Компаниудынх нь тоо 100 хүрч, лицензүүдийнх нь тоо 10 давсан Б.Чойжилсүрэн сайд улсад жилд 30 тэрбумын татвар төлдөг

Компаниудынх нь тоо 100 хүрч, лицензүүдийнх нь тоо 10 давсан Б.Чойжилсүрэн сайд улсад жилд 30 тэрбумын татвар төлдөг

2016 онд айл өрхийн цахилгааны төлбөрийн тариф нэг кВт цаг тутамд дунджаар 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөг болсон талаар Ардчилсан намаас мэдээлсэн. Тогны үнэ нэмэгдсэн учраас бид тогоо таслуулсан ч сөрөг нөлөө нь төлбөр авагч талд бол мэдэгдэхгүй байна гэж хар ухаанаар ойлгож болно. Тог тасрах бүрт ганцаараа тод од болдог хүн бол Б.Чойжилсүрэн сайд. Хүссэн хүсээгүй бүх хэвлэлээр түүний царай яриа гарна. Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед улс төрд хөл тавьсан энэ хархүү хувийнхаа амьдралын тухай яг ганцхан өгүүлбэр ишлэл маягийн зүйлс ярьсан нь “Тарваганы арьс зарсаар ОХУ-д хоёр, Монголд нэг компани нээсэн. Бусдын адил л явж ирсэн” гэх товчхон өгүүлбэрүүд. Орос дах компаниудаа зараад авсан компани нь Тост, тосон бумбын нурууны лицензээрээ алдаршсан "Сауд гоби коал транс" ХХК гээд бодохоор тарваганы арьс вагон вагоноор зарсан юм уу даа гэмээр том юмаа. Нэгэнт бидний амьдрал ахуй аж байдал Б.Чойжилсүрэн сайдаас шалтгаалж буй хойно чухам хэн их хотын цахилгааныг атгаж бидэнд мартагдашгүй өвлүүдийг бэлэглэж буйг хамтдаа харцгаая. “Ясыг нь цайтал” нь ч юу юм баян сайдынхаа бядыг нэг сөхье байз.

“Хурд” групп 3,6 жилд 6 хотхон ашиглалтанд оруулж UB Palace-ийн газрыг аваад байна

“Миний үүсгэн байгуулсан Хурд группэд UB Palace-ийг эзэмшиж байсан компани худалдан авах уу гэдэг санал тавьсан юм байна лээ. Тэгээд манай залуучууд худалдаж авсан юм билээ” гэж Б.Чойжилсүрэн ярьж зогссон. Хөндлөнгийн ажиглагч байдлаар компанийнхаа үйл ажиллагаанд оролцдог бололтой гэх мсж түгээхийг хүссэн ч биз. Үнэндээ түүнд UB Palace-ийн газар мэтхэн жижигхэн сэдэв мөнөөсөө мөн. Улаанбаатарын хамгийн олон барилгын эзэн Б.Чойжилсүрэнгийн бүтээн байгуулалт Энхтайваны гүүрээр давахад эхэлнэ. “KH” апартмент, “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower”, “Наадам центр”, 780 айлын “Цэнгэлдэх” хотхон түүнийх. Мөн Энхтайваны гүүрний баруун урд үзүүр дэх “Энхтайван” 160 айлын хотхон, “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон Б.Чойжилсүрэнгийнх. Ийм хүн Улаанбаатар паласын газар хөрөнгөнд нь нэмэгдсэн эсэхийг мэдэхгүй байх нь арга ч үгүй юм уу даа. Түүний гэр бүл төрсөн дүү бүгд нийлээд эзэмшдэг компаниуд нь 100 хүрсэн. Яг өөрийн 100 хувь эзэмшдэг нь 40 давсан. Энэ гэр бүлийн зөвхөн лицензүүдийн тоо 10 давж байгаа.

Б.Чойжилсүрэнгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн даруухан ХОМ

  • Өөрийн орлого - 5 тэрбум
  • Гэр бүлийн орлого - 57 сая 
  • Нийтийн орон сууц-1, авто зогсоол-2: 944 сая 
  • Зургаан адуутай: 4 сая
  • Хадгаламж: 334 сая төгрөг байгаа юм.

Хүнс, гадаад худалдаа, барилга зэрэг олон үйл ажиллагааны чиглэл бүхий 42 компанийг дангаараа эзэмшдэг гэжээ.

Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа “Canadian School of Ulaanbaatar”-аа удирддаг

Сантехникч хүнийг Сангийн сайдаар тавьчихлаа гэж түүнийг егөөдөж байв. Одоо бол Түлш эрчим хүчний сайд эрхэм хувьдаа тансаг хувийн сургуультай. Бага залуудаа боловсролдоо анхаарч чадаагүй нийтийн аж ахуйн салбарын л боловсролтойдоо тэр эмзэг ханддаг байсан байж магадгүй. Аавын хүрээгүй газарт хүүхэд нь хүрч болно. Хүннү 2222 хотхоны голомтод байрлах Canadian School of Ulaanbaatar”-г Б.Чойжилсүрэнгийн охин Ч.Заяа удирддаг. Нэг жилийн 25 сая төгрөгийн төлбөртэй тус сургууль Монгол болон Канадын Нью-Брансвикийн сургалтын хөтөлбөрийг хослуулан ордог байна.

Б.Чойжилсүрэн жилд 3000 хүнийг ажлын байраар хангаж 30 тэрбумын татвар төлдөг

Түүнийг УИХ-ын гишүүдээс хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг гэж нэг өнцгөөс харж болно. Тэр өөрөө ч үүгээрээ бахархдаг “Улсад жилд 30 тэрбумын татвар төлж, 3000 хүнийг ажлын байраар хангадаг, 30 компанитай” гэж ярихад нь аархлаа гэж жиг жуг хийгээд өнгөрсөн ч үнэн байдлыг яалтай. Компанийн тоо нь тэр үеэс хойш 42 болсных татвар болон ажлын байрны тоо ч дагаад өссөн биз ээ. Харин компаниудынх нь захирлаар гэргий Д.Энхгэрэл нь ажиллаж байна. Б.Чойжилсүрэн “Хурд Хүнс” ХХК, “Хурд Авто” ХХК, “Хурд групп” ХХК, “Рапид харш” ХХК, “Хаус инвест” ХХК, “Сауд гоби блейк гоулд” ХХК, “Апартмент Кей Эйч” ХХК, “Говь гоё сайхан” ХХК, “Өмнийн гоё говь” ХХК, “Хурд Транс” ХХК, “Хурдпропертийз” ХХК, “Эйжнложистик бридж” ХХК, “Юнайтедтранс групп” ХХК, “Хурд ресурс” ХХК, “Хурд центр” ХХК, “Юнайтед ложистик групп” ХХК, “Хурд стандарт” ХХК, “Хурд майнинг” ХХК, “Хурд капитал” ХХК, “Хурд-Энержи” ХХК, “Нэшнл майнинг групп” ХХК, “Монконс” ХХК, “Беллвью пропертис” ХХК, “Түмэн найрамдал” ХХК, “Хурд юнайтед финанс” ХХК, “Эрхий мэргэн цэцэрлэг” ХХК, “Нэйшнл майнинг лаб” ХХК,  “Хаус инвест такс” ХХК, “Кэй Би тауэр пропертис” ХХК ХХК, “Сауд гоби петро ойл транс” ХХК, “Хос гэрэлт авто сервис” ХХК гэсэн 31 компанитай гэж 2020 онд мэдүүлсэн байдаг.

Б.Чойжилсүрэн явах уу үлдэх үү?

Өнөөдрийн байдлаар улстөрчид дунд л түүнийг хөрөнгөөрөө барах махан биетэй цусан зүрхтэй хүн алга. Улс төрд явахад мөнгө хэрэгтэй бэлтэй байж гэмээнэ бусад нь ок гэж чихнээс цус гоожтол сонсогддог яриагаар бодоход Б.Чойжилсүрэн улс төрөөс явахыг харах “лөөлөө” юм байна. Тог тасардаг хүйтэн Улаанбаатартаа хувийн компаниуддаа зориулдаг эрч хүч сэтгэлийнхээ тодорхой хувийг гаргачихад болчих юм биш үү, Чойжоо? Ялангуяа барилгын магнат түүнийг “Мөнгө байхгүй” гэж ярихыг сонсохоор чихэнд наалдахгүй юм. Эрчим хүчний салбар дан ганц Чойжоо бид хэдийн биш улсын хэмжээний асуудал. 126 гишүүнтэй боллоо, төр данхайлаа. Бөөндөө хамжаад эрчим хүчээ нэг доголдолгүй болгоод өгчихвөл ард түмэн бидэнд өөр хүсэх юм алга. Урдуур хойгуур зувчуулдаг байсан ч гэсэн Эрчим хүчний салбараас л битгий мөнгө хумслаарай. Баян сайд арай ч улсынхаа мөнгөнөөс гулгуулахгүй байлгүй гэж ганц найдах өнцөг байна.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

5 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 34 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

11 цаг 51 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

11 цаг 51 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 34 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа