Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өдөр тутамд цахилгаан хязгаарлаад 10 хоног өнгөрлөө. ДЦС-д гарсан гэмтлээс үүдсэн эл асуудал өндрийг авч өдөр бүр цахилгааны хязгаарлалт хийж буйд иргэж бухимдалтай хандаж байгаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг Эрчим хүчний Б.Чойжилсүрэн сайдыг огцруулах санал гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өдөрт 2-3 удаа тог тасарч байна. Сүүлдээ ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо. Гэвч 21-р зуунд тог тасардаг амьдралыг “хэвийн” гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Дасан зохицож болохгүй. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Энэ бол төрийн чадамжгүй байдал.
Бид харанхуйд сууж байж хөгжил ярих боломжгүй. Эвдэрхий эрчим хүчний систем дээр орчин үеийн эдийн засаг босохгүй.
Тог тасрах нь зүгээр нэг тав тух алдагдах төдий явдал бус, харин эдийн засгийн хохирол, аюулгүй байдлын эрсдэл, удирдлагын алдаа юм.
Тиймээс Чойжилсүрэн сайд хариуцлага хүлээж огцрох ёстой. Одоо хангалттай. Хариуцаж буй салбар нь байнга бүтэлгүйтэж байхад албан тушаалтай зууралдах эрх хэнд ч байхгүй." гэж бичжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
