СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяа гишүүн тодорсноор улс төрд хөл тавингуутаа үдэлтийн дуугаа дуулуулах уу?

СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяа гишүүн тодорсноор улс төрд хөл тавингуутаа үдэлтийн дуугаа дуулуулах уу?

Манай улсын эмэгтэй улстөрчдийн тоо толгой удирдах албанд улам л цөөрсөөр буй. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүдээ жижиг сажиг ажилд тавьчихаад эрчүүд нь том албан тушаалд ханхайж суудаг байдал хэвээрээ гэсэн үг. Ийм тогтолцоог өөрчлөхөөр үүсгэсэн байгууллага бол уг нь НАМЭХ юм.

  • 1994 онд “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус ТББ 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбоо/ нэртэй болсон. Анхны Ерөнхийлөгч нь Д.Алтай.
  • 2010 онд МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит  4-р чуулганаа хуралдуулахдаа нэрээ НАМЭХ /Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/ болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн ТББ болон төлөвших эхлэлээ тавьсан.
  • 2011 оноос Д.Оюунхорол /М.Энхболдын хүн, 3 жил/,
  • 2014 оноос Ц.Цогзолмаа /М.Энхболдын хүн, 4 жил/,
  • 2019 оноос Д.Сарангэрэл /М.Хүрэлсүхийн хүн, 5 жил/,
  • 2023 оноос Х.Булгантуяа /Л.Оюун-Эрдэнийн хүн, 3 жил/ нар тус, тус Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.

Х.Булгантуяагийн үеэс нэрээ СДМЭХ /Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/ болон мөн нэрээ өөрчилсөн. Дунджаар 3-5 жилийн мөчлөгтэй тус байгууллагын дарга нар солигддог бөгөөд энэ нь тогтсон нэг хугацаанд биш харин тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, улс төрд тодруулбал МАН-д хэн гэдэг дарга эрх мэдэл, нэр нөлөө бүхий байна, түүний хүн тус байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогддог гэсэн үг.

Сүүлд сонгогдсон Х.Булгантуяа өдгөө 3 дахь жилдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж буй бөгөөд тэрээр Л.Оюун-Эрдэнийг МАН-д ноёрхох үеэр дүрмийн дагуу Ерөнхийлөгч болсон байдаг. Л.Оюун-Эрдэнэ улс төрөөс “буцаж”, МАН дотор эрх мэдлийн шилжилт болж буй энэ өдрүүдэд СДМЭХ шинэ Ерөнхийлөгчөө товлочихсон, ханцуйн дотроо наймаа, тохироогоо нэгэнт хийчихсэн завгүй гүйлдэж байна. Дараагийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг сонгохоор ах нам тохироогоо хийжээ. Өөрөөр хэлбэл энэ удаад намын даргын “хүн” биш намд хамгийн нөлөө бүхий байгаа Хүүкийн “хүүхэн” СДМЭХ-г авах нь ээ. Н.Учрал даргын зүгээс Б.Ану-Үжингээ зүтгүүлсэн боловч Б.Ану-Үжин нь өөрөө татгалзсан гэх.

Д.Үүрийнтуяа гэж хэн бэ? 

Д.Үүрийнтуяагийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийн гишүүн. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах их улс төржилтийн үеэр фронт дээр “тоглож” голлох үүргийг гүйцэтгэсэн.

Өдгөө 44 настай тэрээр 1982 онд төрсөн, 2003 онд ХААИС-ийг Маркетингийн менежер, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажлын гараагаа эхлүүлж улмаар 2017 онд “Эрдэнэт” ТӨҮГ-т Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлснээр карьерын шатаар өгсөж эхэлсэн. Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ээр овоглодог Б.Бадамсүрэнгийн татаасаар ГОК-д хөл тавьсан гэдэг бөгөөд манай улсын саалийн үнээ гэгддэг тус том байгууллагын санхүүг 7 жил “атгасан” байдаг. 

Д.Үүрийнтуяагийн ажлын туршлага:

2003-2010 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, Улсын ахлах байцаагч, Хэлтсийн дарга,

2010-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Газрын дарга,

2013-2016 онд “Сод Монгол Групп” ХХК, Орхон салбарын дарга,

2016-2017 онд “Есөн буургачин “ ХХК, Гүйцэтгэх захирал,

2017-2019 онд “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх,

2019-2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч,

2022-2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын Газрын дарга

2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга,

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн. 

