Н.Булгантамир: 30,000 гаруй залуус 5 минутад digital cleanup-д нэгдэх нь 10,000 мод тарьсантай ижилхэн нөлөөтэй

Н.Булгантамир: 30,000 гаруй залуус 5 минутад digital cleanup-д нэгдэх нь 10,000 мод тарьсантай ижилхэн нөлөөтэй

Н.БУЛГАНТАМИР: DIGITAL CLEANUP БОЛ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН БОДИТ НӨЛӨӨЛӨЛ ЮМ

Зочин: Н.Булгантамир, CleanUp Day Mongolia-г зохион байгуулагч


Digital Clean Up гэж юу вэ? Энэ ойлголт Монголд харьцангуй шинэ санагдаж байна.

  • Digital Clean Up гэдэг нь бидний өдөр тутам ашигладаг гар утас, компьютер, таблет, имэйл, cloud системд хуримтлагдсан хэрэггүй, давхардсан, ашиглагдахгүй болсон дижитал өгөгдлийг устгаж, цэгцлэх үйл явц юм.Энэ нь зөвхөн төхөөрөмж цэгцлэх асуудал биш, харин эрчим хүчний хэрэглээг бууруулж, нүүрсхүчлийн хий (CO₂)-ийн ялгаралд нөлөөлөх уур амьсгалын бодит үйлдэл юм.

Дижитал өгөгдөл байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Бидний хадгалж буй өгөгдөл бүр дэлхийн өнцөг булан бүрт байрлах дата төвүүд дээр хадгалагддаг. Эдгээр дата төвүүд нь:
  • 24 цаг тасралтгүй цахилгаан зарцуулдаг
  • Серверийг хөргөх асар их эрчим хүч шаарддаг
  • Үүний үр дүнд CO₂ байнга ялгаруулдаг
  • Өөрөөр хэлбэл, устгагдаагүй файл бүр эрчим хүчний хэрэглээг “амьд” байлгадаг. Энэ нь нүүрсхүчлийн хийг ихээр ялгаруулан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг юм.

Дэлхий дахинд Digital Clean Up-ийг уур амьсгалын асуудалтай холбосон судалгаа бий юу?

  • Тийм. Олон улсын судалгаагаар дэлхийн дата төвүүд нь дэлхийн нийт цахилгаан хэрэглээний 2–4 хувийг дангаараа зарцуулж байна.
  • Шаардлагагүй имэйл хадгалагдах бүрд CO₂ ялгардаг
  • Видео, зураг, cloud storage нь хамгийн өндөр эрчим хүч зарцуулдаг өгөгдөлд тооцогддог
  • Энэ нь дижитал хэрэглээ уур амьсгалын бодлогын нэг хэсэг байх ёстойг харуулж байгаа энгийн бөгөөд бодит шийдэл гэдгийг харуулах судалгаа юм.

Digital Clean Up нь хувь хүний амьдралд ямар эерэг өөрчлөлт авчирдаг вэ?

  • Нэгдүгээрт, төхөөрөмжийн гүйцэтгэл сайжирна.
  • Хоёрдугаарт, анхаарал сарнилт багасч, дижитал стресс буурна.
  • Гуравдугаарт, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууц хамгаалалт сайжирна. Иймээс Digital Clean Up бол байгальд ч, хүнд ч ашигтай давхар үр өгөөжтэй дадал юм.

Digital Cleanup Week 2026 ямар зорилготой, юугаараа онцлог вэ?

  • Digital Cleanup Week 2026 нь Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээнд хэрэгжих дижитал цэвэрлэгээний аян юм.
  • Бидний зорилго бол:
  • Дижитал хогийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх
  • Устгах дадлыг хэвшил болгох
  • Залуусын оролцоонд тулгуурласан уур амьсгалын үйлдэл бий болгох

Тоон жишээгээр яривал, энэхүү аян ямар үр нөлөө үзүүлэх боломжтой вэ?

  • Хэрэв 30,000 хүн тус бүр 2 GB өгөгдлөө устгавал:
  • Ойролцоогоор 10,000 мод тарьсантай тэнцэх
  • 55 автомашины нэг жилийн CO₂ ялгаралтай дүйцэх
  • 50 айл өрхийн жилийн цахилгаан хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөлөө үзүүлнэ
  • Энэ нь бага мэт санагдах үйлдэл хуримтлагдвал асар их нөлөөтэйг харуулж байна.

CleanUp Day хөдөлгөөнтэй энэ санаачилга хэрхэн уялдаж байна вэ?

  • CleanUp Day бол хариуцлагатай хэрэглээний тухай хөдөлгөөн. 2025 оны хувьд 10,000 гаруй залуус тус цэвэрлэгээнд нэгдэж томоохон өөрчлөлт авчирч чадсан. Бид газар дээрх хогоо цэвэрлэдэг шигээ, цахим орчны хогоо ч бас цэвэрлэх цаг болсон. Байгаль хамгаалал бол зөвхөн физик орчинд биш, дижитал орчинд ч мөн адил хамаатай.

Монгол залуусын оролцоо ямар байна вэ?

  • Маш идэвхтэй байгаа харагдаж байна. Манай төслийн багт өсвөр насны сурагчид, оюутнууд, залуучууд гээд нас насны төлөөлөл багтсан.  Залуус уур амьсгалын асуудалд орчин үеийн, бодитой шийдэл хайж байна.
  • Digital Clean Up бол:
  • Хялбар
  • Хүн бүр оролцож болдог
  • Өдөр тутмын дадалд шингэх боломжтой гэдгээрээ залуусын сонирхлыг их татаж байна.

 Иргэд хэрхэн оролцох вэ?

  • Манай төслийн залуучууд 03 дугаар сарын 16-аас 03 дугаар сарын 21-ны өдрүүдэд тус аяныг өрнүүлэх бөгөөд эхний ээлжид бид Ерөнхий боловсролын сургуулиудад хандаж тус уриалгыг гаргаж байна. Гэхдээ хүн бүр хамрагдах боломжтой.
  • Та 2GB багтаамжтайгаар устгавал C зэрэглэлийн батламж, 3-4 бол B зэрэглэлийн батламж, 5GB-аас дээш бол А зэрэглэлийн батламжийг залуучуудад олгохоор шийдээд байна.
  • Хэрэггүй имэйлээ устгах
  • Давхардсан зураг, видеогоо цэгцлэх
  • Ашиглахаа больсон апп, файл устгах
  • Нас, мэргэжил, байршлаас үл хамааран хүн бүр оролцож чадна.

Таны уншигчдад хандаж хэлэх гол мессеж юу вэ?

  • Байгаль хамгаалал бол заавал том, хэцүү үйлдэл биш.
  • Ганц swipe, ганц delete — гэхдээ бодит өөрчлөлт.
  • Өөрөөсөө эхэлж, цахим орчноо цэвэрлэцгээе.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

6 цаг 13 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 27 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

12 цаг 44 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

8 цаг 27 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа