Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Боловсролын сайдын томилгооны талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “П.Наранбаяр сайдын хувьд жил гаруй хугацаанд Боловсролын сайдаар ажиллаад өөрийн хүсэлтээр огцорч байна. Одоогоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Л.Энх-Амгалан гишүүний хувьд 2021-2024 он хүртэл 3 жил сайд хийхдээ боловсролын салбарын олон асуудлуудад бодитой үр дүн гаргасан. Энэ удаа өөрийнхөө эхлүүлсэн Боловсролын салбарын 6 шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-амгаланг 2021 онд сайд болж байх үед багш нар 20 гаруй хүсэлт тавьсан. Тэдгээр хүсэлтийн бараг тал хувийг нь хэрэгжүүлсэн. Тийм учраас багш нарын дунд түүний нэр хүнд өндөр байдаг. Тиймээс Л.Энх-Амгалан сайдыг улс төрийн манлайлал өндөртэй, хурдтай, зоригтой алхмыг хийнэ гэж итгэл дүүрэн байгаа. Хийхгүй бол шахаад л явна” гэлээ.
Сануулахад, Багш нарын цалингийн нүргээнд нэрвэгдэж, боловсролын салбараар шал арчсан П.Наранбаярын халааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Өнөөдөр Боловсролын сайдаар томилох асуудлыг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх байсан хэдий ч ирц хүрээгүй тул хойшилсон билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