Д.Үүрийнтуяагийн ХОМ: Жилийн орлого 1 тэрбум

Д.Үүрийнтуяа 2023 онд буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга байхдаа жилийн 346 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 1 тэрбумын орлоготой гэж мэдүүлж байсан.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1 тэрбум

Гэр бүлийн орлого: ₮176 сая

Хөрөнгө борлуулсны орлого: ₮0сая

Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-3, Авто зогсоол-2/

Тээврийн хэрэгсэл: ₮97 сая /Lexus, RX 400 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/

Мал аж ахуй: ₮9,7 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-1, Адуу-2/

Газар: ₮5сая /Эзэмших-1500м2, Эзэмших-21м2-1, Өмчлөх-5000м2-2 нийт 6 газартай/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая

Хадгаламж: ₮33 сая Бэлэн мөнгө: ₮440 сая

Авлага: ₮135 сая

Зээл: ₮889 сая гэж мэдүүлжээ. Товчхондоо 44 настай, насаараа төрд ажилласан гэхэд товхийсэн хөрөнгөтэй нэгэн аж.

СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудал улс төрийн “оршуулга”-ын сэнтий юм биш биз?

СДМЭХ мэтийн улс төрийн намын дэргэдэх ТББ-ыг авч явна гэдэг цэвэр хөрөнгө мөнгө босгох, зарцуулахын нэр байдаг. Д.Үүрийнтуяа гишүүн энэ ажлыг түүртэлгүй авч явах бололтой. Гэхдээ нэг зүйлийг онцлоход улс төрчийн рейтинг, чансаа, мөнгө санхүүгийн чадвар гэхээсээ илүү тухайн цаг үед МАН-д хэн гэдэг дарга нөлөө бүхий байна түүний хүүхнүүд энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогддог бичигдээгүй хуультай. Бас нэг сонин зүй тогтол байдаг нь хөгшин ч бай, залуу ч бай тус байгууллагын Ерөнхийлөгчөөр ажилласан бүх эмэгтэйчүүдийн улс төрийн карьер Ерөнхийлөгчөөс буухтай нь зэрэгцэн дуусгавар болж иржээ.

М.Энхболд ба Д.Оюунхорол

НАМЭХ буюу одоогийн СДМЭХ-ны холбооны Ерөнхийлөгчөөр хамгийн өндөр рейтингтэй ажилласан гэж хэлж болох хүн бол Д.Оюунхорол. Тэрбээр 2011-2014 онд тус албыг хашсан бөгөөд тухайн үедээ МАН-ын хаан явсан М.Энхболдын баруун гар байв. Намын эмэгтэйчүүд дундаа одоо ч нөлөө бүхий тэрээр УИХ-д тасралтгүй 4 сонгогдсон үзүүлэлтээрээ ч ёндойдог билээ. Гэвч яагаад ч НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөс бууснаар улс төрд том байх өдөр хоногууд нь дууссан гэж болно. Магад намынх нь дотоод дүрмээр сонгогддогоо сонгогдсон, авдгаа авсан, хийдгээ хийсэн гэж үзсэн байж болох.

М.Энхболд ба Ц.Цогзолмаа

Д.Оюунхоролоос тус албыг залгамжилж авсан Ц.Цогзолмаа мөн л М.Энхболдын гарын хүн. Бага байхын пионер, бүлгэм, зөвлөлийн дарга байсан тэрээр Боловсролын сайд ч байсан сэргэн мандлын үедээ НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж 20 жилийн ойг нь ёслол төгөлдөр хийж байв. Тухайн үед М.Энхболд МАН-даа хаанчилж, алдарт Ц.Сандуй Нийслэлийн МАН-аа толгойлж байв. Ц.Сандуй Эмэгтэй улстөрчдийг дэмжих санг 2024 онд НАМЭХ-ны 20 жилийн ойн үед нээснээр түүхэнд бичигдэж үлджээ. Үлгэр эхлэлтэй бас төгсгөлтэй. Ц.Цогзолмаа М.Энхболдыг унахад НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөс автоматаар буусан төдийгүй улс төрийн карьер нь ч дууссан.

