Хэл, хил хязгаарыг эвдсэн к-попын домог BTS хамтлаг албан ёсоор эргэн ирлээ

Хэл, хил хязгаарыг эвдсэн к-попын домог BTS хамтлаг албан ёсоор эргэн ирлээ

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2013 онд Өмнөд Солонгост дебют хийснээсээ хойш BTS гэдэг нэр дэлхийн поп хөгжмийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн билээ. Ихэнх уран бүтээлээ солонгос хэлээр туурвисан атлаа тэд GRAMMY-д нэр дэвшиж, Billboard-ын түүхэн амжилтуудыг эвдэж, 25 гаруй Геннисийн рекорд тогтоосон нь BTS-ийг зүгээр нэг хамтлаг биш, харин соёлын үзэгдэл болгосон юм.

RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook нараас бүрдэх энэ долоон залуу 2013 онд "2 Cool 4 Skool" сингл цомгоороо дебют хийхдээ өнөөгийн “гял цал” K-попоос илүү хип-хоп өнгө аястай, эсэргүүцлийн уур амьсгалтай уран бүтээлүүдээр танигдаж байв. Учир нь тус хамтлагийн RM, Suga нар Солонгосын underground рэп ертөнцөөс гарч ирсэн уран бүтээлчид юм. Тиймдээ ч өнөөдөр тэдний дууны үндэс нь үнэнч рэп, бодит түүх, нийгмийн шүүмжлэл хэвээрээ. Тийм ч учраас BTS нь Billboard-ын Top Rap Albums чартад багтсан цөөн тооны Азийн уран бүтээлчдийн нэг болж чадсан юм.

BTS яагаад ийм алдартай вэ?

BTS-ийн амжилтын нууц ганцхан хит дуунаас хамаарахгүй. Олон хэлээр дуулдаг (солонгос, англи, япон), төгс тайзны үзүүлбэр, сэтгэл засах, урам өгөх мессеж, фэнүүдтэйгээ жинхэнэ холбоо тогтоо чаддаг гэдгээрээ алдартай. ARMY хэмээх тэдний фэн клуб дэлхий даяар асар хүчтэй. Зөвхөн 2020 онд л BTS-ийн нөлөөгөөр 796,000 хүн Солонгост зорчсон гэх судалгаа бий. Инстаграм, Твиттер дээрх тоонууд нь ч тэднийг сошиал ертөнцийн хаад гэдгийг батална.

Тухайлбал тэд 2020 онд гаргасан “Dynamite” дуугаа англи хэл дээр дуулсан нь дэлхийн олон үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж, БНСУ-аас анх удаа Грэммигийн тайзнаа гарахад том нөлөө үзүүлсэн байдаг. 

BTS хэн хэнтэй хамтарч байсан бэ?

BTS-ийн хамтран ажилласан уран бүтээлчдийн жагсаалт яг л оддын парад шиг. Nicki Minaj, Megan Thee Stallion, Snoop Dogg, Halsey, Lauv, Coldplay, Steve Aoki, Ed Sheeran, Charli XCX, Zara Larsson, Juice WRLD гээд эдгээр хамтрал бүр нь ВTS-ийн цар хүрээ ямар өргөн болохыг илтгэнэ.

BTS Грэммигийн шагнал хүртээгүй ч Грэммид 2021 онд “Dynamite”, 2022 онд “Butter” гэсэн дуугаараа Best Pop Duo/Group Performance төрөлд нэр дэвшсэн цорын ганц K-поп хамтлаг юм.

BTS дуугаа өөрсдөө бичдэг үү?

Тэдний хамгийн том ялгарал нь өөрсдөө дуу нь дээрээ ажиллаж, үг, ая гээд дууныхаа бүх хэсэгт нь анхаарч ажилладаг. Бүр тодруулбал хамтлагийн ахлагч RM, Suga, J-Hope нар голчлон дууны үг, ая дээр ажилладаг байна.

BTS юуны төлөө дуугардаг вэ?

Тэд жинхэнэ хип хоп урсгалаараа гарч ирсэн хамтлаг бол үргэлж нийгмийн сайн сайхан, сэтгэлийн эрүүл мэнд, өөрийгөө хайрлах, бусдыг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх болон залуустаа үлгэр дуурайлал болох зорилгоор тэдэнд урам өгөх, ирээдүйг нь гэрэлтэй байлгах гэх мэт асуудлуудыг хөндөж, дуугаараа дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байдаг. Үүгээр ч зогсохгүй UNICEF-тай хамтарч, НҮБ-д үг хэлж, бүр Цагаан ордонд хүртэл уригдаж байсан нь уран бүтээлч хүн нийгэмд ямар нөлөө үзүүлж болохыг харуулсан тод жишээ юм.

Хэл, хил хязгаарыг эвдсэн к-попын домог BTS хамтлаг албан ёсоор эргэн ирлээ

Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн албаа хаасан хамтлагийн гишүүд 2022 оноос хойш завсарласан бол ирэх гуравдугаар сард анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарах гэж байна. Энэхүү түүхэн тоглолт “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэйгээр Netflix-ээр шууд дамжуулагдана. Тухайлбал Netflix Өмнөд Солонгосоос анх удаа тэдний тоглолтыг дэлхий даяар шууд дамжуулах аж. 

Тоглолт 2026 оны 3-р сарын 21-нд Солонгосын цагаар 20:00 цагт, Монголын цагаар 19:00 цагт зөвхөн Netflix-ээр гарах юм. Дэлхийн хаанаас ч үзэх боломжтой уг тоглолт Сөүлийн түүхэн дурсгалт газар болох Гёнбокгүн ордны гол хаалга Гванхвамүнд болно. 

Мөн тоглолтоос ганцхан хоногийн өмнө BTS-ийн тав дахь студийн цомог болох “Arirang” цацагдах аж. Түүнчлэн BTS Netflix-тэй хамтран баримтат кино хийж буйгаар зарлаад ажсан. Тэгвэл тэдний тухай өгүүлэх баримтат киног тоглолт болсны 6 хоногийн дараа буюу 2026 оны 3-р сарын 27-нд BTS: The Return нэртэйгээр цацахаар болжээ. Баримтат кинонд цэргийн албаа хаасны дараах уулзалт, эргэн нэгдсэн мөчүүд, Лос Анжелест хамтдаа дахин хөгжим бүтээж буй мөчүүд, “Arirang” цомгийн бүтсэн түүх, дахин эхлэл буюу уран бүтээлчийн замнал зэргийн тухай өгүүлэх аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

12 цаг 48 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

15 цаг 51 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

16 цаг 1 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

18 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

18 цаг 52 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

19 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

19 цаг 30 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа