Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө

Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Хаврын улс төр улам улайсч, халуухан өрнөх зохиолын эхлэл хэдийнэ тавигдсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН 105 жилийн ойгоо тэмдэглэж уртын дуучнаас эхлээд утга, уран зохиолын хүн хүртэл багтсан 39 гишүүнээр бүл нэмлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, А.Амундра, Н.Тавинбэх, түүгээр зогсохгүй  намаа 3 удаагийн УИХ-ын сонгууль, 1 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зургийг зурж, стратегийг боловсруулсан ялалтын менежер Д.Амарбаясгалан нарыг намаасаа хөөж байгаагаа мэдэгдлээ.

МАН-ын 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Миеэ.Энхболд Гавьяат эдийн засагч цол хүртэж, Миеэгийн фракцийн 60 тэрбумын Ц.Сандуй МАН-ын хуралд инээд алдан алхан ирж, тэр ч байтугай мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэгддэг Ж.Мөнхбат нар оролцож олны анхаарлыг татав. Түүгээр зогсохгүй нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдсан Т.Аюурсайхан, гадаад руу оргон зайлсан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар борооны дараах мөөг шиг ар араасаа дуу дуугаа авалцан гарч ирэх нь хаврын улс төр улайссанаас гадна сүүлийн нэг жил дуншсан МАН-ын хагарал нэг талдаа багтаж буйн шинж.

Төрийн өндөр сэнтийд заларч байгаа дарга нарыг толгой дараалан томилсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг бүрмөсөн дуусгахаар шийджээ. Учир нь нэгдүгээр хүний талынхан Нийслэлийн МАН-ын хороог гартаа атгах чин хүсэл өвөрлөн улайан дайрч байгаа.

Нийслэлийн МАН-ын хороо гэдэг МАН-ын тал нь. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн сүүлчийн хөзөр Х.Нямбаатарыг түлхэн унагах нь нөгөө талынхны хувьд чухлаас чухал. Нөгөө тал гэдэг нь нэгдүгээр хүний фракц.  Хэрэв Нийслэлийн МАН-ын хороог тэд авах юм бол Хүүкийн талынхан тэнгэрийн эрх мэдэлтэй болно. Тиймээс одоо Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ нарыг улс төрөөс нэгмөр арчиж хаях төлөвлөгөө эрчимжиж байна гэж уншиж болохоор.

Харин УИХ-ын даргын суудлаа өгснөөс хойш ганц үг ганхийгээгүй Д.Амарбаясгалан намынхаа хурлын маргааш буюу Эх орончдын өдрөөр гэнэт хэл орж, уртаас урт мэдэгдэл хийв. Тэрээр, Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн.

Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.

Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм.

Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно” гэсэн нь тэрээр тийм ч амар улс төрөөс явчих санаагүй байгааг илтгэнэ. Нам доторх түүний масс их. Бас түүнд гомдсон, нэгэн цагт яг түүн шиг хөөгдөж туугдаж явсан гишүүд ч цөөнгүй. Аль нь илүү жин дарахыг иэрх өдрүүд харуулна. Магад ялсан тал манайх гэдэг прагматик хандлага давамгайлвал АБ шалдан ноён ч болж болно.

Энэ бүхэнтэй зэрэгцэн нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон, нэг үе Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй “шударга тав”-ын тэргүүн фронтод алхаж явсан Т.Аюурсайхан суллагдаж, суллагдсаныхаа ердөө маргааш жинхэнэ мэдэгдэл гээчийг хийсэн нь чухамдаа урьдчилан бэлдсэн зохиол, тохироотой гэдэг нь илэрхий. Түүний мэдэгдлийн гол агуулга нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ захиалж, хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж ялласан.  Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй. Товчхондоо тэрээр ямар ч буруугүй цэвэр хэлмэгдсэн юм байх.

Дээр хэлсэнчлэн улс төр одоо улам хална. Д.Амарбаясгалангийн тэмцэл дуусаагүй, тэхий дундаа яваа. Нийслэлийн МАН-ын хороог хэн гартаа атгах дайны хажуугаар Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын дараагийн дайны стратеги хэрхэх, тэднийг ямар нүүдэл хийхийг олон нийт чих тавин хүлээж байна.  Тэмцэлд хэн ялахыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль дүн тавина.

Түүнчлэн улс төрийнхний хүрээнд энэ сард томоохон жагсаал цуглаан болно гэх бор шувуу ч жиргэж яваа.

М.Үүрийнтуяа  

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 19 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

Сурталчилгаа