Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл өргөн барихаар болсноо зарлалаа. Тодруулбал,
• Ёс зүйн зөрчил гаргасан,
• Тангаргаасаа няцсан,
• Чуулганы хуралдаа сууж төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй,
• Гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах аж.
Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар эргүүлэн татагдах гишүүдийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Мөнхтуяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлэх нь. Учир нь сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудал цахим орчинд хурцаар хөндөгдөж байгаа. Тэрээр иргэдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон атлаа ард түмнээ ёс бус үгээр гутаан доромжилж байгаа нь олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулж байгаа юм. Түүнийг эргүүлэн татах шаардлагыг иргэн О.Энхмаа УИХ-ын дарга Н.Учралд өчигдөр хүргүүлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар бол УИХ-ын чуулганыг хамгийн их тасалдаг гишүүд. Тэд намар, хаврын чуулганы нээлтээр гэгээн дүрээ харуулахаар бусдаар чуулганы хуралдаанд сууж ард түмнийг төлөөлөх үүргээ огтхон ч хэрэгжүүлдэггүй билээ. Тиймээс хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барих хууль хаврын чуулганаар батлагдвал эдгээр гишүүд эргүүлэн татагдах магадлалтай юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
