Муур хар, цагаан байх  хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой!

Муур хар, цагаан байх хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой!

Төрд шургалсан хулгайч нарын томоохон хэргийг илрүүлэх Б.Энхбаярын халуухан улс төр, ширүүхэн байр суурь савангийн хөөс болон замхарч тэрээр өөртөө арай ахадсан ЗГХЭГ-ын даргаар томилогдоод буй.   

Шударга үнэний туйл мэтээр харагддаг, МАН-ын сэлэм эргүүлэгч тэрээр хэнийг ч бай хуулийн махны машинд хийнэ гэсэн үндсэн зарчимтай түүнийг ашиг хонжоо, учир шалтгаангүйгээр ам нээнэ гэж байхгүй гэцгээх нь бий. Ерөнхийдөө ямар нэгэн зорилгогүй, ашиггүй бол ганц үг ган хийж, нэг ч үйлдэл хийдэггүй асар прагматик хүн гэсэн үг. Харин зорилго, чиглэлтэй бол юу ч хийхээс сийхгүй зүтгэж, галд хэн өртөх, булшлагдах нь чухал биш бөгөөд энэ үедээ хүйтэн сэтгэлийг сийгүүлэх шиг болно. Тиймээс ч дээдчүүлд маш хэрэгтэй хүн төдийгүй албан тушаал ахисаар ирсэн нь ч ийм шалтгаантай. Хэн эрх мэдэлтэй байна түүний сэлэмний ир, жадны үзүүр байхад бэлэн зэлэн нэгэн. АН-д түүн шиг нэг хүн байдаг нь Ж.Батзандан юм уу даа.  

Парламентад МАН цөөнх байх үед Бүлгийн даргын зөвлөхөөр ажиллаж эхэлснээр улс төрд хөл тавьсан. 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж албан тушаалын амтыг мэдэрсэн. Хөгжлийн банк, Нүүрсний сонсголыг удирдан зохион байгуулснаар түмэнд танигдаж, нэр алдар нь бадарсан. Шударгын туйл болж харагдахын тулд нам доторх идээ бээр шахагчийн дүрд ч нэг биш удаа тоглосон. Үүнийх нь ашиг тус саяхан гарч ХЗДХ-ийн сайдаас суга дэвшиж, засгийн гал тогоог базахаар болоод байна. Бараг л огцрох дээрээ тулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдож, АТГ руу зүглэх байсан нэгэн чухам яагаад эл том суудалд тухлав гэх асуулт.

Түүнийг маш сонирхолтой тохироогоор уг суудалд тухалсан тухай бор шувуу төрийн ордны хонгилоор тэнүүчилж явна. Учир нь МАН-ын хамаг бүдүүн даргын дургүйг хүргэсэн бацаануудын хойдохыг зөвхөн мань Б.Энхбаяр л уншиж чадах учраас түүнийг одоохондоо Монгол төрд хэрэгтэй зайран гэж ах нам үзжээ. Муур хар, цагаан байх хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой зарчмыг гагцхүү Б.Энхбаяр ичиж эмээхгүйгээр биелүүлж чадах цөс, зоригтой учраас ЗГХЭГ-ын даргаар очоод байна. Хуульч учраас хуулийн өмнө унах хэмжээнд биш гэхдээ хуулийг үнэхээр зөрччихсөн мэт ярьж, итгүүлж чадах хосгүй авьяас түүнийх. Хамгийн ойрхны жишээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт нялзааж байсан гэмт хэрэг өнөөдөр гэхэд бараг мартагдах тийшээгээ хандаж байна. Хожим нэгэн өдөр хэрэг болбол ахиад сөхөхөд бэлэн, ахиад "шүгэл үлээхэд" бэлэн гэсэн үг. 

