Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Манай улсад хүний хувийн мэдээллийг хамгааалах тухай хууль гэж бий. Гэтэл АН иргэдийн бүх мэдээллийг хууль бусаар олж аван, ашиглаж буй ноцтой гэмээр датаг өөрсдийн албан ёсны сайт дээр гаргаж тавиад байна.

Тодруулбал, АН-ын албан ёсны үндсэн сайт болох an.mn рүү хандан дурын хүн регистрийн дугаараа оруулахад тухайн иргэний гэрийн хаяг, намын гишүүнчлэл зэрэг хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл хормын төдий гарч ирэх төдийгүй АН-д гишүүнээр элссэн мэт харагдана. Угтаа иргэдийн хувийн мэдээлэл зөвхөн E-Mongolia платформ дээр бүртгэлтэй байдаг бөгөөд хувь хүнээс нь зөвшөөрөл хүсэж байж ачааллаж гаргаж ирдэг. Бусад ямар ч байгууллага, сайт дээр гарч ирэх боломжгүй юм. Хамгийн гол нь Ардчилсан нам Монгол Улсын бүх иргэдийн мэдээллийг хаанаас, хэрхэн олж авсан нь анхаарал татаж байгаа юм. Олж авсан арга зам нь хууль бус нь тодорхой. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль ойрхон байгаа энэ цаг үед хууль бус аргаар иргэдийн мэдээллийг сонгуульд ашиглах уу гэсэн хардлага төрүүлж болохоор. Нөгөөтэйгүүр энэхүү нөхцөл байдал нь иргэдийн мэдээллийг зарах, цахим залилан, орон байрны хулгайд улсаараа өртөх зэрэг айдас хүйдэсийг дагуулж байна!
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