У.Хүрэлсүх ба Д.Сарангэрэл

Ц.Цогзолмаагийн дараа Д.Сарангэрэл утгаараа “хатан ижий”-гээр тодорсон нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн рингэн дээр товойж ирсэнтэй шууд холбоотой. Ерөөс Д.Сарангэрэл хатагтайн улс төрийн амьдрал, амжилт, ялалт бүхэлдээ У.Хүрэлсүхтэй холбогддог. 2012 онд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл автоматаар гишүүн болж байсан түүхтэй. Эхнэр нь өвдсөндөө ч биш Д.Сарангэрэлээ гишүүн болгох гэж У.Хүрэлсүрх УИХ-ын гишүүнээсээ татгалзсан гэх яриа өвсөнд тавьсан түймэр мэт газар авч байв. Ордны хов жив ямар тасрах биш. Дээхнэ үед Ц.Нямдорж гадаадад аялаад ирэхдээ түүнд бэлэг авчирдаг байсан гэх үлгэр домог шиг яриа ч бий.

Ямартай ч Д.Сарангэрэл сайдынхаа хажуугаар НАМЭХ-оо эвлэгхэн жолоодож АН-ын хүүхнүүд л мундаг гэсэн ойлголтын эсрэг МАН-ын бүсгүйчүүдээ мандуулж явав. Эцэст нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид горилж, нам улс төрийн амьдралаас хэсэг завсарлага авах үеэр уг албан тушаалаа өгч дагаад улс төрийн он жилүүд нь ч төсгөл болсон юм. Юм гэдэг сонин. Шууд НАМЭХ-ны Ерөнхийлөгчөө өгснөөр улс төрийн он жилүүд нь дууссан юм биш, Хөдөлмөрийн сайд байхдаа “улны” гэж хэлсэн алдарт үгнээсээ болж сайдын суудлаа өгч дагаад нэр нөлөө нь ч багассан түүхтэй.

Л.Оюун-Эрдэнэ ба Х.Булгантуяа

У.Хүрэлсүх сайн дүү Л.Оюун-Эрдэнийг дуудаж авчран намаа, Ерөнхий сайдаа давхар давхар өгснөөр МАН-д Л.Оюун-Эрдэнийн үе хэсэг од мэт гялалзсан. Энэ үед Х.Булгантуяа НАМЭХ-ыг авч нэрийг нь СДМЭХ болгон өөрчилж шинэ түүхийг эхлүүлсэн. Л.Оюун-Эрдэнэ гадаадад боловсорсон бүсгүйчүүдийг олноор нь улс төрд “импортлох” оролдлого хийсний үр хөврөлүүд түүнийг сайдаас буусны дараа ч үргэлжилсээр байгаагийн нэг өнцөг нь Х.Булгантуяа гэж болно. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаас авахуулаад УИХ-ын дэд дарга хүртэл улс төрийн карьер нь өсөж явсан тэрээр харамсалтай нь Г.Занданшатарыг огцруулах үеэр буруу нүүдэл хийсэн гэгдэж, НАМЭХ бүү хэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал хүртэл хөндөгдөх дээрээ тулаад буй. Угтаа бол Сангийн дэд сайдаас улс төрийн карьераа эхлүүлж байсан тэрээр МАН дахь хэл устай, боловсрол мэдлэгтэй шинэ үеийн төлөөлөл төдийгүй насыг нь бодсон ч ид гялалзах ёстой үе нь. Гэвч түүнийг СДМЭХ-ны Ерөнхийлөгч болгосон Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нас дууссан учраас дагаад бүхнээ алдахад хүрээд байна. 

Өөрөөр хэлбэл МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг авсан хүүхэн бүрийн улс төрийн карьер эзэнтэйгээ хамт “дуусдаг” зүй тогтол өнгөрсөн түүхээс нь уншигдаж байгаа юм.

Дөнгөж анхны парламентдаа сууж буй Д.Үүрийнтуяа дараагийн Ерөнхийлөгчөөр яригдсан нь мэдээж У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүсэл, зориг байж таарна. Түүний хувь заяа бас ийм тавилангаар дуусах юм биш байгаа?

М.Саян

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас эр

Уржигдар 21 цаг 34 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо

Уржигдар 17 цаг 52 мин

NTV Телевиз олон улсын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-ын стандартыг хангасан 4 дэх мэдээний байгууллага боллоо

Уржигдар 17 цаг 28 мин

"The MongolZ" багийн дараагийн тоглолт маргааш “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнээр үргэлжилнэ

Уржигдар 15 цаг 52 мин

Зах, худалдааны төвийн зогсоолыг нэмэгдүүлэх хүрээнд урт цагааны зогсоолыг нээлээ

Уржигдар 13 цаг 25 мин

Монтелын автомашингүй талбайг нийслэлийн чөлөөт худалдааны гудамж болгон зарлалаа

