Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн нийслэлийн МАН-ын хорооны даргын зодоон ил цагаандаа гарч, рингэн дээрээ гарч ирлээ. Баруун жигүүрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны сонгуулийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаа  биелүүлэхээр намын хорооны даргын суудлаа хамгаална. Зүүн жигүүрээс УИХ, Засгийн газрын гишүүн давхар дээлтэй, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар өрсөлдөнө.

Өнгөрсөн Лхагва гарагт /2026.03.13/ “Зэс эрдэнийн хувь”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох 150 хүн Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны гадна жагсаал хийж хоёр хоног нойтон өлсгөлөн зарласан. Өчигдөр тэдгээр жагсагчдыг цагдаагийн байгууллагаас албадан буулгасан юм. Тэдгээр жагсагчдыг хөөж тууж байгаа цагдаа нартай хамт Э.Бат-Амгалангийн ойрын хүн байсан нь дүрс бичлэгт үлдсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж Хангарьд ордны гадна жагсаж байна. Агуулга нь,  БЗД-ийн ИТХ-аас "Баянзүрх дүүргийн татаасыг үндэслэлгүй хэт их нэмсэн нь 500 мянган иргэний эрхийг зөрчиж байна" хэмээх шаардлага хүргүүлж байгаа аж.

Өнгөн дээрээ иргэдийн эрх ашиг ярьж байгаа мэт боловч үнэндээ Нийслэлийн намын даргын төлөөх чулуу шидэлцэж байгаа зодоон гэдэг нь илт.

Тэдний хэн нь хэн бэ?

Э.Бат-Амгалан нь Баянзүрх дүүргээс нэр дэвшин 2 удаа парламентад сонгогдсон УИХ дахь Засаг дарга нарын фракцийн гишүүн. Нийслэлд 2 том дүүрэг байдгийн нэг нь Сонгинохайрхан, нөгөө нь Баянзүрх. Сонгино угаас Д.Сумъяабазар, Х.Нямбаатар хоёрынх. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн фракцийнхны хувьд ядахдаа Баянзүрхийг гартаа оруулж, талдаа татах нь чухал байсан. Энэ алхмаа Баянзүрхийн Э.Бат-Амгаланд Барилгын яамыг өгснөөр гүйцэлдүүлсэн. Тэгэхдээ эгзэг нь таарвал нийслэлийг ч өгч болно гэж тохирсон гэх яриа бий.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын тухайд тэрээр жижиг гарын улс төрч биш. Үнэндээ, Х.Нямбаатартай эн зэрэгцэх өрсөлдөгч үгүй гээд хэлчихэд буруудахгүй. Хотын 2024 оны сонгуулийн үр дүн, хот, нийтийн аж ахуйг сайжруулахаар хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дурдахад тэр хангалттай тэнцэнэ. Хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрхан дүүргийн албан хаагч, дүүргийн төлөөлөгч, ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд зэрэг намтар нь баргийн улс төрийн замналд байхгүй нь үнэн. Энд “төлгөн коммунист” нэр зүүтлээ намдаа зүтгэснийг нь нуршаад хэрэггүй биз. Ямар сайндаа л энхрий хайрт намынхаа даалгавраар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаалаас татгалзаж, Улаанбаатар хотын захирагчаар ирсэн байдаг. Энэхүү улс төрийн замналдаа ямар нэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын хаалга татаагүй нэгэн.

Эдний хэн нь дүүргүүдийг яаж хайрцаглахаас их зүйл шалтгаалах ч МАН-д нэг зүйл дүрэмтэй, дүрэмгүй мөрдөгддөг нь намын дарга хэнийг бодлогоор зүтгүүлнэ тэр сонгогддог билээ. Нийслэлийн намын дарга өөрчлөгдвөл Хотын даргыг ч ойрын хугацаанд өөрчилнө гэх мэдээлэл бий.

М.Үүрийнтуяа

 

 

 

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

4 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 35 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 52 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

10 цаг 52 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

6 цаг 35 мин

Сурталчилгаа