Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ардчилсан нам иргэдийн бүх мэдээллийг хууль бусаар олж аван, ашиглаж буй ноцтой гэмээр датаг өөрсдийн албан ёсны сайт дээр гаргаж тавьсан.
Тодруулбал, АН-ын албан ёсны үндсэн сайт болох an.mn рүү хандан дурын хүн регистрийн дугаараа оруулахад тухайн иргэний гэрийн хаяг, намын гишүүнчлэл зэрэг хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл гарч ирэх төдийгүй АН-д гишүүнээр элссэн мэт харагдаж байсан нь хуулийн ноцтой зөрчил гаргасан.
Гэтэл Ардчилсан намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Програмын алдаа гарсны төлөөр АН-ыг буруутгаж болохгүй" гэсэн.
Тэгвэл хуульч О.Батхүү цахим хуудаснаа Энэ талаар хуульч О.Батхүү цахим хуудаснаа, “АН сонгогчдын нэрсийн жагсаалтыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдэлдээ уучлал гуйхын оронд өөрсдийгөө өмөөрч ярилцлага өгсөн байх юм. Тиймээс хариуг нь өгье гэж бодлоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, танилцах, ашиглах журам гэж бий. Үүнийг УБЕГ, ТЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталдаг. Энэ журмын 3.3.1, 3.3.2 дахь хэсэгт нэрсийн жагсаалтыг "нэрийн давхцал байгаа эсэх, сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах" зорилгоор ашиглуулна гэж заасан байдаг. Үүнээс өөр зорилгоор ашиглаж болохгүй.
Гэтэл АН энэ жагсаалтыг гишүүн бүртгэхдээ ашиглаж байна. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл мөн. Үүнээс гадна журмын 3.4.7-т нэрсийн жагсаалтыг санал хураалт явагдаж дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл АН хүлээлгэж өгөөгүй юм байна. Өгөөгүйгээр барахгүй ашиглаж байна. Бас л хуулийн зөрчил. Ингэж улаан цайм хууль зөрччихөөд Генсек нь өөрийгөө өмөөрөөд яриа өгөөд зогсож байх юм. Том улстөрийн хүчин юм бол олигтой хуулийн баг бүрдүүлээрэй гэж захих байна!” гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
