Хотын дарга Х.Нямбаатар орлогчийнхоо үсэн дээр бүдрэх үү?

Хотын дарга Х.Нямбаатар орлогчийнхоо үсэн дээр бүдрэх үү?

Манай улсын тэмцэгчид хоолтой, мөнгөтэй, 17 барьсан шигээ додигор алхаж буйн үндсэн шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр болоод байна. Оюун-Эрдэнийн эсрэг жагсаалын дараа тор тороор нь мах бариад явж байсан хүмүүсийн төрх одоо ч нүдэнд харагдах. Цэмцгэр жагсаал байсаан, дуутай хууртай. Одоо харин Х.Нямбаатарын ээлж ирсэн бололтой, түүний эсрэг турхиралт оны өмнөөс газар авлаа. Тэнд ч түцний гадаа чарлаж зодуулсан хүүхнүүд, энд ч AI-аар элэглэж шоолсон эвлүүлэг зургууд хөвөрч, тэмцэгчид өвлийн хуваарьтаа орон, дулаахан студид ярилцлага өгч сууна.

Монголд юу олон тэмцэгч олон болжээ. 2025 оны сүүлээр Х.Нямбаатар руу UBCab-ын Н.Отгонбаяр дайралт хийж, 2000  таксичдаа цуглуулна гэсэн ч тэгсгээд бүх хэлбэрээр уучлал гуйхаа илэрхийлж байна билээ. Хүссэн болгон нь жагсаал хийж босгож чаддаггүйн сонгодог жишээ юм уу даа. Товчхондоо тэр “чипак” байлаа.

Х.Нямбаатар өөрөө метро юм биш үү?

Х.Нямбаатар олон орлогч сольсон үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдэх хотын дарга. Орлогчдоос нь гишүүн болсон бүсгүй ч байна. О.Номинчимэг Х.Нямбаатарт богинохон хугацаанд зүтгэж байгаа маягаар CV-дээ чимэг нэмээд УИХ-д суугаад байна. Энэ өнцгөөсөө Х.Нямбаатар өөрөө метро юм биш үү?

“Хүүхдүүд”-ийг улс төрд хүргэж өгдөг галт тэрэг байх нь. Түүний зөвлөхүүд дунд “МТ” группийн Г.Дашням зурвасхан ажилласан, одоо дэд сайд. Одоо түүний эргэн тойрны цэргүүдээс арай “мөлжүүртэй” нь Т.Даваадалай болж таарч, өдөр шөнөгүй түүнийг тасдаж идэх шахан дайрцгааж байна. Хүний л амьдрал, угаасаа улс төрд яваа эрчүүд шүдээ янзлуулж, нүүрээ татуулж, давхраа оёулж л байдаг. Орлогч Т.Даваадалай үс суулгуулжээ. Гоо сайхнаа анхаарах гэмт хэрэг биш байлтай. “Энэ нэг юмны үс гэзэг яачихсан юм”, “Төсвийн мөнгөөр суулгуулаа биз” гэхчлэн адилхан текст бүхий эвлүүлэг зургууд хөвөрч байна. Ойрын жишээ, хэн нэгэн улстөрчийг унагая гэвэл эргэн тойрных нь нүцгэн нүүртэй бүхнээр оролдож эцэст нь 75-аар буулгаж авдаг тактик Д.Амарбаясгалан дээр амжилттай хэрэгжсэн. Тэрээр намайг барьж хорь оо, би шоронд чинь суугаад өгье гэсэн ч эсрэгээр нь ах дүү амраг садан, хань ижил хадам хаяагүй шалгаж, цагдаж эцэст нь Д.Амарбаясгалан бууж өгөн ажлаа ч, албан тушаалаа ч өгсөн. Алтайн шийртэй хөх харчуудын нэг шүү дээ. Чухам ийм тактикаар Х.Нямбаатар руу дайралт хийж, төлөвлөгөө ёсоор бол Цагаан сарын өмнө түүний гараас Нийслэл болол нийслэлийн намын хороогоо салгаж авах пропоганда хэдийнэ эхлээд байгаагийн жишээ энэ юм. “Хэвлэлүүд” нь ч чих зөөлөн, дуртайяа дуулгавартай үзэлцэж, урж ноцож харагдана.      

Д.Даваадалай жижиг гар биш!

