Б.Мэргэн өмгөөлөгчийн алдартай хэргүүд болон түүний тухай сонирхолтой 10 баримт
Ө.Содгэрэл дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй “BoF 500 Class of 2025”-д багтсан анхны Монгол хүн боллоо
“ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг "Гаднын орны эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх үндэслэлээр авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2026.01.14/ саатуулан шалгах саналаа прокурорын байгууллагад өгөх мэдээлэл байна.
Түүний хувьд 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
