Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнгөрсөн сарын 05-нд /2025.12.05/ УИХ-ын дарга Н.Учрал тэтгэвэрийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцсон билээ. Энэ үеэр тэрээр, “УИХ Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож, чиглэл өгөхгүй. Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлж байгаагийн хувьд иргэдийнхээ санал, хүсэлтийг уламжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргахад анхаарч байна” гэдгээ онцлоод арилжааны банкуудыг тэтгэврийн зээлийн хүү болон хугацаан дээр уян хатан хандахыг хүссэн юм.
Тэгвэл шинэ он гарснаар арилжааны банкууд тэтгэвэрийн зээлийн хугацааг сунгаж эхэлсэн байна. Тухайлбал, Хаан банк тэтгэвэр авагч харилцагчдынхаа зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тэтгэврийн зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгож, 36 сар хүртэлх сарын хугацаатай олгож эхэлжээ.
Тодруулбал, тэтгэвэр авагч харилцагч Хаан банкны салбар нэгж болон цахим сувгаар хандан өөрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэтгэврийн зээлийг 36 сар хүртэл хугацаатайгаар, сарын тэтгэврийн дүнгийн 70%-д нь зээл авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, харилцагчийн гарт үлдэх мөнгөний хэмжээ нийт сарын тэтгэврийн дүнгийн 30%-иас багагүй байх аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