Т.Даваадалай тийм ч жижиг гар биш. “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байсан түүний хувьд хот гэдэг их айлын тоос шороотой торохгүй хутгалдахаар яваа нь зүтгэл мөнөөсөө мөн. Ихэвчлэн хороо хориноос ирсэн туршлага дульхан даргынхаа үгээр явдаг эрэг шургууд л ажилладаг байв шүү дээ. Ер нь Улаанбаатар хотыг өөд нь татах нь маш чухал ажил боловч хэрэлдэхээрээ муугаа хотын даргаар хөөж, доодох хүмүүсийг нь торгуулийн суман шиг бүрдүүлэх стиль байсаар ирсэн. Харин  Х.Нямбаатарын үед энэ стиль өнгө зассан гэж болно. Өөдөө зовхитой хүмүүс олноор ажиллаж Х.Нямбаатар өөрөө ч ажилдаа зүтгэлтэй байж ихийг амжуулж байна. Манайхан ажил хийдэггүй иддэг хүмүүст дургүй. Ажил хийдэг санаачилгатай хүнд бүр дургүй болж таараад байна л даа.

Д.Даваадалайд нэг л сул тал бий. Тэрээр Бодийн хүн. Нийслэлээс зарласан томоохон тендер бүрийг “Бодь интернэшнл” “цусалдаг” гэх агуулгатай “подтекст” оны өмнөөс үе, үе цухалзах болсон. Цаагуураа бол цаашид энэ улсад Х.Нямбаатар, Д.Даваадалай болон Бодийнхон засаглах уу эсвэл нөгөө тал даам гарах уу гэдэг бүлэглэл хоорондын дайн болж байна гэсэн үг. Ялалт нэгэнт нөгөө талд байгаа. Гэхдээ төгсгөл нь хот, хотын намын хороо. Эцсийн үр дүн Цагаан сарын наана, удлаа гэхэд хаврын чуулганы өмнө нэг талдаа шийдэгдчих болов уу.      

Сошиал сэвээ, ажилгүйчүүдийн сэтгэгдэл улс орны бодлого шийдвэрт улам бүр онц чухал нөлөөтэй болсоор байгаа нь гунигтай!

Нийслэлээ, нийслэлийн намаа алдсан ч бай, авч үлдсэн ч бай Х.Нямбаатар түүхэнд хамгийн сайн ажилласан хотын даргаар үлдэнэ. Зөвхөн зам харгуйг л гэхэд хэрхэн богино хугацаанд засав. Нийслэлийн хэмжээнд 2024 онд 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барьсан. Таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлт хийсэн. Нийт 85.8 км авто зам, замын байгууламжийг шинээр барьж, засаж, шинэчлэх талаар мэдэгдсэн түүнийгээ ч хийсэн. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, хоёр байршилд 31 км гэрэлтүүлэг хийсэн гэх статистикийг тэд үзүүлж буй.

ТҮЦ одоо ч хөндүүр сэдэв. Гэвчиг хотын өнгө үзэмжид ихээхэн нөлөө үзүүллээ. Өөрчлөлт нийгмийг “өвтгөдөг”. Бид микро автобус алга болоход эхэндээ хүлээж авч чадахгүй л байсан. Гэвчиг цаг хугацаа өнгөрөх тусам метрополитан хотод тохиромжгүй зүйл болохыг ойлгосон. Кондуктор алга болоход бас стрессдсэн. Одоо дасал боллоо.

Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнэ нар үеэлүүд гэдэг нь Улаанбаатар хотын өөрчлөлт шинэчлэлтэд тийм ч хамааралтай зүйл уг нь биш. Намын доторх зарчим ярих гэж буй бол намын дарга явахад НАМЭХ-ны Ерөнхийлөгч солигдохоос хотын дарга солигдох ёстой гэсэн теором уг нь байхгүй.

Гэвч улс төр бол улс төр. Энэ бол хэн хүчтэй нь хүчгүйгээ нухчин дардаг дайны талбар. Өнөөдөр улсын нэгдүгээр хүний тал хүчтэй байна. Тэд дуугаа захиалж байна. Хүссэнээ авч байна.

Тэмцэгчид онь ны сүүлээс эрчимжиж сошиал сэвээ галзуурсан. Х.Нямбаатарын эсрэг уйлж байна. Будаатай хуурга, узбек пловтой их хотынхондоо хоолны фестиваль хийж байхад нь барьж зодсон эмэгтэй бас тэмцэгч байж таарсан. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар тэмцэгчдийн хувьд шинэ гар утас, мөнгө, тор дүүрэн мах болж харагдаж байна. Тэмцэнэ гэдэг өндөр цалинтай ажил, азын сугалаа болсны жишээ энэ юм. Улстөрч ирж л байдаг, явж л байдаг. Энэ бүхний эцэст сошиал сэвээ, ажилгүйчүүдийн сэтгэгдэл улс орны бодлого шийдвэрт, их улс төрд улам бүр онц чухал нөлөөтэй болсоор байгаа нь гунигтай. Хорвоо ээлжтэй, амьдрал хоржоонтой. Эдгээр люмпенгүүддээ өнөөдрийн эрх баригчид маань нэг л өдөр өөрсдөө ноцуулж амь тавих вий!   

Б.Ундрал

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

6 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 42 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 25 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа