Монголын багш нарыг молигодсон анхны сайд П.Наранбаярын гол алдаа нь багш нарынхаа цалингийн нэмэгдлийг зөв тооцож чадаагүйтэй холбоотой

Монголын багш нарыг молигодсон анхны сайд П.Наранбаярын гол алдаа нь багш нарынхаа цалингийн нэмэгдлийг зөв тооцож чадаагүйтэй холбоотой

Халуун намраас багш нарын цалингийн асуудал хурцаар хөндөгдсөн хэдий ч  бодитой шийдэлд хүрэхгүй явсаар хавартай золгож байна. Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх зорилгоор 2025 оны 10 сард МБШУҮЭ-ийн манлайлал дор 10 гаруй хоног ажил хаялт зарласан. Салбар яамтайгаа хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд маш тодорхой 2 заалт дээр тохирсон байдаг. Энэ нь:

- Багш ажилтны үндсэн цалинг 2026 оны 1 сарын 1-ээс 50 хувиар, 11 сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлж цаашид 3,500,000 төгрөг болгох

- Үндсэн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр цалингийн бүтцийг өөрчлөх талаар хамтран ажиллах байлаа. Уг хэлэлцээрийн заалтаас багш нар үндсэн цалин нэмэгдэхийн сацуу дагалдах нэмэгдэл, урамшууллууд ч мөн өснө гэсэн хүлээлтттэй байв.

Засгийн газраас мөн багш нарын цалинг батлагдсан төсөвт багтаан нэмэх шийдвэрийг гаргасан. Учир нь “хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс (илүү цагийн, анги даалтын, кабинет лабораторийн, заах аргын нэгдэл удирдсаны), шагнал урамшуулал гэсэн бүрэлдэхүүнтэй, эдгээрийг тооцож олгох” тухай Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоол өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл Засгийн газраас нэмэгдэл хөлс тооцох “үндсэн цалинг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тогтоолоор (ЗГ-ын 2024 оны 238 дугаар тогтоол) баталсан “албан тушаалын цалингийн доод хэмжээг баримтална” гэх тогтоол албажив. Тус тогтоолыг батлуулсан шалтгаанаа Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Боловсролын салбарын албан хаагчдын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх чиглэлээр ...

Боловсролын сайдын төсөвт 20 хувиар нэмэгдүүлэх төсөв тусгагдсан. Гэвч  хамтын хэлэлцээртээ 50 хувь дахиад 11 сараас 26 хувь нэмэхээр тохиролцсон. Хэлэлцээрт заасан үндсэн цалингийн өсөлттэй холбоотой үүнээс тооцох нэмэгдэл, нэмэгдэл хөлс мөн адил нэмэгдэж, цалин хөлсний зардал хэт нэмэгдэх, 2026 оны төсвийн хувьд хүндрэл үүсэх үр дагавартай тул “цалин хөлсний бүтцийг оновчтой болгох бодлогын хүрээнд”, нэмэгдлийн хэмжээг ЗГ-ын 2024 оны 238 дугаар тогтоолд заасан цалингийн доод хэмжээнээс тооцох шаардлага үүссэн” гэж тайлбарлав.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн 107.1-д “Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцно” гэж заажээ. Тэгэхээр нэмэгдэл тооцох үндсэн цалинг доод хэмжээгээр тооцно гэж Засгийн газар шууд шийдвэр гаргах нь учир дутагдалтай юм. Мөн цалин хөлсний бүтцэд 2 өөр үндсэн цалингаас нэмэгдэл тооцох огт хамаагүй баймаар. Хуулийнхан үүнийг илүү нухацтай харах биз ээ. Мөн Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан бас нэг тушаалыг энд онцолъё.

“Хамтын хэлэлцээрт заасны дагуу багш нарын цалинг 50 хувь өсгөж цэцэрлэгийн багш нарын цалинг 1,5-2,3 сая төгрөг, харин ЕБС-ийн багш нарын цалинг 1,4- 2,2 сая төгрөг болгов” гэх тушаал. Багш, ажилчдын магнай тэнийж тооны машин дээр урамшууллаа тооцож хүлээлтээ бүр баттай итгэл болгоод зогсохгүй цалингийн зарцуулалтаа хүртэл нарийн тооцсон байлаа. Гэтэл 2026 оны нэгдүгээр сард багш нарын цалин буухад цөөн жил ажилласан залуу багш нар хүлээлтэндээ дөхсөн бол  ихэнхи багш нарын цалин бодитоор өссөнгүй. Зарим нь бүр буурч орсон.

Ингээд багш нарын итгэл найдвар, их хүлээлт бутран унав. “Хэлэлцээр, цалингийн нэмэгдэл, урамшуулал юу болов” гэсэн асуулт сургуулийн коридороор сэлгүүцэж, боловсролын байгууллагуудад бөөн бужигнаан болжээ. Захирал, эрхлэгч, нягтлан нар нь Боловсролын Ерөнхий газраас цалингийн сан дутуу орж ирснийг тайлбарлав. Ингээд хүлээлтэд хүрээгүй цалин байгууллага дотроос хальж дахин салбарын асуудал боллоо.

Хүлээлт – хууралт болов уу?

Боловсролын яамны төсвийн хуваарилалт, ямар ч тооцоо судалгаа байхгүй, буруу бодлогын алдаа нь багш нарын цалингийн нэмэгдлээс тод харагдаж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн цалингийн сан бүрэн эсвэл дутуу орох нь Боловсролын яам болон Боловсролын Ерөнхий газартай шууд холбоотой. Боловсролын яам багш нарын нэмэгдсэн цалинг 3.3 их наяд дотор багтаахын тулд зарим нэмэгдэл хөлс, нөхөх төлбөрийг оруулж тооцолгүйгээр сургууль цэцэрлэгүүдийн цалингийн төсвийг тооцсон нь сургууль, цэцэрлэгийн “цалингийн сан” дутах эхний шалтгаан болжээ.

Нэг үгээр, Боловсролын яам, БЕГ-аас дутуу хуваарилагдаж ирсэн төсвөөр багш, ажилчдын цалин хөлсийг тооцож олгох адармаатай асуудалтай сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нүүр тулсан аж. Эдгээрээс дүгнэхэд,

Нэгдүгээрт, Боловсролын сайд П.Наранбаяр анхнаасаа цалин нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрээ улсын төсвөөс дутуу батлуулсан нь асуудал хүндрэхэд хүргэсэн.  

Хоёрдугаарт, Боловсролын яам улсын төсвөөс батлуулсан төсөвт тохирсон хэлэлцээрийг МБШУҮЭ-тэй хийж чадаагүй. Гуравдугаарт, Цалингийн нэмэгдэл, урамшуулалтай холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулаагүй нь бас нэг алдаа болжээ.

Тухайлбал, батлагдсан 3.3 их наяддаа багтаагаад хэлэлцээр хийхдээ нэмэх хувиудаа үе шаттай хийж, журмуудад орох өөрчлөлт орох зэрэг асуудлаа Үйлдвэрчний эвлэл болон болон ГБХНХЯ-тай зөвшилцсөн бол асуудал арай хөнгөрөх байсан дүр зураг харагдаж байгаа юм. Гэтэл одоо эхний нэмэгдлийн асуудал цэгцрээгүй байхад 2026 оны 11 сараас нэмэх 26 хувийн нэмэгдэл бол зүүд зэрэглээ болж хувирах нь.

Эцэст нь “залуу багш нарын цалин арай ахиу, олон жил ажилласан багш, ажилтны цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн” гэсэн тайлбартай л үлдэж байгаа нь утгаараа молигодолт юм. Боловсролын сайд П.Наранбаяр хоёрдугаар сарын цалин дээр 1 сарын дутуу мөнгийг гүйцээж, хүлээлтэд хүрсэн цалин хөлс өгнө гэдгээ амалж, багш нарыг хуураагүй гэдгээ батлах л үлдлээ.

М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 20 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 33 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 51 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 51 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 33 мин

Сурталчилгаа