Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод долоо хоносон хэдий ч өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй хэвээрээ байна. Эрх баригч намынхны энэ удаагийн улс төрийн зодоон дээр УИХ-д суудалтай намууд, намын дарга нар гал дээр тос нэмж улам дэвэргэсээр.
Ямартай ч өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газрынсайд нар томилогдож энэ асуудлууд эцэслэгдэх сурагтай. Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөртөө багтааж сайд нараа тодорхой болгоно гэсэн. Мөн Засгийн газартаа зарим хуучин сайд нарыг улираан томилохоо ч мэдэгдсэн.
Хуучин сайд нараас Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өргөдлөө өгч чөлөөлөгдөж байгаа бол Соёлын сайд Ч.Ундрам эрүүл мэндийн шалтгаанаар үргэлжлүүлж ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэрбээр энэ талаараа, “Хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжиж байгаа. Надад Засгийн газрын гишүүнээрүргэлжлүүлэн ажиллах санал ирсэн. Би эрүүл мэндийншалтгаантай байгаа учир ажиллах боломжгүй гэдгээилэрхийлсэн. Миний оронд хэнийг томилохыг мэдэхгүйбайна. Эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна.
Томилогдоод есөн сар болсон сайд нар бий. Тэд нармаань үргэлжлүүлээд ажиллаасай гэж хүсэж байна. Тэдэн дээр эрч хүчтэй шинэ хүмүүс орж ирвэл зүгээрбайх гэсэн бодолтой байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Товчдоо дээрх сайд нарын оронд шинэ хүмүүс томилогдоно гэсэн үг.
Тэгвэл дараагийн Соёлын сайд хэн бэ?
Өнгөрсөн тав хоногийн хугацаанд сайд нарын томилгоонд маш олон хувилбарууд яригдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Албан бус мэдээллээр Соёлын сайдад УИХ-ын гишүүн Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар яригдаж байгаа гэв. Хоёулаа өмнө нь Засгийн газрын сайдаар ажиллаж байсан. Б.Бат-Эрдэнэ Байгаль орчны сайдаар ажиллаж байсан бол Ч.Номин Соёлын сайдаар гурван жил ажилласан билээ.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
