группт 18 жил ажилласан бөгөөд сүүлийн 10 гаруй жил “Мобиком”-ын охин компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Улмаар өөрөө хувийн компани байгуулж, Гүйцэтгэх захирал, төслийн менежрээр олон жил ажилласан. ХҮН нам Боловсролын яамыг авснаар тэрээр Боловсролын үнэлгээний төвийн даргаар ажиллах болсон. Үнэндээ Боловсролын үнэлгээний төв нь энэ салбарын амин сүнс, гол гогцоо болсон чухал бүтэц. Бүтцэд нь биш гэхэд салбарт нь ажиллаж байсан туршлагатай хүн удирдах ёстой энэ газрын даргаар айти мэргэжилтэй, хувийн хэвшилд ажиллаж байсан төрийн ажлын ч туршлагагүй хүнийг томилсон нь салбар бүхэлдээ уруудах нэг шалтгаан болсныг салбар яамныхан нь хэлж байна. Г.Гантуяа захирал харин “Байгууллагын удирдлагаар олон жил ажилласан хүн БҮТ-ийн захирал байх ёстой. Би БҮТ-ийн захирал байх шаардлагыг бүрэн хангасан” хэмээн даналзаж суудаг гэнэ лээ.

2. Дараагийн томилгоо бол Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлыг чөлөөлж мөн л боловсролын салбарын удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй, туршлагагүй мэргэжлийн бус Л.Лхагвасүрэнг томилжээ. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж байсан. Товч намтарыг нь сөхвөл Биологи, Экологи, Хөдөө аж ахуйн магистр зэрэгтэй, ХБНГУ-ын Мартин Лютерын Их Сургуулийг дүүргэжээ. Ажлын туршлагын тухайд:  

-1995-1998 онд Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгт биологич /мэргэжилтэн/,

-2000-2008 онд “Тимбер Трасс” ХХК-д мэргэжилтэн,

-2012 онд фермер, малчин, судлаачаар ажиллаж байсан хэмээн сонгуулийн сурталчилгааны хуудастаа мэдээлжээ. Өөрөөр хэлбэл насаараа мал аж ахуйн салбарт ажиллаж байсан хүн гэнэт боловсролын салбарт удирдах алба хашиж эхэлсэн гэсэн үг.

Тэгэх тусмаа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа нь мэргэжлийн бус төдийгүй ёс зүйгүй томилгоо гэж болохоор байгаа юм.

Боловсрол, эрүүл мэнд хоёр бол аливаа нийгмийн суурь бүтэц. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 30 гаруй жилд орхигдсон дээрээ улс төрийн томилгооноос болж улам дордсоор буй энэ хоёр салбар хэзээ өөдийн нар үзэхийг хэлэхэд бэрх.

П.Наранбаяр сайд нь уг нь боловсролын салбараас төрд орж ирсэн нэгэн. Гэвч тэрээр хувийн хэвшлийн сургуульд ажиллаж байсан. Энэ нь эрх ашгийн зөрчил рүү түлхээд байна уу гэж хардаж болохоор.

Ганцхан жишээ дурдахад тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах нэрийн дор өөртэйгөө хамаарал бүхий “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшдэг сургуулийн сургалт судалгааны “Шинэ Монгол” төвөөр дамжуулан 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон ноцтой зөрчил бий. Өөрөөр хэлбэл, боловсролын харьяа байгууллагуудынхаа хамтран эхлүүлсэн “менежмент”-ийн загвар, зураглалыг боловсруулах ажлыг ашиг сонирхлын зөрчилтэй төрийн бус байгууллагад шилжүүлсэн гэсэн үг. Мөн энэхүү тушаалаа гаргахдаа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн зөрчил ч яригддаг. Гэвч Монголын төрд шударга ёс, шударга хууль биш нам, улс төр дамнасан бүлэглэлийн эрх ашиг л ноёрхдог учраас энэ асуудал өндрөө авалгүй дарагдсан.

Үргэлжлэл бий...

М.Үүрийнтуяа

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

6 цаг 12 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа