Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Боловсролын сайд П.Наранбаяр болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо. Тэгвэл тэдний оронд ямар хүн томилогдох нь анхаарал татаж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Боловсролын сайд П.Наранбаярын халааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үргэлжлүүлэх бололтой. 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан саяхан “П.Наранбаяр сайд боловсролын салбарын 93,000 хүнээс уучлалт гуй, улс төрийн хариуцлага хүлээ” хэмээн шүүмжилж байсан удаатай.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оронд ХҮН намын дарга Т.Доржханд томилогдох магадлал өндөр байна. ХҮН намын дарга Т.Доржханд хоёр Засгийн газар дамнуулан Боловсролын яамыг эрхшээж буй ч Эрчим хүчний яам руу санаархаж, тогоо руу нь өнгөлзсөөр ирсэн. Тэгвэл одоо Боловсролын яамаа Эрчим хүчний яамаар сольж, үеэл ах Б.Найдалаагаараа дамжуулан эрчим хүчний салбарыг эрхшээхээр тохирсон гэх мэдээлэл байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
