Зөвлөлийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцын талаар мэдээлэл сонслоо

Зөвлөлийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцын талаар мэдээлэл сонслоо

НИТХ-ын Зөвлөлийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийт 16 мега төслийн явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Сэргэлэнбаатар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхэд холбогдох байгууллагууд хангалттай ажиллаж чадахгүй байгаа талаар шүүмжиллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж мега төслүүдийн хөрөнгө оруулалт, тендер шалгаруулалт, ямар үндэслэлээр компаниудыг сонгон шалгаруулж байгаа нь тодорхой, нээлттэй байх ёстой хэмээн онцоллоо.

НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаарх мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд цаг тухайд нь өгч, мэдээллээр хангах чухал. Төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл. Төлөөлөгчдийн асуултад хангалттай хариулт өгч чадахгүй, дараа бичгээр өгье гээд аргалаад өнгөрөөд байж болохгүй. Мега төслүүдийн талаар олон нийт мэдээлэл дутмаг байгаа нь Нэгдсэн төслийн удирдлагын газар муу ажиллаж байгаагийнх. Хийж буй төслүүдийнхээ араас явах ёстой. Тиймээс НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар төслийн нэгжээс мэдээлэл авч төлөөлөгчдийг мэдээллээр хангаж ажилла. Мөн НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон Нэгдсэн төслийн удирдлагын газар хамтран нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийг олон нийтэд хүргэх, мэдээллээр хангахад онцгой анхаарч ажиллаарай” хэмээн үүрэг өглөө.

Мега төслүүдийн явц:

Улаанбаатар метро:

Төслийн ерөнхий гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах тендерийн 1-р шатанд сонирхлоо илэрхийлсэн 6 улсын 27 компани дунд тендерийн 2-р шатны үр дүнг 2026 оны 07 дугаар сарын 03-нд нээх байна.

Тусгай замын автобус:

Төслийн хувьд НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн азраас “Хотын тээврийг сайжруулах замаар түгжрэлийг бууруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт хууль зүйн дүгнэлт гарсан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Улаанбаатар трам шугам-1:

2026 оны 02-р сарын 13-ны өдөр Шугам-2,

03-р сарын 09-ний өдөр Шугам-1 Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Мэргэжлийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн дэмжигдсэн.

Дүүжин замын тээвэр:

19 багана угсрагдсан 2 өртөөний ажил хийгдэж байна. Ган татлага татах бэлтгэл ажил хангаж байна.

Нэгдүгээр тойрог зам төсөл:

Зураг төсөл, худалдан авалт, зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил, санхүүжилт (EPC+F)-ийн тендерийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зарласан бөгөөд 04 дугаар сарын 02-ны өдөр нээсэн.

Хоёрдугаар тойрог зам төсөл:

Зам, тээврийн яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр Хоёрдугаар тойрог зам төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлсэн бөгөөд санал, зөвлөмжийг тусган дахин 2026 оны 04 дүгээр сард хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Сэлбэ хот орон сууцжуулах төсөл:

Сэлбэ дэд төвийн орон сууцны цогцолбор хорооллын барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд нийт төслийн явц 21 хувьтай үргэлжилж байна.

Туул усан цогцолбор:

Талууд ТЭЗҮ-н ажлыг эрчимжүүлэх, төслийн 1-р үе шат (далан боомт) болон 2-р үе шат (ус цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах чиглэлээр санамж бичиг байгуулах, урьдчилсан нөхцөлүүдийг тохиролцохоор ажиллаж байна.

ДЦС-5:

Бйгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төслийн

Ерөнхий үнэлгээний дүгнэлт батлагдсан (БОУАӨЯ). “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн бүтээн байгуулалтын

ажлыг эхлүүлнэ.

Дэд төвүүдийг түшиглэсэн орон сууцжуулах төсөл:

Дамбадаржаа, Толгойт, Шархад, Дэнжийн мянга зэрэг дэд төвүүдийн БУХ-ын гүйцэтгэл эхэлсэн.

Баянхошуу орон сууцжуулах төсөл:

226 айлын 6 блок орон сууцны барилга угсралтын ажил 60%-80% Шархад дэд төвийн 228 айлын 6 блок орон сууцны барилга угсралтын ажил 50%-75% “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-гаар дамжуулан ногоон орон сууцны зээлийг хамтран санхүүжүүлэхарилжааны банкууд сонгогдсон.

Ханын материал орон сууцжуулах төсөл:

Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан ба барилга угсралтын ажлын зураг төсөл 95%-ийн гүйцэтгэлтэй мөн

хангагч мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг хүссэн төлөв байдалтай байна. Түүнчлэн барилга угсралтын ажил эхлүүлэх бэлтгэл ажлууд тус тус хийгдэж байна.

Лаг шатаах үйлдвэр:

Нийслэлийн Засаг даргын А/05 дугаар захирамжаар Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгааг эхлүүлсэн.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр:

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан шалгаруулалтын сонгон

шалгаруулалтыг дахин зарлаад байна.

Туулын хурдны зам:

Туулын хурдны замын эхний хэсгийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан, Зам, тээврийн хөгжлийн төвөөс 80/2026 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. Туул хурдны зам төслийн үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Олон түвшний уулзвар:

Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицер уулзвар, Наадамчдын зам, явган гүүр болон Нарт хотхоноос зүүн тийш гүүр гэсэн таван байршилд зураг төсөл боловсруулагдаж батлагдсан. Таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дууссан бөгөөд Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.

Хүннү хотын дэд бүтэц:

Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу хотын эхний ээлжийн дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Хөрсний ус, үерийн хамгаалалт:

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж

дэмжигдсэн. БОННҮ-г БИ ЖИ ЭМ ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл 90%-тай үргэлжилж байна.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк:

Гүйцэтгэгч компанийн инженерийн техникийн багтай зураг тодруулга хийх ажил явагдаж байна. ДЦС байгуулах шаардлагатай БОННҮ-г батлуулахаар ажиллаж байна.

Зөвлөлийн хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн явцын талаар мэдээлэл сонслоо

1 цаг 54 мин

Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана

2 цаг 43 мин

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

8 цаг 21 мин

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

8 цаг 23 мин

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо

2026-04-17

УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан ч хүлээж авсангүй

2026-04-17

Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны Монгол оюутан болжээ

2026-04-17

Багш нар хоёр цалинтай болсноос хойш цалингийн зээл авч чадахаа больжээ

2026-04-17

Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ

2026-04-17

НИТХ-ын дарга А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй

2026-04-17

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг тамирчдад хүргэх илгээлт

2026-04-16

Ерөнхийлөгчийн хуулийн эргэн тойронд: “Кноп” хэд хүрэв

2026-04-16

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

2026-04-16

Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавьж ажиллана

2026-04-16

С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль

2026-04-16

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

2026-04-15

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

2026-04-15

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “НАРТАЙ СУРГУУЛЬ” төсөл эхэллээ

2026-04-15

Л.Мөнхбаясгалан: С.Баярцогтыг эсэргүүцэж АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна

2026-04-15

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

2026-04-15

Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

2026-04-14

Ажлын таван өдрийн нэг өдөр цахимаар ажиллах шийдвэр БАГШ, ЭМЧ НАРТ ХАМААРАХГҮЙ

2026-04-14

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

8 цаг 21 мин

13 жилийн хорих ял сонссон Л.Бямбасүрэнгийн хэрэгтэй ижил ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

2026-04-15

Түлхүүрийн нүхээр: УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй “ял наймаалцсан” гэв үү

2026-04-16

Нас барсан 721 хүний тэтгэвэрт 2.6 тэрбум төгрөг үндэслэлгүйгээр олгожээ

2026-04-17

Ерөнхийлөгчийн хуулийн эргэн тойронд: “Кноп” хэд хүрэв

2026-04-16

Н.Учралын Засгийн газарт багтсан Засаг дарга нарын “сет”

2026-04-15

ШУУРХАЙ: Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо

2026-04-17

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

2026-04-13

Д.Тогтохсүрэнгийн хахуулийн 250 сая төгрөг, 1,8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ

2026-04-14

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

2026-04-15

“Улаанбаатар марафон“-д Ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар 2026.05.01-н хүртэл бүртгэнэ

2026-04-14

С.Баярцогтын томилгоо ба Ерөнхийлөгчийн сонгууль

2026-04-16

Л.Мөнхбаясгалан: С.Баярцогтыг эсэргүүцэж АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна

2026-04-15

Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий Шанхайн хөгжмийн их сургуулийн анхны Монгол оюутан болжээ

2026-04-17

НИТХ-ын дарга А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй

2026-04-17

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг хэвээр нь үлдээжээ

2026-04-14

Монголын Оюутны Сагсан бөмбөгийн Лигийн финалын тоглолтууд 4-р сарын 15нд болно

2026-04-14

Эрүүл мэндийг сайд Э.Батшугар: Хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилнэ

2026-04-14

Сурталчилгаа