УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж  байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар,  энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналуудыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж. 

Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа. 

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод үйл ажиллагааны менежментийг ч шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирдлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв. 

Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв.  Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөнүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв. 

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. “Чөлөөлье” санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бие барьсан болзооны хэв маягийг Брэдли Купер, Жижи Хадид нар эвдэж, шинэ моод дэлгэрүүллээ

29 мин

The MongolZ баг “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд оролцоно

1 цаг 2 мин

УИХ-ын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

1 цаг 50 мин

П.Наранбаяр: Би журам зөрсөн тушаал огт гаргаагүй. Тэр 13 оюутан заасан квот дотор яг багтаж байгаа

2 цаг 21 мин

Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ

2 цаг 35 мин

Э.Бат-Амгалан “Батхаан центр” баар караокеноосоо жилдээ 172 сая төгрөг олдог бол дүү Э.Батбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хажууд жилдээ 300 тэрбумын орлого бүхий үйлдвэртэй

3 цаг 6 мин

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэл болон 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзахаар болжээ

3 цаг 10 мин

АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байгаа нь үнэн

18 цаг 34 мин

Б.Пунсалмаа гишүүн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод, үр ашигтай болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна

19 цаг 51 мин

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

20 цаг 58 мин

Поп хатагтай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойн тоглолтоороо Т.Ариунаагийн 35000 хүн стадионд цуглуулсан амжилтыг эвдэх болон хүрч чадах уу?

21 цаг 38 мин

Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг хүргэж байна

21 цаг 59 мин

Avatar киноны эсрэг дүрээр олныг шуугиулж буй Oona Chaplin гэж хэн бэ?

22 цаг 15 мин

“Мадуро” моодонд оров

22 цаг 50 мин

Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр it компаниудтай уулзлаа

22 цаг 59 мин

Д.Саяннямбуу: Нүдний мэдрэлүүд өвдөөд харахад хэцүү байдаг юмыг 2 болгож хардаг. Өдөрт бага өвдөх нь л миний хувьд чухал зүйл

23 цаг 40 мин

"Нүүрсний хэрэг"-ээр шалгагдаж байгаа Ц.Чулуунзагдыг үргэлжлүүлэн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Өчигдөр 10 цаг 17 мин

Цөмийн энергийг “цэвэр эрчим хүч” гэж нэрлэдгийн шалтгаан нь байгальд үзүүлэх сөрөг нөлөө бага байдагтай холбоотой

Өчигдөр 09 цаг 29 мин

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна

Өчигдөр 09 цаг 10 мин

Ард түмний хандиваар Б.Амин-эрдэнэ охин 2 өрөө байртай боллоо

Өчигдөр 09 цаг 07 мин

Мисс, жүжигчин А.Баярцэцэг нэрт зохиолч Бөхийн Бааст агсны "Хангайн бор" туужаар кино хийхээр болжээ

2026-01-09

Хөшигний ард: Х.Нямбаатарыг чиглэсэн “татар ажиллагаа”-ны цаад учир ба сүүлчийн Могикан

2026-01-12

Шуурхай: Бүх дүүргийн төрийн сангийн хэлтсийн дарга нар Татварын газрын дарга нартай хамт Дубай явжээ

2026-01-09

У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн бөмбөрчний хүү МАН-ын УЗ-д орсон бол цэргийн гал хам П.Дэлгэрнаран нь ГЕГ-ын дарга болов

2026-01-09

Дубай руу аялсан татварын дарга нарт ТЕГ-ын дарга мөнгөн урамшуулал олгож байжээ

2026-01-12

Төрийн түшээ болоод тэрбумтан болсон Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?

Уржигдар 12 цаг 44 мин

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөхөөр Г.Сайханбаяр ажиллаж байна

2026-01-12

Улсын начин М.Жамьянпүрэвийн охин Ж.Энхсоёл буюу inkushi БНСУ-ын волейболын спортод од болон гялалзаж байна

Уржигдар 09 цаг 54 мин

Орон нутгийн сурагчдын хичээл 19-нд, нийслэлийнх 26-нд эхэлнэ

Уржигдар 09 цаг 44 мин

НАМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяа сонгогдохоор тохиролцжээ

2026-01-09

Хотын дарга Х.Нямбаатар орлогчийнхоо үсэн дээр бүдрэх үү?

2026-01-09

Д.Мөнх-Эрдэнэ: СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад гадуур чөлөөтэй явах болсныг шалгаж тогтоох ёстой

2026-01-08

Да Винчигийн генетикийг “баривчилсан” уу

2026-01-09

Гэртээ харьж явсан 12-р ангийн сурагчийг үл таних хүүхэд гуянд нь хутгалж гэмтээжээ

2026-01-08

Ц.Дагвадорж: Хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү

Уржигдар 16 цаг 17 мин

Дулааны тариф нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр ч удаа хойшлуулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмнэ

2026-01-08

Гэр хорооллын “ХАР ЦЭГ”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа

2026-01-08

“Торгуудын их нүүдэл 255” эрдэм шинжилгээний хурал болно

2026-01-09

СДМЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяа гишүүн тодорсноор улс төрд хөл тавингуутаа үдэлтийн дуугаа дуулуулах уу?

2026-01-12

Өнгөрөгч оны “хөөрхөн” ба хуурамч мэдээллүүд

2026-01-09

Сурталчилгаа