Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болговол иргэдийн хувьцааны үнэ цэн өснө

Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болговол иргэдийн хувьцааны үнэ цэн өснө

Монголчуудын нүдэнд үзэгдэж, гарт баригддаг ганц баялгийн хишиг нь 1072 хувьцаа. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 оноос эхэлж иргэн бүр 1072 хувьцааг эзэмшиж түүнээсээ хувь хүртэх болсон. Ихэвчлэн УИХ-ын сонгуулийн өмнө тараагддаг гэж шүүмжлэл дагуулдаг хувьцаагаа иргэд сүүлийн жилүүдэд сонгуулиас үл хамааран хувь хишгийг нь хүртдэг болсон.

Энэ жилийн тухайд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэг иргэнд 2025 оны ногдол ашиг 63.242 төгрөг буюу нийт 786.6 тэрбум төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл иргэдийн дунд “Хоёрын хооронд ийм хэмжээний мөнгө бэлнээр тарааж үнийн өсөлтийг дэмжиж байхаар хэрэгтэй бүтээн байгуулалт, улс орны тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд зарцуул” гэж үзэх хэсэг ч байгаа юм. Өмнө нь “Иргэдэд хуваарилах ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна аа” гэхэд “Яахаараа эзнээс нь асуудаггүй юм” хэмээн маргаж байсан иргэд энэ удаа ноогдол ашгаас сайн дураараа татгалзаж үзэв. Ухаа нь чамалж байгаа хэрэг. “

Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд: - 30.3 сая тонн нүүрс олборлож, - 28.7 сая тонн нүүрс борлуулжээ.

2025 онд нүүрсний үнэ сүүлийн зургаан жилээр авч үзэхэд тав, зургадугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, салбар хоорондын уялдааг хангаж өгснөөр долдугаар сараас хойш үнэ, борлуулалт харьцангуй тогтворжиж эхэлсэн байна. Ийн 12-р сард анх удаа дөрвөн саяас дээш тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн төдийгүй “Хуримтлалын сан”-д 375 тэрбум төгрөгийн хуримтлуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, санхүүгийн тайлангаа гаргасан. Компанийн тухай хуулиараа санхүүгийн тайлангаа гаргаж, ТУЗ-ийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Мөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болох, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил олны анхаарлыг татаад байгаа.

Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэлэхдээ, “Ерөнхийдөө нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь хувьцааг хоёрдогч зах зээлд нээх тухай асуудал юм. Их хурал руу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас дотоод хяналт оруулаад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар энэ тогтоол цаашаа үргэлжлээд Их хурал дээр хэлэлцэгдээд явах байх. Бид нээлттэй компани болохын тулд олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайландаа хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж байна. Засгийн газраас 2025 онд үүрэг чиглэл өгсний дагуу энэхүү ажлыг нэг сард эхлүүлж, одоо 20 гаруй хувьтай, ирэх зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна. Үндсэндээ манай компанийн бүхий л үйл ажиллагааны үе шатуудаар хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргана гэсэн үг. Энэ дүгнэлттэй зэрэгцүүлээд “Тавантолгой”-н ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажлыг өнгөрсөн жил хэлэлцүүлсэн. Т

айлан дүгнэлтээ бэлэн болгосон бөгөөд одоо “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулах гээд ажиллаж байна. Бид өнгөрсөн онд ордын нөөцийг 8.1 тэрбум болгож шинэчлэн батлуулсан. Энэ хүрээндээ тус компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийхэд үнэлгээ маань энэ чигээрээ өснө гэсэн үг. Сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтийг аваад үзвэл манай бизнесийн үнэлгээ жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Энэ нь нэгж хувьцааны хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээр гарч ирэхэд гол чухал үзүүлэлт болдог.

Эдгээрийг хийж хэрэгжүүлснээр иргэдийн хувьцааны үнэ цэн өснө. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт нэг сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө буюу 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэхүү тогтоолоор тус хөрөнгийг захиран зарцуулах эрхийг төр хязгаарласан. Тэгэхээр 933 төгрөг гэдэг маань 10 гаруй жилийн өмнөх үнэлгээ гэсэн үг.

Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн балансын үнэлгээгээр аваад үзвэл 933 төгрөг гэдэг нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас эрсдэлүүд байгаа. Иргэдийн санхүүгийн боловсрол мэдлэг ямар байгаа вэ, 1072 хувьцаа гэдэг зүйл гарч ирснээс хойш ямар ч байсан нэрийн дансаа нээлгэх ажиллагаа бусад улсуудтай харьцуулахад маш өндөр түвшинд хүрсэн. 2024 оны 10 дугаар тогтоолоор шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгч, үүнийг хүүхдийн дансаар л олгож байсан. Үүнтэй холбоотойгоор зарим хүүхэд нэрийн дансгүй байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ нээлттэй болгоод ирэх юм бол мэдээж нэрийн дансаараа хоёр дахь зах зээлийн арилжаанд оролцох ньэсэх өөрсдийнх нь мэдэх хэрэг. Иргэд өмч хөрөнгөө зарах, бэлэглэх, өвлүүлэх, тэрийгээ хадгалах, ашгаасаа өгөөжөө хүртэх гэдэг бол иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ер нь хувьцаат компанийн хэлбэр нь дэлхийд олон жил тогтсон зүйл. Харин компани талдаа засаглал бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болно.

Ямар нэгэн хөндлөнгийн этгээд, ямар нэгэн өөр шийдвэрээр, өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд байх нь зарчмын хувьд буруу. Нээлттэй болгосноор энэ боломжгүй болно. Өөрөөр хэлбэл саналын эрхгүй байгаа иргэд маань саналын эрхтэй болж эхэлснээр миний өмч хөрөнгөд дураараа халдаж болохгүй гэдэг эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ.

Иймээс Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Таванттолгой” компанийг нээлттэй болгох ажлыг 2026 онд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг даалгасан. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн зүгээс үе шаттай ажлуудыг хийж байна.” гэлээ.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 19 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

Сурталчилгаа