Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаягласан өргөдлийг 2582 хүн дэмжсэн байна.
Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргажээ.
Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Үүнд:
Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна.
Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй гэжээ. Өргөдлийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
