У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

Улс төрийн аливаа үйл явдал огтын санаандгүй, санамсаргүйгээс үүддэггүй. Бүх зүйл төлөвлөгөөтэй, үгүй гэхэд зориудын зорилготой байх нь олонтаа. Үйл явдал байтугай, үг хэл ч улстөрчдийн амнаас зорилгогүйгээр унадаггүй. Энэ бол алтан теором.

Тэгвэл яг өдгөө Монголын улс төрд өрнөж буй үйл явдлууд цөм тодорхой хэн нэгний “халаасан дахь төлөвлөгөө” гэдгийг ойлгох хэрэгтэй. МАН-ын дарга Н.Учрал яагаад тодорхой хэдхэн улстөрчдийг зориуд онилон авч, намаас хөөх тухай мэдэгдэв? Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлав? Мөн энэ үйл явдлын хавсарга болж, эрэн сурвалжлагдаад эх оронд нь баривчлан авчирч чадахгүй байгаа гэгдэж явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яагаад “гэнэт олдож” ярилцлага өгч гарч ирэв? Залгуулаад Ерөнхий сайдаас огцорсноос хойш 10 сарын хугацаанд бүү хэл, Ерөнхий сайд байх 5 жилийн хугацаанд хэвлэлд ярилцлага өгч байгаагүй Л.Оюун-Эрдэнэ юуны учир бүтэн 5 цаг “буу халах” болов?

Хүмүүс бол Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар юу ярив гэдэгт голчлон төвлөрч, яахав ярих хэрэгтэй болсон учраас л ам нээж, ярих боломж олдмогц л дуугарч байгаа нь тэр биз хэмээн бодоцгоож байх шиг. Гэвч юм гэдэг учиртай, учир бүхэн цаанаа учигтай. Тиймээс тэр учгийн үзүүрийг хамтдаа хайж үзвэл ямар вэ? Нэг дээсний үзүүр биднийг хэчнээн ээдрээ, ончроо болсон орооцолдоон, сүлбэлдээн, зөрөлдөөн дунд аваачихыг харцгаая.

 

ЗАРЛААГҮЙ ДАЙНЫ ОРШИЛ

Юун түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага ганцхан зорилготой байсан байх магадлалтай. Өнгөрсөн хугацаанд тэр нэг хүнд л “зодуулдаг” байсан хэрнээ түүнийхээ нэрийг хэлэх зориггүй явсан. Учир нь тэр цаад хүнээсээ үнэхээр үнхэлцгээ хагартал айдаг, цаад хүнд нь хангалттай хэмжээний айлгах хүч ч байсаар ирсэн. Тиймээс тэр зодуулсан ч гаслаад л байхаас биш, сөрж хазах байтугай, дөмөгхөн хуцаж ч чадахгүй Ерөнхий сайдын албаа өгсөн. Албан тушаалаа өгснийхөө дараа хор шар нь буцалж, далдуур ганц нэг явуургүй санаархал хийж үзсэн ч амжилт ололгүй арга мухардаад байв. Гэхдээ л тэр ямар ч тохиолдолд нөгөө хүнийхээ өөдөөс ганц үг ганхийх тэнхэлгүй л яваад байсан нь анзаарагддаг. Өөрт байсан бүхнээ тавиад туусан үедээ ч тэр нэг л хүнтэй үзэлцэхээс жийрхэж, зай барьсаар өдийг хүрсэн.

Гэтэл тэр энэ удаа ам хэл нээхээр шийдэв. Хэлээ тас зуучихаад дуугархгүй байсан нөхөр маань хэл орохдоо нэг нэрийг их тод хэлж “хэлд оров”. У.Хүрэлсүх гэж. Л.Оюун-Эрдэнийн өмнөх бүх түүхийг мэддэг хүн бол энэ нэрийг ийм хүндлэлгүй, ачлалгүй хэлж хэлд орохыг нь сонсвол бараг цочихоор. Гэхдээ л тэр яах аргагүй Ерөнхийлөгчтэй ил тод үзэлцэхээр шийдсэн нь тэр ярилцлагын гол мэдээ байв. Энэ бол ердөө л нэг дургүй хүнээ нэр заасан үйлдэл биш, эсвэл гарах гарцгүй болсон хүн өшөө хорсолдоо автаад гаслахдаа зарлаж байгаа нэр төдийхөн биш юм аа. Энэ бол улс төрийн дайснаа нэрлэж, дайн зарлаж буй үйлдэл. Хэт сүржин хэлж байж болох л доо. Гэхдээ л энэ бол одоогийн улс төрийн нөхцөлд стратегийн их хорлонтой, хонзонтой, тооцоотой, том үр нөлөөтэй байж мэдэх үйл хөдлөл юм. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ярилцлагыг зарлаагүй дайны оршил хэмээн нэрлэж буй хэрэг.

ЗАРЛААГҮЙ ДАЙНЫ ШАЛТГААН

Л.Оюун-Эрдэнийн энэ үйлдлийг яаж ойлгохоос ялгаатай хоёр нөхцөл байдал үүснэ. Эхнийх нь, ердөө л буланд шахагдсан хөөрхий улстөрчийн уйлан донгодоо гэж бодоод үл тоох. Энэ тохиолдолд тэртэй тэргүй сүйрч байгаа завин дээр яваа Л.Оюун-Эрдэнэд завиа дахиж цоолох ямар ч илүү үйлдлийн хэрэг байхгүй. У.Хүрэлсүхтэй дайн зарлах нь сүйрлээ улам л түргэхээс өөр үр ашиг авчрахгүй. Тэгэхээр энэ хувилбар угаасаа биш гэсэн үг. Хоёр дахь хувилбар нь харин илүү үнэмшилтэй, бас илүү сонирхолтой. У.Хүрэлсүхийг дайснаараа ил тод нэрлэж байгаад үзэлцэх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай, давуу тал авчрах тооцоон дээр үндэслэсэн гэсэн үг. Ингэснээрээ тэр сууж яваа завиа хөмрүүлэхгүй гэсэн бат итгэлтэйн хажуугаар магадгүй У.Хүрэлсүхийн завийг хэлтийлгэх боломжтой гэж тооцоолж буй хэрэг. Энэ итгэлийн нууц шалтгааныг л тодруулж чадвал бид улс төрд өрнөөд буй энэ бүх учир үл ойлгогдох нүүдлүүдийн учрыг олж, хужрийг тунгаана.

Өнгөц харвал бүх байрлал Ерөнхийлөгчийн талд бий. Тэр утгаараа ялалт, хожил ч нэгэнт түүний талд шийдэгдчихлээ гэж ихэнх хүн бодож буй. Хэдийгээр Ерөнхийлөгч намаасаа түдгэлзсэн гэж байгаа боловч нэдэр дээрээ эрх баригч нам, Засгийн газар, АТГ, Шүүх, Үндсэн хуулийн цэц түүний гарт төвлөрч байгаа нь нууц биш. Нэмээд УИХ-ыг базах төлөвлөгөөгөө мөнөөх санаачилсан хуулиараа гүйцэлдүүлэх гэж байна гэсэн хардлага бий. Энэ утгаараа бол Ерөнхийлөгчийн талд бүх хөзөр байгаад эргэлзэх хэрэггүй. Эндээс Л.Оюун-Эрдэнэ нарын “дайны тактик” тодорхой болж байна. Ерөнхийлөгчтэй дайн зарлахгүйгээр энэ тоглоомонд ялах ямар ч боломжгүйгээ тэд ойлгож. Хэмх нүдүүлээд ухарч байсан тал одоо сөрөг давшилтад орж байна. Давшилтаа тэд хэд хэдэн чиглэлд эхлүүлж байгааг анзаарч болно. Гэхдээ их зальтай, бас хэрэндээ болгоомжтой хөдөлж байна. Тэд хэдийгээр У.Хүрэлсүхийг бүх юмны буруутан, гол дайснаараа нэрлэж байгаа боловч түүний талын бүх хүнийг өөрсдийнхөө эсрэг босгохоос болгоомжилж байгаа нь илэрхий. Жишээ нь Л.Оюун-Эрдэнэ одоогийн МАН-ын дарга Н.Учралтай шууд халзагнахаас зайлсхийж байгааг ярилцлагынх нь нюансаас ажиглаж болно. Юу юугүй гэрээ шатаахгүй гэсэн тактик. Өөрөөр хэлбэл, олон хүний ярьж таамаглаад байгаа шиг МАН-аас гарч, өөр нам байгуулаад явчихгүй гэсэн санаа.

Мөн түүнчлэн, хэрвээ Г.Занданшатарыг унагалаа гэхэд дараагийн Ерөнхий сайд нь Н.Учрал байх тул түүнийг бас бодолцож буй хэрэг л дээ. Энэ тэмцэлдээний агуулгад гарсан бас нэг өөрчлөлт нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатартай үзэлцэх нь шал дэмий сумны гарз гэдгийг ойлгосон явдал. Хэчнээн галлаад галлаад, өнөөх нь үхэж өгдөггүй, үхлээ ч эсрэг талдаа ямар ч хохирол авчрахгүй, нэг ёсондоо тогтолцооны нэг эрэг шураг л болохоос биш, тогтолцоо биш гэдгийг тэд ойлгож. Тиймээс Засгийн газрыг унагаах нь зорилго биш, харин хар аяндаа хийгдэх үйл явц гэж тэд тооцож байх талтай. Энэ талаарх таамаглалыг дараагийн хэсэгт энэ “дайн” цаашид магадгүй яаж өрнөх талаар цухас өгүүлье.

 

ЗАРЛААГҮЙ ДАЙНЫ ӨРНӨЛ

Одоо жаахан хийсвэр төсөөлөл ярих нь байна шүү. Учир нь ирээдүйд яг энэ таамгийн дагуу үйл явдал өрнөнө гэсэн баталгаа, нотолгоо мэдээж үгүй билээ. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ болоод У.Хүрэлсүхийн үйлдлүүд бидэнд зарим зүйлийг тун тодорхой төсөөлөх боломжийг олгож байна.

