Эсэргүү ангийнхандаа жавтий хүртээх зорилготой МАН-ын Бага хурал улс төрийн гол дүрээр Д.Амарбаясгалангаа тодрууллаа

Эсэргүү ангийнхандаа жавтий хүртээх зорилготой МАН-ын Бага хурал улс төрийн гол дүрээр Д.Амарбаясгалангаа тодрууллаа

Өнгөрсөн Баасан гаригт /2026.02.27/ хуралдсан МАН-ын ээлжит Бага хурлын хамгийн том хачир нь Д.Амарбаясгалан тэргүүтэй 4 гишүүнээ намын гишүүнчлэлээс хасах тухай дуулиан байв. Бараг үүний төлөө уг Бага хурал болсон ч юм шиг хачин учир битүүлэг, Хяналтын хороо нь ч хуралдсан юмгүй, гаргасан эцсийн шийдгүй, харин Д.Амарбаясгаланг өмөөрч өмөлзсөн, магтаж сайшаасан, Л.Оюун-Эрдэнийг ойгүй муу хүнээр дуудсан өдрүүд үргэлжилж байна.

Д.Амарбаясгаланг хуулийн “махны машинд” оруулах уу?

Өнгөрсөн 11-р сард эв нэгдлээ зарлан тунхагласан МАН үнэндээ өнгөн дээрээ гар бариад хөшигний ард “зодолдсоор” байсан нь улс төрийн хүрээнд нэгэнт ил болсон. Харин энэ удаад хариуцлагын тогтолцоо нэрийн дор цөөхөн хүнд зориулсан хуулийн “махны машин” ажиллуулахаар төлөвлөсөн  байх магадлал өндөр байна.

Харин энэ “махны машинд” хамгийн түрүүнд өртөх эхний хүнээр АБ тодорсон нь хачирхалтай. Тэрээр өнгөрсөн бүх хугацаанд чимээгүй харсаар суусан. Харин энэ удаад хэрхэх бол гэсэн хүлээлт намын гишүүд болон улс төрийн хүрээнд үүсээд байна. Нэгэнт эхлүүлсэн тэмцлээ дуусгах уу эсвэл “том ахдаа” очиж хадаг барих уу гэсэн хоёрхон сонголттой үлдэж байж болох юм. Хамгийн хачирхалтай нь үргэлж хамт байгаа гэсэн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад хариуцлагаас мултран үлдсэн мэт гэхдээ олон нийтийн шүүлтүүрээр шүүлгэж, дүүжлүүлж үлдэж байгаа нь анхаарал татах өнцөг.

Магад залуу дарга Н.Учрал зориудаар нэгийг нь татаж, нөгөөг нь түлхэж нийгэмд өгөөш шидэж өгөв үү. Ерөөс Н.Учрал хэний зохиолоор энэ удаагийн Бага хурлынхаа сценарийг бичиж, найруулав гэдэг ч сонирхолтой. Хэрэг явдал, учиг зангилаа хэтдээ тайлагдах биз ээ.  

Хамгийн том хохирогч нь Х.Булгантуяа!  

Өнгөрсөн 08 дугаар сард Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх УИХ-ын нэгдсэн чуулганыг удирдан явуулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албан тушаалаа алдсан.

УИХ-д хоёронтоо сонгогдсон түүний хувьд МАН-ын эмэгтэйчүүдийн байгуулагыг удирдах хугацаандаа эмэгтэйчүүдийг шийдвэр гарах түвшинд сонгогдон ажиллах боломжийг МАН-ын экс удирдлагуудтай хамтран хуулинд тусгаж чадсан нь түүний хамгийн том “легаси” байсан. Өөрөөр хэлбэл МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ямар ч Ерөнхийлөгч энэ ажлыг хийж чадаагүй бөгөөд гагцхүү Х.Булгантуяагийн үед л ажил хэрэг болсон нь цагаан дэрээр хараар тод томруун түүх болон үлдсэн. Ерөөс түүний намдаа оруулсан хувь нэмэр их. Гэтэл “том ахын” зурсан улс төрийн зураглалд саад болсноороо тэрээр эцэстээ “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх айхтар ялд унах дээрээ тулаад буй нь чухамдаа улс төрийн л хоржоонтой тавилан гэлтэй.

Нэг үгээр хэлбэл Х.Булгантуяа “туг тахигдах” хамгийн тохиромжтой хүн юм уу даа. Тиймдээ ч түүнээс эхлээд Эмэгтэйчүүдийн холбоог нь авсан бол одоо намын гишүүнийг нь авч байгаад “аавынд” илгээх ажлыг алхам, алхмаар хийж байна гэсэн зураглал харагдаж байгаа юм.

Энэ бол 105 жилийн түүхтэй МАН эмэгтэй гишүүдээ “дуулгавартай” байхыг сануулж байгаа маш том дохио  нөгөө талдаа  эмэгтэй гишүүн хэн ч байсан намын “бодлого сөрж” болохгүй гэдгийг тойруу замаар ойлгуулах сануулга гэж харж болохоор.