Уржигдар 13 цаг 17 мин

Э.Батбаяр: Бид санхүүжилт авсан нь үнэн. Гэхдээ залилсан зүйлгүй, тооцоо бүрэн дууссан

Уржигдар 12 цаг 27 мин

“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Уржигдар 12 цаг 00 мин

Ким Жон Уны залгамжийг авахаар яригдаад буй Gucci-гийн нарны шил зүүдэг урт үстэй Ким Жү А гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

Гал морин жилийн мөр гаргах зурхай ба суудлын засал

Уржигдар 11 цаг 22 мин

Улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ

Уржигдар 10 цаг 05 мин

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв

Уржигдар 09 цаг 34 мин

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

2026-02-12

Дорнодын талын малчдын хотноос ирдэг "Таана бууз" үндэсний брэнд нь гэрийн амтыг мэдрүүлнэ

2026-02-12

НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ

2026-02-12

Б.Батцэцэг: Гаднын оронд очсон бол тэр улсын дүрмээр л амьдарна. Гэтэл тэнд Монголдоо байгаа юм шиг хэрүүл хийж байгаад бүхнийг дийлнэ гэсэн ойлголттой байж болохгүй!

2026-02-12

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдэж байна

2026-02-12

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өнөөдөр олгоно

2026-02-12

“Олимпын өвөө” Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол олгоно

2026-02-12

Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

2026-02-11

Ким Жон Уны залгамжийг авахаар яригдаад буй Gucci-гийн нарны шил зүүдэг урт үстэй Ким Жү А гэж хэн бэ?

Уржигдар 11 цаг 33 мин

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг өнөөдөр олгоно

2026-02-12

Э.Батшугар: 16 хүртэлх настай хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах талаар судалгаа явагдаж байна

2026-02-11

Жилийн 5 тэрбумын цалинтай дэлхийн од Э.Амартүвшин Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 200 сая төгрөгийг хүртэн цолны найраа Шангри-Лад хийв

2026-02-09

ДБЭТ-аас захирлын орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлажээ

2026-02-09

Үл хөдлөх салбарын хатан хаан А.Урангоо ээжийнхээ 60 насных нь ойгоор “Porsche” бэлэглэж, талархлаа илэрхийлжээ

2026-02-10

Д.Мөнхтөр: Соёмбо хадгийг жаазлаад гэр орондоо залбал Жанлавцогзол судрыг гэртээ залсантай ижил. Ажил үйлс бүтэж, эв найрамдал оршино

2026-02-11

"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

2026-02-09

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо

Уржигдар 17 цаг 52 мин

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрцогт, Адаацаг суманд ажиллаж байна

2026-02-10

Singles inferno-5 шоуны Чой Мина Сүгийн Van Cleef & Arpels брэндийн алтан зүүлт, даймондтай бугуйвч нь түүнийг амандаа алтан халбага зууж өссөн баян хүүхэд болохыг нь илчлэв

2026-02-10

Доналд Трамп Bad Bunny-гийн Super bowl-ын шоуг түүхэн дэх хамгийн муу үзүүлбэр гэж шүүмжлэв

2026-02-09

Гал морин жилийн мөр гаргах зурхай ба суудлын засал

Уржигдар 11 цаг 22 мин

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр нартай холбоотой “Шинжиан Шинфа” компанитай холбоотой нэвтрүүлэг, үүнтэй холбоотой нэлээдгүй маргаан үүсгээд байгаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас эр

Уржигдар 21 цаг 34 мин

Гурван шүүхээс цагаадсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр маргааш дахин шүүгдэнэ

2026-02-09

Э.Одгэрэл VS О.Дөлгөөн City of Love дээр хүсэмжит залуус Д.Болд Г.Эрдэнэбилэг нар хамтдаа

2026-02-10

Өвлийн олимп: Ютта Лердам 1000 метрийн зайд түрүүлж, өвлийн олимпын дээд амжилт тогтоолоо

2026-02-10

"Талх чихэр" ХК хүнсний чанар, аюулгүй байдлын FSSC 22000 стандартыг хэрэгжүүлдгээрээ ялгарч байна

2026-02-09

Өмгөөлөгч Р.Булгамаа “Монголчуудыг дорд үзэж байгаа Солонгосчуудын визгүй зорчуулах шийдвэр хүчингүй болгуулахаар” шүүхэд хандана гэв

2026-02-10

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв

2026-02-12

Сурталчилгаа