Онцлох ишлэлүүд: АНУ-д 7 жил бүгсэн Ч.Сайханбилэг юу ярив?

Онцлох ишлэлүүд: АНУ-д 7 жил бүгсэн Ч.Сайханбилэг юу ярив?

Гэмт хэрэгт холбогдоод гадаад улс руу оргон зайлсан гэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн нь энэ өдрүүдийн нийгэм-улс төрийн нэг гол сэдэв болж байна. Сэтгүүлч Г.Лхагвадорж уг ярилцлагын нэвтрүүлгээ АНУ-ын Лос-Анжелес хотоос бэлтгэжээ. 

АНУ-д 7 жил бүгсний учир

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан байдаг. Шүүхээс түүнийг хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьж, 2018 оны зургаадугаар сард суллаж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Улмаар тус хэрэг мөрдөн байцаах шатанд үргэлжилж байх явцад Ч.Сайханбилэг гадаад улсад очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлтээ шүүхэд өгч улмаар БНСУ-ыг зорьсон юм. Ингээд тэндээсээ АНУ-руу нисэж 7 жил бүгсэн түүхтэй. Тэрээр ийн “оргон зайлсныхаа” шалтгааныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбож “Х.Баттулга Монголын улс төрөөс явсан цагт би эх орондоо очно” хэмээх алдарт үгээ хэлж байв. Үнэхээр ч Х.Баттулга ба түүний нөхөд их улс төрөөс шахагдаж буй энэ цаг үед олон улс даяар эрэн сурвалжлагдаж байсан Ч.Сайханбилэг анхны ярилцлагаа өгсөн нь энэ.

Ч.Сайханбилэгийн хэлсэн онцлох 5 эшлэл

Ч.Сайханбилэгийн хэлсэн гол санаа нь “Дубайн гэрээ хийгдсэний үндсэн дээр өнөөдөр улсын төсөвт өчнөөн мөнгө орж байгаа бөгөөд хэрэв энэ гэрээг хийгээгүй байсан бол Калининградын шүүхийн шийдвэрээр Оюутолгойгоо Орост тушаачихсан байх байжээ.

Мэдээж Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас түүнд удаа дараа бодитой заналхийлэл ирж байсан гэдгийг онцолсон. Тодруулбал, “Чамайг шоронд хийнэ. Зүгээр ч шоронд хийхгүй. Чи амьд гарах уу, гарахгүй юу гэдгийг чинь харуулна” гэх мэтээр заналхийлж байжээ.

Энэ талаар “Монголд шударга шүүхээр шүүлгэх ямар ч бололцоо алга. Хэн нэг хүн мундаг хариуцлага тооцож байгаа юм шиг харагдаж, түүнийх нь улс төрийн золиос болж өөрийнхөө эрх чөлөө, амь насыг алдах ямар шаардлага байгаа юм бол гэдэг бодол мэдээж орж ирж байгаа. Эрх чөлөөгөө алдаад гарна гэдэг бол нэг хэрэг. Гэтэл амь нас яригдаад эхэлбэл өөр. Хоригдож байгаад хоолны хордлого эсхүл гэнэт зүрх зогсоход өргөн олон түмний хэн нь ч юунаас болж нас барав гэдгийг мэдэхгүй шүү дээ. Навальны байна. Дөнгөж саяхан л шоронд хордоод нас барсан гэдэг нь ил болж байна” гэв.

Ингээд түүний 2 цаг гаруй үргэлжилсэн ярилцлагаас онцлох хэсгүүдийг нь сийрүүлснээ хүргэе.

  • Чамайг шоронд хийнэ. Зүгээр ч шоронд хийхгүй. Чи амьд гарах уу, гарахгүй юу гэдгийг чинь харуулна гэдэг бодитой заналхийлэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас ирж байсан.
  • Зүүдэндээ л эх орондоо очиж байна. "Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуу л даа, уурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм. Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм" гээд энэ шүлэг яг миний дотоод сэтгэлийг илэрхийлсэн мэт ойр санагддаг
  • Нэг хүний дарангуйлал руу шилжиж байсан үе. Дубайн гэрээ хийгдсэний үндсэн дээр өнөөдөр улсын төсөвт өчнөөн мөнгө орж байна. Хэрэв энэ гэрээг хийгээгүй байсан бол Калининградын шүүхийн шийдвэрээр Оюутолгойгоо бид Орост тушаачихсан байгаа. Нэг хүн хүсэл зоригоороо шүүх, хууль хяналтын байгууллагуудыг хөдөлгөдөг үе байсан. Надад ямар ч боломж өгөлгүйгээр онгоцны буудлаас гавлах шүүхийн шийдвэрийг намайг байхгүйд гаргасан
  • Манайхан “Дубайн гэрээ муу. Гэхдээ гацсан байсан зүйлийг хөдөлгөсөн” гэдэг жижүүрийн үгтэй болчихсон. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ Оюутолгой төслийн хундаамыг тавьж өгсөн гэрээ байсан. Хундаамыг нь ухчихсан энэ байшин баригдаагүй. Яагаад гэвэл 20 хувь нь л ил уурхай дээр байсан. Хүн ч, бизнес ч орж болохгүй, ажил ч хийж болохгүй хэсэг нь 80 хувь буюу далд уурхай дээрээ байсан. Хоёр давхар ухчихсан хундаам, дээр нь 8-10 давхар байшин барьж дотор нь хүн орж амьдрахаар нөхцөл бололцоог нь Дубайн гэрээ хийж өгсөн. 
  • Монголд буухад цэцэг бариад угтахгүй ч гэсэн гарт минь ГАВ зүүчихгүй өдөр ирэх болов уу гэж бодож байна.
  • Х.Баттулга над руу хүүхэлдэйд зүү зоосон баахан зураг явуулаад “Чамайг ийм болгоно” гэж сүрдүүлсэн
  • З.Энхболдтой уулзах үед “Оюу толгойг чинь дэмжиж явуулна. Тавантолгойг чинь хэзээ ч явуулахгүй шүү. Хэрвээ явуулбал Засгийн газрыг чинь огцруулна” гэдэг байсан. Цаг хугацааны хайч нь буруу таарчихсан юм.
  • Миний хувьд зарж болох бүх л зүйлээ зарж байгаа. Монголд байгаа бүх л үл хөдлөх хөрөнгүүдийг маань хууль хяналтын байгууллагаас хөдөлгөөнд оруулахгүй байхаар битүүмжилсэн. Тиймээс унаа тэрэг, гэр доторх бүхий л зүйлсээ зарсан. Америк сургууль дахь өөрийн хувьцаагаа зарсан. Тэр мөнгөөрөө хэсэгтээ амьдарсан. Мөн манай эхнэр бизнес хийдэг. Өрх толгойлсон эмэгтэй гэдэгтэй адилаар гэр бүлээ авч явах гол зүйлийг манай эхнэр хийдэг. Монголд эхлүүлсэн бизнес, брэндээ Америкийн зах зээл рүү гаргая гэдэг байдлаар ажиллаад явж байгаа. Монголчуудтайгаа л адил хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байна. 

Бэлтгэсэн М.Үүрийнтуяа

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 18 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 31 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 31 мин

Сурталчилгаа