Хамгийн харгис нь Х.Булгантуяаг буруутгаж байгаа “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан” гэх эрүүгийн хуулийн зүйл заалтын ялын хэмжээ нь 12-20 жил хорих ялтай хүнд гэмт хэрэг юм.

Түүний хувьд УИХ-ын нэгдсэн чуулганыг даргалан явуулсан нь өнөөдөр 20 жил хоригдох ялтай хэрэг үүрч ч мэдэх шалтгаан болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл энэ зодооны хамгийн том “хохирогч” нь Х.Булгантуяа болон үлдэж байна.

Цоохор дээлтийн “тоодгор”

Нэгэн үе  улс төрийн хүрээний хамгийн том пиарчин гэх тодотгол зүүж улсын Ерөнхийлөгчөөс эхлээд ах нам хүртэл “хадаг” барьж байсан А.Амундра гэх энэ залуу өнөөдөр хэзээ мөдгүй шоронгийн хаалга татаж мэдэх аюултай этгээдээр тодроод байна.

Түүний хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хойш цоохор дээлт Женкотой ганзага нийлэн түүний үед мандан бадарч Тавантолгойн төмөр замыг мухарлаж байсан төдийгүй нам, төрийг хослон баригч Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах “Херо” Л.Баатартай хамт олон нийтийн “тархи угаах” ажлыг маш чадамгай удирдан зохион байгуулж нэгэн үе мандан бадарч явсан хархүү. Харин эл “гавьяа” нь өнөөдөр түүнийг МАН-ын гишүүн гэх маш том улс төрийн хамгаалтгүй болгон үлдээлээ. Өөрөөр хэлбэл энэ бүх хугацаанд хамт байсан улс төрчид нь бүгд уснаас “хуурай” гарч  А.Амундра өөрөө шал нойтон үлдэж байна.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиурт хэзээ хариуцлага тооцох вэ?  

Шударга тавын тэмцэл өрнүүлж, М.Энхболдыг сэнтий суудлаас нь буулгасныхаа шанд Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хэмжээгүй эрхт албан тушаалд 6 жил /нэг улиран/ суусан, нам төрийг хослон баригч асан Л.Оюун-Эрдэнэ эцэстээ “бэрийн” цүнхэнд бүдрэн ойчиж, Монголын улс төрийн хамгийн муу хүнээр тодроод жил тойрч байна. Явж явж өнөөдрийн МАН-ын өөр хоорондын энэ их тэмцэл, талцал чухамдаа Л.Оюун-Эрдэнээс болсон уу, түүний гол гэм нүгэл юу байв гэдэг одоо ч учир битүүлэг. Ямартай ч түүний тэргүүлсэн засаг, түүнийг хүрээлсэн бүлэглэлийг нухчин дарах үндсэн зорилго энэ бүхний эцсийн зорилго гэдэг нь л тодорхой байгаа юм.

Энэ хооронд Д.Амарбаясгалан яаж яваад түүний хань хамсаатан гэгдэн хөлд нь үрэгдэж нам, төргүй үлдэх дээрээ тулаад байгаа нь ч сонин. Ямартай ч улс төрийн мөнхийн өрсөлдөгч Д.Амарбаясгалангаа бусдын гараар тонгоруулж чадсан гэгддэг Л.Оюун-Эрдэнийн хувь заяа өнөөдөр хаахна зурагдаж яваа ч юм.   

Түүнчлэн ЛО-ийн хөлд чигрэгдсэн улс төрч нь ганц АБ биш юм. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нарын УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөх нь тодорхой болж байна. Дээрх гишүүд бүгд Г.Занданшатарын Засгийн газрыг унагах бичигт гарын үсэг зурсан эсэргүү ангийнхан. Тэгвэл эсэргүү хэн бүхнийг шийтгэж, донгодох нь коммунист угшилтай МАН-ын үндсэн соёл байх уу эсвэл энэ нь зүгээр хөөрхөн “донгодох” арга нь юм уу. Сүүлийнх нь байгаасай гэх эргэлзээ, ээрсэн бодол дунд МАН-ын Бага хурал хөшгөө хаалаа.

Магад эцсийн шийдвэр Д.Амарбаясгаланг намын гишүүнчлэлээс хасах, хөөх талдаа шийдэгдвэл энэ том намын хувь заяа цаашдаа хэрхэхийг тааж хэлэхэд бэрх. Саяхан даа, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын тэмцэл, талцлаас МАН, МАХН болон хоёр хуваагдаж байсан тус нам үүнийхээ горыг 2012 оны сонгуулийн ялагдлаар төлж байсныг мартаж болохгүй.

Нөгөө талаас ингэтлээ “зодуулчихаад” зүгээр суух хүн Д.Амарбаясгалан мөн үү гэвэл эргэлзээтэй. Тийм өгөөмөр сэтгэл Д.Амарбаясгалан бүү хэл ард Аюушаас ч гарахгүй билээ. Энэ бүхний эцэст АБ нэг бол ардын /намын/ баатар болно. Эсвэл улс төрийн амьд үхдэл болно. Ийм хоёр зам л харагдаж байгаа юм. Эцсийн сонголтыг тэр өөрөө хийнэ.     

Х.Бумаа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 18 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 31 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 31 мин

Сурталчилгаа