Энэхүү нийтлэлдээ л “дайн” гэж сүртэй нэр ашигласнаас биш үнэн хэрэгтээ МАН-ын дотоод зодооны нөхцөл байдлыг эргэн санацгаая. Санахад У.Хүрэлсүхийн тал дандаа давшиж байсан, нөгөө тал нь харин байнга ухарч, хамгаалж байгаа. Үүгээр бодвол У.Хүрэлсүх давшилтаа үргэлжлүүлнэ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулиа батлуулж, нэр бүхий УИХ-ын гишүүдийг зайлуулах замаар хүчээ нэмэгдүүлж, зангаргаа харуулах гэнэ. Үүндээ мэдээж прокурор, АТГ, шүүх зэрэг байгууллагын дэмжлэгийг ч авч таарна. Ийм замаар одуулах гишүүдийн нэрс дунд юун түрүүнд Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг, Э.Болормаа нарын гишүүд байх болов уу.

Одоогоор ялагдагч буюу яллагдагч тал болох Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар парламентын засаглалыг аврах, хамгаалах нэрээр Ерөнхийлөгчийн хуулийг унагахыг хичээж таарна аа. Тэдэнд буй 30 кноп, Үндэсний эвсэл болон ХҮН, ИЗНН-д буй дэмжлэгүүдээ баттай өөрсдийн талд хэвээр хадгалаад, нэмээд АН-ыг татаж чадвал энэ хүсэлдээ хүрэх ч магадгүй. Үүнийх нь эсрэг нөгөө талаас “УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцохоос татгалзлаа. Энэ бол гутамшигтай, шившигтэй явдал” гэх мэтийн шошготой чулуу зэргийг шидэх биз. Тэрэнд оногдох зэрэг бол амьд үлдэхийн төлөө тэлчилж буй Л.Оюун-Эрдэнэ нарт бол ёстой цаасан бороо.

“Тэд шинэ нам байгуулах гэж байна, эсвэл Н.Номтойбаярын Үндэсний эвсэлд орох гэж байна” гэх яриа бас мэр сэр бий. Аль аль нь бартаат сонголт. УИХ-ын гишүүн өөр нам байгуулах, эсвэл өөр намд элсчихээр УИХ-ын суудлын харьцаа шилжчих юм шиг буруу ойлголт яваад байгаа. Хуулиараа намаас гарсан УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийн хугацаагаа дуустал өөр нам, эвсэлд албан ёсоор орох боломж байхгүй. Тиймд Л.Оюун-Эрдэнэ АН-д элсчих юм уу, эсвэл МАН-д ад үзэгдсэн нэр бүхий гишүүд Үндэсний эвсэлд элсчихээр тэр намын төлөөлөл томроод, бүлэг байгуулаад, эсвэл олонхи бүрдүүлж засаг байгуулах эрхтэй болчихдог тийм ойлголт огтоос байхгүй. Иймээс тэр мэт яриа ер нь дэгс талдаа байх магадлалтай.

Тэгвэл тэдний зүгээс ямар нүүдлүүд илүү боломжтой, бодитой вэ. Зарим хэвлэл “Д.Амарбаясгалан МАН-аас гарах өргөдлөө өгнө” гэж мэдээллэсэн. Юу л бол. Тэд өөрсдөө зэвсэг хаян бууж өгөх сонголтыг хийхгүй, харин ч зарим талаар дайсныхаа зэвсгийг “ажиллагаагүй” болгохоор ажиллаж байна. Тэдний бай нэгдүгээрт Засгийн газар байх нь гарцаагүй. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг шаардлагаар тэд Засгийн газрыг огцруулахыг хичээнэ. “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэдэг шиг оронд нь Н.Учрал нь байна уу, хожим У.Хүрэлсүх өөрөө намын дарга болоод засгаа авна уу, хамаагүй. Засгийн газрыг огцруулж чадвал тэнд хожоо гарна аа л гэж тооцно. Магадгүй хамтарсан засаг ч байж болно. Энэ амлалт У.Хүрэлсүхийн талаас биш, Л.Оюун-Эрдэнийн талаас АН-д очиж, ашиглагдах ч болзошгүй юм. Гэх мэтээр тэдний дундын “зарлаагүй дайн” цаашид Үндсэн хуулийн цэц, Шүүх засаглал, Авилгатай тэмцэх газар зэрэг байнуудад ээлж дараалан цохилт өгөх хэлбэрээр өрнөх бөгөөд эцсийн дүндээ Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх нигууртай. Түүнээс өмнө “гал зогсоох хэлэлцээр” ч хийгдэхийг хэн мэдэхэв.

Д.Батхолбоо

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

1 цаг 49 мин

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

17 цаг 15 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

17 цаг 34 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

18 цаг 24 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

20 цаг 22 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

20 цаг 29 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Өчигдөр 08 цаг 42 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Өчигдөр 08 цаг 42 мин

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

18 цаг 24 мин

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

17 цаг 34 мин

Сурталчилгаа