Өвлийн олимпод оролцох 3 тамирчин 2025.01.14-нд Европыг зорино

Өвлийн олимпод оролцох 3 тамирчин 2025.01.14-нд Европыг зорино

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагыг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм.

Сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэн, Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлсэн юм. Тэрээр сүүлчийн 5 өвлийн олимпод Монгол Улсаас зөвхөн 2 тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажилд ахиц, дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж, тус олимпын наадмын зардал, баг тамирчдын наадмын ёслол болон спортын үйл ажиллагаанд  өмсөх хувцсыг МҮОХ-гоор дамжуулан санхүүжүүлэн, дэмжиж байгаагаа хэлэв.

Монголын цанын холбооноос Төв аймгийн Борнуур суманд барих олон улсын цанын баазын зураг төслийг хийх, санхүүжүүлэх ажилд туслалцаа үзүүлэхийг хүссэн ба өвлийн улиралд цанын спортыг нийслэл, аймаг, орон нутагт хөгжүүлэх бодлого, хийх ажлын талаар санал гаргав. Тус цанын баазын замыг Олон улсын цанын холбооны эксперт Н.Ватанабе 2025 онд ирж үзэн, олон улсын цанын замын эрх олгосон ба Монголын цанын холбооноос эхний хөрөнгө оруулалтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэмээв. Сайд Ч.Ундрам өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд энэхүү цанын баазыг байгуулах ажлыг улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэл, татварын хөнгөлөлтийн бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Өвлийн улирал урт үргэлжилдэг Монгол орны хувьд цана, тэшүүр, хоккей зэрэг  спортын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатайг сайд Ч.Ундрам онцолж, удахгүй аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах ССАЖЗЯ-ны гэрээнд өвлийн спортын тэмцээн, арга хэмжээг зохион байгуулж, зам, талбай, хэрэглэл, материал, багшлах боловсон хүчинтэй болоход анхаарах, дэмжих заалтыг тусгахаар болсныг мэдэгдэв.

Монголын баг тамирчдыг Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Үндэсний Олимпын Хорооны ёслолын танхимд хийхээр төлөвлөсөн ба цанын баг тамирчид нь 01 дүгээр сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх юм.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

6 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 24 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 24 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа