Парламентын хүчтэй дүр Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг “хөмсөг зангидав”

Парламентын хүчтэй дүр Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг “хөмсөг зангидав”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал ялах уу, Д.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн тал ялах уу  гэдэг тулаан гурван жил үргэлжилж эцэст нь 2025 оны МАН-ын Их хурлаар  Ерөнхийлөгч бүгдийг нь “алгандаа багтаасан”. Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ноёрхол хүчээ авч эхэлсэн байдаг. Тэр Засгийн газрыг, төрийн алба хаагчдыг толгой дараалан өөрийн “гар хөл”-өөр дүүргэсэн. Цагдаагийн дарга, АТГ-ын дарга, шүүх, ҮХЦ, прокурор гээд хуулийн “хонгил” иж бүрнээрээ түүний гарт орсон гэсэн үг. Одоо Ерөнхийлөгч рүү налсан хүн л “хоногийн хоолтой үлдэх” мэт энэ өдрүүдэд ард түмэн ч бараг дасаж эхлээд байна.

Ийм өдрүүдэд Монголын парламентын нэг содон төрх, улс төрд унаж босохын аль, алиныг үзсэн, хөрөнгөлөг айлын хүү, өв залгамжлагч, харизмтай улс төрч гэх мэт олон тодотголын эзэн Үндэсний Эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг дуугарч эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг боловсруулж буй талаараа ЕТГ-аар дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, ”Анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох "ХААН" чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ. “Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй”-н адилаар миний хувьд ч зарчимдаа үнэнч байж эрх мэдэлтэнтэй зөрчилдсөнийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн эхлэл дээр эрх мэдлийн тэмцлээсээ үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга ” хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй. "Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.

"Нохой зассан эзэндээ янаг" гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тохоон томилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг өөрийн биеэр гэрчилсэн. Хэрэв энэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бол миний бие "нохой..." гэж ардын үг эш татаж хэлснийг Үндсэн хуулийн цэц "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нохойтой адилтган гутаан доромжиллоо. Энэ бол "ёс зүйн алдаа" хэмээн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн эсрэг чанга дуугаар эсэргүүцлээ илэрхийлэв. Үүгээрээ Н.Номтойбаяр “Ерөнхийлөгчтэй үзэлцэхэд бэлэн” байгаагаа зарлалаа гэж харж болно.

Эцэст нь хэлэхэд Н.Номтойбаяр бол парламентын хүчтэй дүрүүдийн нэг. Өөрөөр хэлбэл түүний үзэл бодол, байр суурь олон нийтэд хүчтэй нөлөөлдөг гэж хэлж болохоор.

Энэхүү мэдэгдлийн араас Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нөгөө талынхан гарч ирэх үү гэдэг хүлээлт ч өндөр байна.

М.Үүрийнтуяа

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 19 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 49 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 32 мин

Сурталчилгаа