Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сүүлийн үед цахим орчинд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг хил гараад эргэж ирээгүй гэх мэдээллүүд цацагдаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудастаа дараах тайлбар хийжээ.
Тэрбээр "Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй монголдоо өвөлжиж байна.
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна .
Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу" хэмээн бичсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
