О.Номинчимэг: Судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа

О.Номинчимэг: Судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа

Намрын чуулганаар О.Номинчимэг нарын гишүүд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл эл хуулийг төслийг хаврын чуулганд хэлэлцүүлж батлуулах талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр, "УИХ дээр энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Манай Ц.Идэрбат гишүүн үүнийг ахлаад, санаачилгатай ажиллаж байгаа. Гэхдээ энэ хуулийг бид өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш боловсруулж байгаа гэхээр бараг жил орчим хугацаа өнгөрөх гэж байна.

Хууль маань нийгмийн хэрэгцээ шаардлагатай гэдгийг бид бүгд ярьж, хэлэлцэж, ойлгож байгаа ч батлах шатандаа удаашралтай, жил орчим болж байгааг хэлэх хэрэгтэй. Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд, миний хувьд ч баруун аймгуудаар болон Улаанбаатар хотод иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ-ын үйл ажиллагааг танилцуулсан. Энэ үеэр иргэд, ялангуяа эцэг эхчүүд "тамхины хяналтын хууль юу болсон бэ, яагаад зогсчихов" гэж их асууж, санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

Тиймээс энэ хуулийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улс тамхины хэрэглээгээрээ Ази, Номхон далайн бүсэд хамгийн өндөр хэрэглээтэй орнуудын нэг. Албан ёсны тоогоор хүн амын 28-29 хувь нь тамхи хэрэглэж байна. Харин хүүхдүүд энэ тоонд ороогүй. Сүүлийн 20-30 жилд хамгийн өндөр хэрэглээтэй түвшинд хүрсэн.

Хүүхдүүдийн дунд, ялангуяа дунд болон ахлах ангийн сурагчдын дунд шинэ төрлийн тамхины хэрэглээ маш их нэмэгдсэн. Албан ёсны судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа. Гэхдээ бодит байдал дээр бараг эсрэгээрээ, 4 хүүхэд тутмын нэг нь л татдаггүй болсон нөхцөл байдал руу орж байна.

Энэ хуулийн үндсэн зорилт нь хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах. Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хуулийн зохицуулалтад оруулах, дотор орчинд татахыг хориглох, тусгай зөвшөөрөлтэй болгох, замбараагүй худалдаалж байгааг зогсоох, өсвөр насныханд зарахыг хориглох зэрэг арга хэмжээг тусгасан. Мөн янжуур тамхи болон бусад бүх төрлийн тамхинд адил зохицуулалт хийхээр байгаа.

Янжуур тамхины хувьд Монгол Улс дэлхийд байхгүй хямд, бараг "диваажин" болсон. Тиймээс эдийн засгийн аргаар зохицуулах арга хэмжээ мөн орсон.

Нөгөө талаар маш ноцтой асуудал гарч ирж байна. Электрон тамхи нь зөвхөн никотины хэрэглээ биш, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна. Олон улсад ийм чиг хандлага бий болсон. НҮБ-ын хар тамхитай тэмцэх байгууллагаас 2025 онд “Operation Viber 8” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд электрон тамхинд никотиноос гадна хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хольж хэрэглээнд нэвтрүүлж байгаа тохиолдлууд илэрч байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүд "Жокер", "Жукер Снакс", "Грийн Жайнд" гэх мэт хүүхдүүдийн сонирхлыг татахуйц савлагаатайгаар худалдаалагдаж байна. Хэрэглэгчид үүнийг зөвхөн никотин гэж ойлгон, дотор нь өөр төрлийн бодис байгааг мэдэхгүй хэрэглэж байгаа тохиолдлууд гарч байна.

Би энэ талаар ЦЕГ-аас тодруулсан. 2022-2025 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг электрон тамхи, түүний шингэн саванд нууж зөөвөрлөсөн 19 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн илэрсэн тохиолдол. Тиймээс энэ эрсдэл Монголд бодитоор орж ирсэн. Эцэг эхчүүд анхааралтай байх хэрэгтэй. Хүүхдүүд амт, үнэрт татагдаж, бие биенээ даган хэрэглэж байгаа ч дотор нь ямар бодис байгааг мэдэхгүй байна. Иймээс хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх шаардлагатай.

Мөн нэг ноцтой асуудал бол Евроазийн худалдааны түр хэлэлцээр. Энэ хэлэлцээрээр Казахстан, Орос, Беларусь, Армен зэрэг орноос орж ирэх тамхины гаалийн татварыг тэглэсэн. Монгол Улс үүнд гарын үсэг зурсан.

Үүнийг татварын бодлогоор зохицуулна гэж тухайн үед холбогдох сайд нар тайлбарласан. УИХ-аас ч Засгийн газарт чиглэл өгч, 4 дүгээр сарын 15-ны дотор Онцгой албан татвар болон Гаалийн хуульд өөрчлөлт оруулж асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Гэтэл одоог хүртэл Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас дорвитой арга хэмжээ аваагүй байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл электрон тамхинаас гадна уламжлалт янжуур тамхи татваргүй орж ирж, нийт хүн амын эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах эрсдэл бий болж байна" гэв.

 

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

3 цаг 18 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

5 цаг 31 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

9 цаг 48 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Өчигдөр 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Өчигдөр 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Өчигдөр 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Өчигдөр 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

Уржигдар 16 цаг 09 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

Уржигдар 11 цаг 28 мин

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

Уржигдар 11 цаг 00 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

Уржигдар 12 цаг 07 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Өчигдөр 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Өчигдөр 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

9 цаг 48 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

Уржигдар 10 цаг 39 мин

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Уржигдар 12 цаг 50 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

Уржигдар 08 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

Уржигдар 17 цаг 19 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Өчигдөр 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

5 цаг 31 мин

Сурталчилгаа