Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Даваа гарагаас эхлээд төрийн ордонд УИХ-ын дараагийн даргын марафон эхэлсэн. Удалгүй маргаашаас нь шинэ сайд нарын нэрс яригдаж эхлэв.
УИХ-ын даргад эхлээд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар яригдаж байлаа. Гэтэл өнөөдрөөс Сангийн сайд Б.Жавхлан, С.Бямбацогт нар дээр тулаан өрнөж байгаа бололтой.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн тухайд Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт багтаж ажиллах нь тодорхой болсон. Гэхдээ аль яам дээр гэдэг нь одоогоор оньсого хэвээр байна.
Харин Засгийн газрын сайд нарын тухайд өчигдрөөс /2026.04.01/ Ерөнхий сайдын өрөө ачаалал ихтэй байгаа. Засгийн газартай хамтрахгүй хэмээн гэдийж байгаа Ардчилсан намын зарим гишүүд хүртэл орж гарч сайдыг налж байгаа сурагтай. Бүгд л сайд болчих хүслээ энгэр цээжиндээ багтаачихсан дүүлж явна.
Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөртөө багтааж сайд нараа тодорхой болгоно гэлээ. Мөн Засгийн газартаа зарим хуучин сайд нарыг улираан томилохооч мэдэгдлээ. Албан бус мэдээллээр, Засгийн газрын сайд нарын томилгоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээр гацсан гэх мэдээлэл байна. Учир нь түүнийг олон нийтийн зүгээс Гадаад харилцааны сайдад дахин томилохыг эсэргүүцээд байгаа юм.
Харин сайдын нэрсийн жагсаалтыг эвдэж байгаа нэг хүн бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц. Түүнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамыг хариуцуулж магадгүй гэх таамаг байна. Одоо тус салбарын сайдаар Э.Бат-Амгалан ажиллаж байгаа билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
