Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хамтран Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болгож, улмаар 4 жилийн өмнө 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр энэхүү үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.

Улаанбаатар хотод байрлах дулааны цахилгаан станцууд жилд 21 сая орчим метр куб ус буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 23.8 хувийг газрын доорх усны эх үүсвэрээс авч ашигладаг бөгөөд үүний 18.0 сая метр куб усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг.
Энэхүү хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээний хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Дулааны цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлэн цэвэр усыг хэмнэсэн үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд нийслэл Улаанбаатарт оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхэд чиглэсэн мега төсөл юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
