СТАНДАРТ БУС ТОМИЛГОО: Боловсролын сайд  П.Наранбаяр өөрийн туслах, зургийн багш мэргэжилтэй М.Төртогтохыг БЗС-гийн  даргаар томиллоо

СТАНДАРТ БУС ТОМИЛГОО: Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн туслах, зургийн багш мэргэжилтэй М.Төртогтохыг БЗС-гийн даргаар томиллоо

Багш нарын цалинг 50 хувиар нэмлээ гэж молиго үмхүүлсэн Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн туслахаар ажиллаж байсан М.Төртогтохыг Боловсролын зээлийн сангийн даргаар томилоод байна.

Тус сангийн даргаар ажилалж байсан О.Сийлэгмааг энэ сарын 06-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Шулуухан хэлэхэд сайд П.Наранбаярын хууль бус тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлсөн билээ.

О.Сийлэгмаагийн тухайд эрх мэдэл, нөлөө бүхий улс төрчид Боловсролын зээлийн санг хэрхэн “тонож”, гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшиж ирсэн дабль стандартын асуудлаар анх шүгэл үлээж байсан төрийн жинхэнэ албан хаагч. Улмаар ХҮН намаас томилгоо авч тус сангийн даргаар томилогдсон. Гэвч эцэст нь мөн л шударга бусын эсрэг шүгэл үлээснээрээ ажлаасаа халагдсан. Тодруулбал,  Боловсролын сайд П.Наранбаяр нь Боловсролын зээлийн сангийн журмыг зөрчиж Засгийн газрын тэтгэлгээр суралцах 13 хятад оюутныг илүү баталсан тушаал гаргасан. Түүнчлэн тэргүүлэх бус мэргэжлээр суралцах оюутнуудыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах шийдвэр гаргасан гэх мэт хэд хэдэн хууль бус тушаал гаргасан талаар ноцтой баримт дэлгэсэн. Улмаар төд удалгүй “ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ийн түүний оронд П.Наранбаяр сайдын туслахаар ажиллаж байсан М.Төртогтох томилогдоод байна.

Эндээс П.Наранбаяр сайд өөрийнх нь хууль бус тушаал, шийдвэрийг эсэргүүцсэн төрийн жирийн албан хаагч, шударга нэгнийг ёс зүйн зөрчил гаргасан гэдэг шалтгаар ажлаас нь халчихаад өөрийн утсан хүүхэлдэйг Боловсролын зээлийн сангийн даргаар томиллоо. 

Зургийн багш мэргэжилтэй, төрийн албаны болон эдийн засгийн түй ч мэдлэг, туршлагагүй М.Төртогтох нь П.Наранбаярын бөөрөнд хэрхэн наалдсан замнал мөн хоржоонтой. Түүний төрсөн ах Монхорын Пүрэвцогт нь ХҮН намын гишүүн бөгөөд АНУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн даруйдаа Яармагт байрлах “Гэгээ” сургуулийг үүсгэн байгуулсан нэгэн аж. Улмаар П.Наранбаярыг налж төрийн албанд “шургалсан” бөгөөд энэ удаад төрсөн дүүгээ төрийн тусгай сангийн дарга болгосон нь стандарт бус төдийгүй эрх ашгийн зөрчил бүхий томилгоо гэж болохоор байгаа юм.

Боловсролын зээлийн сан нь төрийн тусгай сангуудийн нэг бөгөөд улс оронд хэрэгтэй буюу тэргүүлэх чиглэлээр гадаад, дотоодод суралцаж буй /шаардлага хангасан/ суралцагчдад зээл олгох чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл үе, үеийн дарга, сайд нар нь зээлийн сан биш хандив, буяны сан мэтээр хандаж, төр, төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж ирсэн эрх мэдэлтнүүдээс зээлийг нь төлүүлэхгүй тэглэж ирсэн асуудал тус байгууллагын дотоод соёл, ердийн журам мэт болсон байсныг О.Сийлэгмаа дарга баримтаар дэлгэж тавин, шүгэл үлээж байсан түүхтэй. Чухам шүгэл үлээсэн төрийн албан хаагчийг тус сангийн даргаар томилоход нэг ч гэсэн төрийн санд шударга ёс хэрэгжих нь гэж олзуурхаж суусан цаг саяхан. Гэтэл эцэст нь П.Наранбаяр сайд ч төр, төсвөөс хулгайлж сурсан өмнөх сайд, дарга нараасаа ялгарах юмгүй нэгэн гэдгээ ийн баталж байна.   

Албан журмаараа Боловсролын зээлийн сангийн даргаар томилогдох алба хаагчид дараах тусгай шаардлагыг тавьдаг байна. Тухайлбал,

  • -Төрийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан байх,
  • - Төрийн албанд сүүлийн 2 жил удирдлагын түвшинд ажилласан байх,
  • - Хамгийн чухал нь, Боловсролын зээлийн сан гэх байгууллага санхүүгийн байгууллага учир тус газрын даргаар томилогдох хүн заавал Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй байх шаардлагатай аж.

Гэтэл шинээр томилогдсон М.Төртогтох нь зургийн багш мэргэжилтэй, АНУ-ын Стрэтфордын их сургуулийг Бизнесийн удирдлагаар дүүргэсэн нэгэн.

Гадаадын гоё сургууль төгссөн гэх ганган диплом байлаа ч удирдах байгууллагынхаа онцлогт тохирсон мэргэжилгүй бол улаан дипломтой байгаад ч яах юм. Өмнөх жилүүдэд яг энэ алдаа давтагдаж олон мянган ардын хүүхдүүдийн боломж хулгайлагдаж байсан удаатай.

Жишээлбэл, Боловсролын зээлийн сангийн Ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Д.Гарьд, Б.Амарсанаа нар мөн санхүү, эдийг засгийн мэргэжилтэй биш төдийгүй тэднийг удирдаж байх хугацаанд Боловсролын зээлийн санд хууль бус тушаал шийдвэр, хулгай зэлгий тэргүүтэн үүрлэж байсныг эргэн сануулах нь зүйтэй.

Засгийн газрын тэтгэлэг ардын хүүхдүүдэд биш УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаал бүхий эрх мэдэлтнүүдийн амраг садан, үр хүүхдүүдийн гадаад сургалтын болон амьдрах зардал болон гарын салаагаар урсаж ирсэн, зээл нь эргэж төлөгдөхгүй хав дарагддаг байсан гашуун түүх бэх нь хатаагүй шахуу байгаа билээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

5 цаг 19 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 32 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

11 цаг 50 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

11 цаг 50 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

7 цаг 32 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа