О.Баасанхүү: Парламентын дархлаа, гишүүний дархлаа гэдгийг хооронд нь хольж хутган тайлбарлаж байна. Парламент нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй гишүүдээс бүрдэж байж дархлааны тухай ярих үндэс бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг мушгин гуйвуулах шаардлагагүй гэж би үзэж байна. Ажиглаж байхад уг хуулийг батлуулахгүй байх зорилгоор зохион байгуулалттай бүлэглэлүүд хар пиар, хуурамч суртал ухуулгын ажиллагаа явуулж байгаа мэт харагдаж байна. Тиймээс байр сууриа товч илэрхийлье. Нэг: Парламентын дархлаа, гишүүний дархлаа гэдгийг хооронд нь хольж хутган тайлбарлаж байна.

Парламент нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй гишүүдээс бүрдэж байж дархлааны тухай ярих үндэс бүрдэнэ. Харин гишүүний хувьд хэн нэгэнд барьцаалагдахгүйгээр гаргасан шийдвэр, санаачилсан хуулийнхаа төлөө улс төрийн шахалт, дарамтад өртөхгүй байх баталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхгүй байх эрх зүйн хамгаалалт шаардлагатай.

Үүнийг хуулиар хамгаалах нь зөв. Гэтэл манай нөхцөлд гишүүний дархлааг буруугаар тайлбарлаж, зарим тохиолдолд гэмт хэрэгтнүүдийн нуугдах “үүр оромж” болгон ашигласан нь бодит үнэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хууль-ийн 41.7 дахь хэсэгт гишүүнийг тодорхой тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжийг хязгаарласан зохицуулалт бий. Үүнийг практикт буруугаар ашиглах нөхцөл бүрдсэн. Мөн намын жагсаалтын тогтолцоо нь намын удирдлагын хүрээнд авлигын шинжтэй сүлжээ үүсгэх эрсдэлийг бий болгосон.

Үүний тод жишээг 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалттай холбоотой маргаан, намын дарга нарын шийдвэр гаргалтын ил тод бус байдал, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлоготой холбон харж болно. Иймээс парламентын институцийн дархлаа болон гишүүний хувийн хариуцлагыг ялгаж, ойлголтыг зөв болгох нь зүйтэй. Хоёр: Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхтэй.

Гэтэл түүний хууль санаачилсан үйлдлийг “өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого”, “Монголд дарангуйлал тогтоох гэж байна”, “иргэдийн сонголтыг хуулиар өөрчлөх гэж байна” гэх мэтээр мушгин тайлбарлаж байна. Ерөнхийлөгч бол нийт ард түмнээс сонгогддог албан тушаалтан. Харин УИХ-ын гишүүн тодорхой тойргоос сонгогдож, нийт ард түмний эрх ашигт үйлчилнэ хэмээн тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.

Гэтэл хуралдаа суухгүй байх, ёс зүйн зөрчил гаргах, гэмт хэрэгт холбогдох, хууль хяналтын байгууллагын шалгалтад санаатайгаар саад учруулах зэрэг үйлдэл нь өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Ийм асуудлыг нийт ард түмний дунд нээлттэй хэлэлцэх боломж олгож байгаа нь харин ч зөв алхам гэж би бодож байна. Хэрэв ийм хариуцлагын механизм байхгүй бол УИХ-ын гишүүний тангараг бодит үнэ цэнгүй болно. Цэрэг хүн тангаргаасаа няцвал дайны үед эх орноосоо урвасанд тооцогдож, хамгийн хүнд шийтгэл хүлээдэг жишээ бий.

Үүнтэй адил, тойргоо төлөөлөн сонгогдсон атлаа улсын нийт эрх ашиг, ард түмний өмнө хүлээсэн үүргээ умартсан гишүүнийг хариуцлагажуулах, шаардлагатай бол солих асуудлыг ярих нь буруу биш юм. Төрийн эрх мэдэл бол хариуцлагатай салшгүй холбоотой. Иймээс парламентын дархлаа, гишүүний эрх, хариуцлагын тэнцвэрийг бодит утгаар нь тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 18 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

Сурталчилгаа