Гэвч, гэвч ЗГХЭГ-ын дарга гэдэг Ерөнхий сайдаасаа ч их ажил нугалдаг монгол төрийн гал тогоо. Хаа очиж С.Бямбацогттой өмнө нь дарга, цэрэг явж, алхаа гишгээ нийлж явсан учраас бас ч гэж давуу тал үүсэж мэднэ. Бусдаар засагтай холбоотой бүх асуудалд санаа тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд байх чадвар сох дутах болов уу. Үнэндээ хуулийн зах зухтай, ажил албан тушаалаа ашиглан бусдын бөгсийг ухахаас өөр ажил хийж яваагүй хүнд ахадсан алба тушаалыг тэрээр энэ удаад авлаа.

ЗГХЭГ-ын ажлыг самарчихгүй л бол барав. Үгүй ядахдаа хэвлэлийн баггүй л эрхэм шүү дээ.

Г.Мөнгөн

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

31 мин

Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна

41 мин

Муур хар, цагаан байх хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой!

1 цаг 47 мин

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2 цаг 52 мин

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Батлан хамгаалах яам урсгал зардлыг хэмнэж, зайлшгүйгээс бусад бүх хурал, зөвлөгөөнийг цахимд шилжүүллээ

3 цаг 9 мин

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

3 цаг 49 мин

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өглөө

4 цаг 3 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзжээ

19 цаг 56 мин

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

20 цаг 0 мин

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

20 цаг 30 мин

Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

21 цаг 51 мин

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

23 цаг 13 мин

Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийднэ

Өчигдөр 12 цаг 54 мин

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

Өчигдөр 12 цаг 49 мин

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

Өчигдөр 12 цаг 38 мин

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

Өчигдөр 09 цаг 28 мин

Дэлхийн оюуны өмчийн байгууллагад онцлогдсон “Шимийн охь” БНХАУ-ын CFDF 114 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол ондоошлыг түгээв

2026-04-04

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

2026-04-03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж байна

2026-04-03

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ

2026-04-03

1072 хувьцааны ноогдол ашгийг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ

2026-04-01

Түлхүүрийн нүхээр: Засгийн газрын сайд, УИХ-ын даргад горилогсдын нэрс “гуанзны меню” шиг л цуварч байна

2026-04-01

Супер од Jennie дотуур хувцасны Frankies Bikinis-тай хамтран ажиллаж, зуны уур амьсгал мэдрүүллээ

2026-03-31

Дэлхийн геополитикийн байдал эгзэгтэй байгаа хүнд үед Н.Учралын Засгийн газарт туршлагатай мэргэжлийн баг хэрэгтэй. "Дадлагажигч” сайдууд хэрэггүй

2026-04-01

Б.Золтуяа: Туулын хурдны замд аль хэдийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч, ТЭЗҮ гэх мэт зардлуудад хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулагдсан

2026-03-31

Засгийн газарт дархлагдсан "гулсуурын" сайд нараас хэн, хэн үлдэх вэ?

2026-03-31

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

3 цаг 49 мин

Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 2582 хүн гарын үсэг зуржээ

2026-03-31

МАН-ын олонх, цөөнхүүд талцаад зодолдох л үлдлээ

2026-04-02

Залруулга

2026-04-03

МАН-ын “кайф”-тай Баасан гараг

2026-04-03

Монгол гишүүдтэй "Navillera" xамтлаг “Korean Arts and Culture Star Awards”-ын шагнал хүртжээ

2026-04-01

Соёлын сайдын халааг Ч.Номин, Б.Бат-Эрдэнэ хоёрын хэн нь үргэлжлүүлэх вэ

2026-04-03

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

20 цаг 30 мин

“The Devil Wears Prada 2” киноны эргэн тойронд: "Чөтгөрүүд" киногоороо дамжуулан тренд үүсгэсээр

2026-04-01

Дэлхийн оюуны өмчийн байгууллагад онцлогдсон “Шимийн охь” БНХАУ-ын CFDF 114 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол ондоошлыг түгээв

2026-04-04

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж байна

2026-04-03

”Эрдэнэс Монгол” нэгдэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2026-03-31

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ц.Сандаг-Очирын нэр яригдаж байна

2026-03-31

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

Өчигдөр 12 цаг 38 мин

Сурталчилгаа