Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
35 жилийн хугацаанд анх удаа Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг нэг өдрийн дотор хамт огцруулж байсан түүхэн өдөр бол 2025 оны 10 сарын 17.
Энэ өдрөөс хойш МАН-ын хагарал дотоод зодоон улам хурцадсан. Товчхондоо, тэдний албан тушаалын төлөөх тэмцлийн тойрог хэдэн сар үргэлжилж үүний ард төрийн ажил таг гацаж, Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлээд байлаа. Асуудлыг анзаарах сөхөөгүй эрх баригчдад эрх мэдэл, албан тушаал л чухал байсныг энэ өдөр /2026.04.03/ илтгэнэ.
Учир нь өнөөдөр эрх баригчид УИХ-ын шинэ даргаа угтан авч түүгээр зогсохгүй Засгийн газрын сайд нараа томилов. МАН-ынханы хувьд хамгийн “кайф”-тай Баасан гараг.
Засгийн газрын сайд нарын томилгооноос харахад МАН-ын хоёр тал эвлэрсэн гэхээс илүүтэй тохиролцоонд хүрч чадсан харагдана.
Тодруулбал, Эхний хувилбараар цөөнх гэгдэж буй Д.Амарбаясгалангийн тал УИХ-ын даргын суудлыг авах чин хүсэлтэй байсан хэдий ч МАН-ын удирдах зөвлөлийн хүрээнд зөвшөөрөгдөөгүй юм. Үүнд шархалсан С.Амарсайхан “Би ямар ч албан тушаалд очихгүй” хэмээн өчигдөр хэвлэлийн баатар болсон. Тэгвэл өнөөдөр тохироо өөрчлөгдөж,
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайханыг
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Б.Алдаржавхланг,
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номинг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбатыг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир-ыг томилуулахаар болжээ.
Мөн Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон нэр бүхий хэд хэдэн гишүүд Д.Амарбаясгалангийн талд жин дарж байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар "УИХ-ын даргаа өгөхгүй бол сайдын томилгоо авахгүй" гэж гэдийж байгаад Засгаас 5-8 сайдын суудал авч барьцаа баталгаажуулж авлаа.
Одоо Д.Амарбаясгалан МАН-ын генсек болох уу гэдэг сонирхолтой асуулт үлдээд байна. Ирэх долоо хоногоос дараа дараагийн томилгоонууд хийгдэх юм.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
