Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Манай улсад ДОХ-ын халдвартай 426 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бүртгэгдсэн тохиолдлын 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, 2.4 хувь нь трансжендер байдаг гэх судалгаа бий.
1992-2004 онд ДОХ-ын халдвартай ердөө таван иргэн бүртгэгдсэн байдаг бол сүүлийн жилүүдэд харин энэ тоо эрчимтэй нэмэгдэж байгааг мэргэжлийнхэн онцолж байгаа юм.
Саяхан ДОХ-ын халдвартай хэмээн бүртгэгдсэн 12 иргэн хяналтаас алдагдсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Хяналтаас алдагдсан ДОХ-ын халдвартай 12 иргэнийг олоход ЭМЯ дангаараа хүчрэхгүй, тиймээс ХЗДХЯ, ЦЕГ, ТЕГ-уудтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж тухайн иргэдийг яаралтай олох шаардлагатай” гэж мэдэгдсэн. Гэвч гайхалтай нь тус Ажлын хэсэг одоог хүртэл байгуулагдаагүй, халдвартай 12 иргэнийг олох ажил эхлээгүй байгаа аж.
Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр, “Хяналтаас алдагдсан ДОХ-ын халдвартай 12 иргэний талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Ажлын хэсгийн тухайд ХЗДХЯ болон бусад холбогдох яамдууд руу албан бичиг явуулсан байгаа. Одоогоор ямар ч хариу өгөөгүй байна. Эрүүл мэндийн яамнаас бол ажлын хэсэгт орох хүмүүс бэлэн байгаа” гэв.
ДОХ-той олон иргэдийг хяналтаас алдаж, ор сураггүй удаан байна гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймдээ ч Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох яамдууд шуурхай ажиллаж яаралтай олох шаардлагатай. Эс бөгөөс эдгээр 12 хүний ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас болж ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо хэдээр нэмэгдэхийг хэлж таашгүй юм. Эцэст нь хэлэхэд сахил хүртээд шал дордов гэгчээр сүржин мэдээлэл хийчихээд ор сураггүй алга болсон салбарын сайд Ж.Чинбүрэн хариуцсан салбарынхаа ажлыг хариуцлагатай хийнэ үү гэж хүсмээр байна.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
